Тэнэгтэхгүй л амьдрахсан...

2009-05-20, 21:43
Аль болох тэнэгтэхгүй амьдрах юмсан гэж боддог юм. Тамхи татаж уушгиа хордуулахгүй, ер нь л аль болох болохгүй муу гэсэн зүйлсээс хол явахыг хичээдэг. Тэглээ гээд ч амьдрал гэдэг агуу. Магадгүй сугалаанд 1 сая төгрөг хожиж ч мэднэ, эсвэл харанхуй шөнө алхаж яваад траншейны нүхэнд унаж ч мэднэ. Таашгүй.

Хүний амьдрал гэдэг хэдхэн хоромд олдож, бас хэдхэн хоромд алдагдаж оддог зүйл.
Тийм болохоор энэ амьралаа хайрлаж, өөрийгөө, өөрөөсөө үлдэх хүмүүсийг бас бодож явцгаая. Болохгүй, аминд эрсдэлтэй зүйлсийг 1%-ын магадлалтай байсан ч болж өгвөл үйлдэхгүй амьдарцгаая. Суудлын даруулгаа зүйлгүй ...

Цагаан сар

2009-02-13, 15:28

За юу юугүй цагаан сар гарах нь дээ. Хавар болж урь орж даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй онд мэнд орсныхоо баярыг тэмдэглэн хотол олноороо баярлах өдөр юу юугүй хаяанд иржээ.
http://horidoimergen.blog.gogo.mn/entry/ff8080811f62380e011f65aa57d00269/ холбоосыг мессенжерээр явуулсан Оргио анддаа баярлалаа. Тэгээд нэлээн урт юм байна. Би өөрийнхөөрөө түүгээд тавьчлаа. Бүгдийг уншихаас залхуурсан хүн миний редакторласан хувилбарыг уншиж болно шүү.winking Нэлээн бодууштай хэрэгтэй зүйлс гэж бодсоноо түүлээ:


... -Харин тийм учраас л энэ баярыг болж өгвөл өргөн дэлгэр хийх хэрэгтэй. Зардал ...

Монголчууд дээрэмчид үү?...

2009-01-17, 11:20
Нэг юм бичих гэж байгаад нэлээн далийгаад баахан юм биччихлээ. Дуустал нь уншаад санал бодлоо үлдээгээд сайн мууг нь үнэлээд гарвал хэн хэндээ хэрэгтэй юм уу гэж энэ бичлэгээ мөхөс би үнэлээд байгаан winking Уншаад гараарай андаа. Бага зэрэг нуршаад хэн бүхний мэдэх зүйл бичсэн нь байгаа, гэхдээ бас хэрэг болох ч зүйл тэр дунд яваа байх. Хасаж таначихаж чадсангүй жоохон цаг зарцуулахыг гуйж байна шүү.

Даяар Монголчууд хэзээ нэгэн цагт нэгдэн хүчирхэгжээсэй гэж боддоггүй Монгол хүн гэж байхгүй байх аа. Зарим нь боломжгүй бүтэхгүй, болохгүй ч гэх нь ч бий л байх.

Саяхан шуугиан тариад өнгөрсөн "h...

Монгол хүн амны билгээр гэдэг...

2009-01-15, 12:30
Төрийн дууллаа уншижээ суусан чинь...

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт


Энд даяар Монголын голомт гэсэн үг орсон байдаг юм байна, урьд нэг их анзааралгүй л дуулдаг байжээ. Үнэхээр сайхан эхлэл big grin

Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхжинө


Энд харин Далай их гэдэг нэг л сонин. Бас буруу утгаар гуйвуулж болмоор. Монголчууд далай шиг их газар нутагтай байсан ч далай шиг их байсан түүх байхгүй байхаа. их гэдэг үгийг ухаант г.м үгээр эсвэл Далай гэдэг үгийг Агуу гэх мэт өөр үгээр орлуулмаар мэт... Далай их гэхээр далай шиг их гэхээс өөрөөр ойлгогдо...

Дурсамж гэсэн :-p (блог хэрхэн хөтлөх вэ?)

2008-11-29, 17:59
Тэртээ тэр нэгэн хавар, тэр нэгэн охин ингээд эхлэж байжээ гэж :-p
https://inga.blogmn.net/60/ Ойрд яагаад таг болчихов? Нөхөр сүүдэр, аж амьдрал гээд яваан болов уу?
Нөгөө blogspot-ын igaa мөн үү? гэж үү? мөн мөн :D
Ямартай ч хэзээд хуучрахгүй бичлэгүүдийг нь сөхөөд уншаад үзээрэй. Таньд лав таалагдана гэж бодож байна. ;-)
https://inga.blogmn.net/archive/
Аа тийм бас олон хүн надаас блог яаж хөтлөх вэ? гэж асуугаад байдаг юм. Тэгэхээр ингэж хөтлөдөг юм байна гсн ;-)
...

Нэгэн блог танилцуулъя

2008-11-27, 23:30
http://saylorgirl.blog.mn/ гээд блог оллоо. Лаг хэрэгтэй хэрэгтэй юмнууд байх шиг санагдлаа. Бүгдийг нь хуулаад блогтоо авчраад тавьчихмаар л санагдлаа :-p За тэгээд өөрөө ороод үз дээ. Загвар нь тод хар дээр болохоор жоохон төвөгтэй юм. Хуулж notepad дээр ч юмуу тавьж байгаад уншиж болох байхаа.
Шар айрагнаас татгалзах зургаан шалтгаан гээд бичлэгийг пиавчин нөхдүүд нэг уншаарай :P Итгэх эсэх нь таны хэрэг. Би бол итгэж байна :D


...

Залуус ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байна

2008-11-27, 22:08
"Би чадна хүүхэдийн хөгжилийг дэмжих төв" гээд зарим нь саяханаас дуулж сонссон байхаа. http://www.gereltyortonts.blog.mn/ Энэ төв дээр сая блог бичдэг хэсэг залуус очиж ном, хэрэгслэл бэлэглэжээ (зураг үзээд тэгж ойлголоо). Тиймээ дүү нартаа ном, Англи-Монгол толь зэргийг бэлэглэснээр ирээдүйн Монголд, Улаанбаатарт, бидний амьдрах газарт хэн байх вэ? Ухаантай мэдлэгтэй хүмүүс төрөн гарч ирэх эсэх эндээс л хамаарах мэт...

Энэ бол бидний ирээдүйдээ оруулж чадах том хөрөнгө оруулалт байх. Дараа дараагийн ийм төвүүд бусад газруудад бас нээгдээсэй. Бас боломж зав гаргаад ийм төвүүд дээр янз бү...

10 оюутны 1 нь БЗХӨ-тэй

2008-11-23, 01:55
Монголоогийн блог дээрээс доорхыг уншлаа:

Оюутнууд эмчийн үзлэгт хамрагдлаа

Эрүүл мэндийн яамны тушаалаар өнгөрөгч аравдугаарын 10-аас арван нэгдүгээр сарын 1-ний хооронд Улаанбаатар хотын нийт их дээд сургуулиудын нэгдүгээр курсын оюутнуудыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулжээ. Үзлэгт нийт 6175 оюутан хамрагдсанаас 498 оюутан  буюу 9,6 хувь нь бэлгийн замын өвчтэй гэж гарсан бөгөөд хамгийн харамсалтай нь, эдгээр оюутнуудын 90 орчим хувь нь охид байсан гэнэ. Хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудын хувьд бичиг баримтаа нийслэлд шилжүүлээгүйгээс болж ямар нэгэн байдлаар өвдл...