Кино үзээд дэлхий ертөнц, хүн төрөлхтөн... элдэв юм бодогдох...
2026-08-07,19:25
Кино үзэж, уйлж янз янзын юм бодогдсоноо бичмээр санагдаад амжихгүй яваад байсныгаа аль болох цөөн үгээр бичихийг хичээе.
Үнэхээр гоё кино байсан тул боломжтой хүмүүс нь олж үзэхийг санал болгож байна. Миний хувьд Япон хэлээр нь үзсэн. Өөр хэлээр орчуулагдсан эсэхийг мэдэхгүй байна.
Хөгжил дэвшил гэх, бусдаас хоцрохгүй байх, илүү хурдан, түрүүлж хөгжих дэвших гэж яарч, уурхай ухаж, ухуулж..., гэсэн ч тэр хэрээрээ илүү хохироод ч байх шиг...
АНУ, Хятад, Европи, Япон гээд л хоорондоо хөгжлөөрөө өрсөлдөх..., 21-р зуун болсон ч хоорондоо байлдах, дайтах. Үнэхээр утга учиргүй санагдах... Хүн төрөлхтөн арай насанд хүрч том болоосой, өмнөх түүхээс суралцаасай гэх мэт...
Хувь хүмүүс ч гэсэн адил бусдаас илүү гарах, өрсөлдөх, ялах хүслээр бид бүгд дүүрэн... Юм бүрд яарах... Гэтэл бидний амьдарч буй өнөөдөр, энэ цаг үе эрт, өмнөх үеүүдээс арай л өөр, бүгдээрээ ч амар амгалан, аз жаргалтай амьдраад байж болохоор. Хиймэл оюун, техник технологи, анагаах ухаан, шинжлэх ухаан олон талаар хөгжиж хүмүүсийн амьдралыг олон талаар амарчилж буй энэ үед үнэхээр харамсалтай санагдах...
Үе үе энд тэнд Япончууд ингэсэн тэгсэн, өнгөрсөнд харгис хэрцгий зүйл хийсэн, Монгол руу дайн хийсэн гэх мэт бичсэн харагдах. Гэвч хэрэв өнгөрснийг ярих бол Монголчуудын хувьд ч харгис хэрцгий гэгдэх зүйл хийсэн байх. Ер нь дэлхий ертөнц дээр ямар нэгэн харгис зүйл хийгээгүй улс үндэстэн гэж байдаг юм болов уу? Байхгүй л болов уу...
Мэдээж өнгөрсөн түүхээсээ суралцаж сургамж аваад явах зүйл ч гэлээ өнөө маргаашаа ялгаж харж өнөөдрөө байгаагаар нь харж үнэлж дүгнэж, ингээсэн бол, тэгсэн бол тэгэх байсан гэж элдэв өнгөрсөн төсөөлөл аль болох ярихгүй, өнгөрснийг өнөөдрөөс илүү томруулж харахгүй, арай л өөрөөр харах хэрэгтэй юм болов уу гэж боддогддог.
Гэмт хэрэг хийгээд засраад, харамсаад, тэс өөр хүн болж, эргээд хүмүүст хэрэгтэй зүйл хийдэг болж эрс өөрчлөгдөх хүн ч байх, тэгэхгүй юу ч бодохгүй бусдыг хохироох, зовоогоод байх хүн ч байх. Улс орнууд ч түүнтэй адил юм бас байж магадгүй ч юм шиг...
Би өөрөө ч бас тийм мундаг хүн биш ч бас нас явахын хэрээр арай л өргөн хүрээнд харж, хүн төрөлхтөн илүү эв найрамдалтай байх ёстой юм болов уу гэж бодогдох. Нөгөөтэйгүүр илүү дүрэмтэй, илүү ёс журамтай болж байж тийм зүйл биелэх байж магадгүй. Түүний тулд бас өнгөрснөөсөө суралцах нь чухал гэж санагдаж байна.
Япончуудын хувьд бол дайнаас болж бусдыг ч зовоосон, өөрсдөө ч зовсон хүмүүс болохоор их олон талаар бас хүмүүжсэн ч байж магадгүй л юм...
Орос Украйны дайны хувьд мэдээж аль аль талд нь өөрийн гэсэн шалтаг шалтгаан байгаад, логикоор бол шууд буруутгах хэцүү ч байж магадгүй юм. Гэхдээ Монголчууд бид жижиг үндэстний хувьд том улсын талд ороод суугаад байж болохгүй, логикоор биш "аймхайгаар" харж. Дээр нь энх тайван, дайн дажингүй байх талаас нь харж дэмжиж, сошиалд ч тийм хандлага үлдээж байх ёстой болов уу гэх мэт...
Киноны хувьд өөрөө үзсэн нь дээр. Тийм ийм гэж хэлж илэрхийлж бас сайн чадахгүй, үзэх үедээ бол үнэхээр сэтгэл хөдөлж догдолж үзсэн үнэхээр гоё кино байсан. Бас хүүхэлдэйн кино, өмнөх хувилбаруудаасаа илүү гоё драматик санагдсан.
Бичихэд хүмүүст хүргэж илэрхийлэхэд хэцүү сэдэв байна. Киног үзвэл заавал нэгийг бодогдуулна гэж бодож байна.
2018 онд Японы TBS телевизийн 9 ангит кино "Энэ дэлхийн нэгэн өнцөгт", Япон нэр нь この世界の片隅に гээд кино шүү.

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)