Залуус ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байна

2008-11-27,22:08
"Би чадна хүүхэдийн хөгжилийг дэмжих төв" гээд зарим нь саяханаас дуулж сонссон байхаа. http://www.gereltyortonts.blog.mn/ Энэ төв дээр сая блог бичдэг хэсэг залуус очиж ном, хэрэгслэл бэлэглэжээ (зураг үзээд тэгж ойлголоо). Тиймээ дүү нартаа ном, Англи-Монгол толь зэргийг бэлэглэснээр ирээдүйн Монголд, Улаанбаатарт, бидний амьдрах газарт хэн байх вэ? Ухаантай мэдлэгтэй хүмүүс төрөн гарч ирэх эсэх эндээс л хамаарах мэт...

Энэ бол бидний ирээдүйдээ оруулж чадах том хөрөнгө оруулалт байх. Дараа дараагийн ийм төвүүд бусад газруудад бас нээгдээсэй. Бас боломж зав гаргаад ийм төвүүд дээр янз бүрийн сургалт явуулсан ч болох мэт санагдлаа.
Урьд нь асуулт самбар дээр асрамжийн газрын хүүхдүүдэд хуучин Pentium III актлагдсан компьютер бэлэглэж, тэдэнд компьютерийн хичээлүүд зааж өгөх саналууд  гарч байсан. Ажил хэрэг болоогүй ч одоо энэ төвүүд дээр тиймэрхүү ажилуудыг жинхэнээсээ ажил хэрэг болгож болмоор мэт санагдлаа.

Тэгээд мөн уншиж байгаа та ч гэсэн ирээдүйд таны амьдрах нийгэмд хэн амьдрах вэ? Ухаан мэдлэгтэй, боловсролтой, ёс суртахуунтай залуус байх уу, Монголдоо эргээд ирэхэд чинь тэнд байгаа бяцхан иргэд том залуус болсон байна гэдэгийг санаад өөрийн ирээдүйдээ хөрөнгө оруулаарай. Тэр хүмүүс ямар хүн болж өсөж том болох нь бидний 1000 төгрөг, нэг номноос хамаарч өөрчлөгдөх ч байж магадгүй юм даа :D

Сайхан зүйл хийж бүтээж байгаа найзууддаа чин сэтгэлээсээ амжилт хүсч байна шүү! Та нар шүү!
төрөл: Уншуулмаар | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1135 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Амжилт хүсье!!! big hug
xvv хэзээ бичсэн: 00:34, 2008-12-01 | |
Melody plans to
Харин тиймээ, чадах чинээгээрээ. Би ажил дээрээ нэг клуб нээх санаатай, бодсоор удаж байна. 9-р ангийн хүүхдүүдээс элсүүлээд Аялал жуулчлалын холбогдолтой клуб ажиллуулах бодолтой байна. Хальт Tourism English заагаад, эх орны сонирхолтой газруудын тухай таниулаад...
Melody хэзээ бичсэн: 23:59, 2008-11-30 | |
энэ бол үнэxээр том xөрөнгө оруулалт шүү дээ. xүүxэд залуустаа бид л ирээдүйнx ни чигийг зааxгүй юм бол xэн зааxын бэ, бид л үгээ xэлж xурцлаxгүй юм бол xэн xурцлаx юм бэ. тийм ээ winking
Зочин хэзээ бичсэн: 10:16, 2008-11-28 | |
Аа тийм бас 10 жилийн ахлах ангид байхдаа Монголын хүүхдийн ордны дугуйланд явдаг, ихэнх чөлөөт цагаа түүндээ зарцуулж, очоогүй үедээ ч гэсэн холбоотой ном зэргийг уншдаг байж билээ. Түүн шиг хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв өнгөрөөх, ямар нэгэн зүйлийг сонирхон судлах боломжоор хангаж өгвөл... Магадгүй би тэр үед тэнд явдаггүй байсан бол чөлөөт цагаараа гудамжаар өөр хүүхдүүдтэй хамт өөр зүйл хийж, өөр хүн болох байсан ч магадгүй юм...
xvv хэзээ бичсэн: 22:45, 2008-11-27 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)