Тэмдэглэлийн тухай

2022-04-07, 23:31
Өнгөрснөөс, өмнөх өөрөөсөө бас хааяа эрч хүч мүч авч, зарим юмыг бас заалгаж сураад байх тохиолдол байдаг уу тээ. 😅

Зарим бичсэн тэмдэглэлээ уншихаар тэгж санагддаг.

Бас жилийн өмнөх тэмдэглэлээ уншаад хүн бас өөрчлөгдөхөө хүрвэл жилийн дотор нэлээн өөрчлөгддөг юм шиг л санагдсан...

Тэмдэглэл (гутрал 22-4-7)

2022-04-07, 10:42
Бараг л сэтгэл гутралд орчих гээд байна уу стрессдээд... Ерөөсөө л нийгмийнхээ давхарга бүх шатандаа төсвөөс хусчих, унагачих, хуурчих, гар харах нэг тийм хөгийн өлөн, хулгайч сэтгэхүйтэй... Хаана ч шударга бус... Тийм байхад үнэнчээр ажиллаад, амьдраад, татвар төлөх мөлөх нээрээ ямар ч утга учиргүй... Даатгал гээд төллөө гэхэд Даатгалын сан нь дампуураад ямар ч нэмэргүй болох... Нүүрс зараад олон төмөр замаар ахиухан шиг гаргачихвал мөнгө олоод хөгжих байсан юм гэх... Тэрнийх нь зах зухаас нь жоохон өрсөөд хусчих гэсэн бодолтой хүмүүс л дүүрэн... За тэгээд надад ч чадаж байгаа юм алга, улс, н...

Улс орны талаар санаа зовинох...

2022-03-29, 08:24
Ерөнхийдөө төрийн буруу бодлогууд, ковидын үед авсан хоригууд, хавтгайрсан халамж, мэдээж үүнээс ч өмнө авч хэрэгжүүлж ирсэн ЭЗ-т хэт нөлөөлсөн, хэт дарангуйлсан бодлого, иргэдийнх, бизнесүүдийнх нь өөрсдийнх нь ч ойлголт, тэмцэх чадваргүй сул дорой байдал зэргийн үр дагавар гарч үнийн өсөлт гаарч байх шиг байна. Хүн амын хэдэн хувь нь дундаас ядуу, ядуугаас нэн ядуу руу шилжиж байгаа бол?

Үүнтэй холбоотой нийгмийн тогтворгүй байдал, элдэв гэмт хэрэг, гаж зүйлс удахгүй ихсэх байх даа. 🤔...

Тэмдэглэл (гутрал)

2022-01-27, 18:50
Саяхныг хүртэл Монголдоо ямар нэг зүйл хийхсэн гэж боддог байсан. Харин коронагийн эхэн үед яаж хүний эрх зөрчигдөж, хорьж, хэн ч тэрний эсрэг олигтой тэмцэхгүй, нэгдэхгүй, харин ч бараг өмөөрч, тэмцсэнийгээ шоолж, гадуурхаж, харин цэрэг цагдаа хууль шүүхийнхэн яаж гуйвуулж зөрчиж, УОК танил тал найз нөхдөөрөө яадгийг харж сонссон, буруу зүйл хийсэн ч зүгээр өнгөрдөг, хууль хүн бүрт өөрөөр үйлчилдэг, зөрчдөг тойрдог, бахархдаг тийм нийгмийг ойлгож олж харснаасаа хойш хаа нэг тийшээ явна, магадгүй эргэж ирэхгүй байх гэж боддог болсон доо.

Би өөрөө ч хүмүүсийг тэмцээч гэж уриалж, Монголдоо ир...

Тэмдэглэл (гутрал 2)

2022-01-27, 18:23
Хохирчихоод хойноос нь хөөцөлдөх нь зардал төвөг, эргээд өөрөө л хохироод үлдэх болохоор шүүх гэж явах ч хүн байхгүй. Цагдаа нь хүртэл хая орхи гэж зөвлөдөг улс...
СӨХ-ийн мөнгө төлөхгүй байгаа айлын буруу ч гэлээ яг энэ нөхцөл дээр буруутгаад буруутгаад үр дүн байх болов уу даа? Яагаад төлөхгүй байгаа шалтгааныг олдог, шүүх нь шийддэг болох юм бол харин жинхэнэ шийдэл болох бишүү?

Муу усны хоолой нь цоорсон байхад доор гоожсон зүйлийг нь л цэвэрлээд хоолойг засахгүй байгаа шиг л юмуу даа. Шалан дээрхийг ч цэвэрлээгүй зүгээр л цоолсон хүний буруу гэхээс өөр юм ярихгүй ч байгаатай ч адил юм...

Тэмдэглэл (бас нэг...)

2022-01-22, 22:47
The Good Doctor гээд олон ангит кино үзэж байна. Нэлээн сонирхолтой юм...

Урд нь ФБ дээр бухимдал, элдэв урт нийтлэл, пост бичиж нэлээн "тайвширдаг" байсан юм байна... Цаашдаа бичихгүй гэж шийдсэн болохоор, ер нь гаргахгүйгээр тоохгүй орхих, зугтах байдлаар ч юмуу өөр байдлаар тайвширч, эсвэл огтоос анхаарлаас гаргаж сурах, зугтах...

Ямар нэгэн юманд шүүмжтэй хандаж, бухимдаж, шударга бус ч юмуу, амархан, энгийн юмыг хүмүүс хийхгүй, биелүүлэхгүй, чадахгүй, дээр нь нуух хаах, элдэв худал хуурмаг байгаад байхаар яг бас нэг ийм аутизмтай хүн шиг тайвширдаггүй зантай байснаа, байсн...

Гоо сайхны хагалгаа, мэс засал...

2021-12-07, 12:04
Энэ сүүлийн үед нээх нүд, хөмсөг юмнууд нь адилхан адилхан царайтай хүүхнүүд, элдэв тураадаг яадаг эм тариа эмчилгээ, хагалгаанууд арай л их болчихсон уу үгүй юу?
Будаг хэт нялсан хүнд ч нээх дуртай биш, үрчлээ нь хүртэл таалагдаад хайр хүрдэг, харвин нь хүртэл сэрэл хөдөлгөдөг хүүхнүүд уг нь байдаг тээ 😅

Миний энэ нүд яджийхад нээх хөмсөг мөмсөггүй шамшгар шар, жижиг нүд мүдтэй хүүхнүүд илүү таалж хараад байдаг тал руугаа төрлийн нүд 😝 Хааяа аймар хөмсгөө будсан эмэгтэйтэй яриад суухаар яриа нь сайн ойлгогдохгүй хөмсөг нь харагдаад болдоггүй юм байдаг уу 😅 Ганцхан би л байх л даа тээ 😂

...

Тэмдэглэл

2021-12-05, 22:09
Өөрийгөө уг нь том болоод томоожоод, янз янзын юм ойлгож ухаараад аягүй нас намбатай, даруу төлөв, буурьтай, суурьтай, бөөрөнхий ах болох юм болов уу гэтэл улам л онгироо, биеэ тоосон, хурц өнцөгтэй хүн болж хувираад л байх шиг байх юм. Дээр нь эрх 😅

За яахав жоохон онгироод, томроод явж л байг дээ. Хана мана мөргөөд 反省¹ хийгээд  суух юм гарвал тэгээд арай өөрчлөгдөх юм гарвал өөрчлөгдөнө л биз. Яадгийн одоохондоо хэсэгтээ өөртөө итгэлтэй, эрч хүчтэй жоохон давхиг 😁😎

Тайлбар: 1. 反省 хийх (хансэи хийх) - Өөртөө, алдаандаа, дүгнэлт хийх, ухаарах гэж оролдох г.м утгатай байх....