Миний 2022-2023

2023-01-01, 01:16
Уг нь урд жилүүдэд нэлээн хэдэн жил иймэрхүү байдлаар (https://xvv.coo.mn/115848/minii-2018-2019.html) жилээ дүгнэж, дараа жилээ төсөөлж, төлөвлөж бичдэг байсан санагдах юм. Үүнээс өөрийг ирээд олсонгүй. Бодвол ФБ дээр бичээд олдохгүй болсон юм болов уу даа... Эсвэл хаа нэгтээ хадгалсан байж байж ч мэдэх л юм...

2022
Ер нь л их дээш дооштой, ер бусын сайхан жил болж өнгөрсөн. Бас нэг бүсгүйтэй хэсэг үерхээд бас амьдралын нэгээхэн хамгийн сайхан мөч, сайхан үе байсан... Удалгүй дууссан ч гэлээ ямар ч байсан зүгээр холоос аз жаргал хүсээд, хааяа бас жоохон хажуугаар нь санаж явсаар он дуусаж...

2019 онд ингэж бодож явжээ...

2022-04-07, 23:44
Нэг л ѳдѳр хѳдѳѳ гарч амьдарна даа гэж боддог юм. Мод ч тарина. Тэр болтол хариуцлагагүй жижиг уул уурхайнууд аль болох зогсож хаагдаж, байгаль маань сайхнаараа байж байгаасай даа. Тэрийг хаах чадалтай "популистууд" олноороо тѳрѳн гараасай.

Миний 2018-2019

2019-01-01, 15:56
2018
Товчхондоо бараг л яг хэвэндээ. Гэхдээ бас зүгээр залхуураад хэвтээд байсан биш завгүй л байлаа. Жоохон бясалгасан, гэгээрэл үргэлжилж байгаа хаха. Дээр үед лам нар бадарчилж, агуйд сууж бясалгадаг байсан шиг энд ирж бясалгаж байна даа  ирмэх Далан дээгүүр загатнаад байгаа далавч ургах гэж байгаа байж ч магадгүй хаха.

2019
Юуны ѳмнѳ маш завгүй л он гарч байна. Цаг ашиглах, амжуулах тал дээр бас л илүү суралцах, тухтай бүс (comfort zone)-ээсээ гарч 2018 оноос арай л илүү тѳлѳвлѳгѳѳ, бодсон зүйлсээ хэрэгжүүлэхийг хүсэж байна. Тархины мухарт элдэв мѳрѳѳдѳл, хиймээр амжуулмаар зүйлс зѳнд...

20160423

2016-04-23, 06:06
Ойрын үед олон зүйлийг мэдэрч, бас надад хамгийн чухал, миний хувьд, надад, зорилго, тэмцэл, амьдралын утга учир болсон хүнээ ойлгож мэдэрсэн. Сүүлийн хэдэн жил багагүй эрч хүчтэй, завгүй ажиллаж амьдрах болсон. Одоо бүүр ч илүү зорьж, зориглож амьдарна.

Найзууд намайг хайр дурлалын тал дээр туршлагатай, дурламтгай гэдэг. Олон ч хүнд шохоорхож, дурлаж, татагдаж байсан. Харин жинхэнэ хайр гэж хүмүүсийн ярьдаг, хайр ба сэтгэл гэж зүйлийг мэдэрч байснаа мэдээгүй байсан, илүү ойлголоо гэж мэдрэгдэж байна.Одоо бол Хайртай гэж итгэлтэйгээр хэлж чадах, хамт байхыг хүсэх ганц л хүн бий. Олон ...

Зөвлөгөө уншив

2016-04-04, 15:08
Эр хүн шиг эр хүн байх гэж нэг ойлголт байгаад байх шиг байгаа юм. Мэдээж хүн бүрийн хувьд харилцан адилгүй ойлголт байх. Гэвч ерөнхийдөө янз бүрийн зөвлөгөөнүүд байдаг. Ойрд амьдрал, хамтран амьдрах гэх мэт талаар бас арай өөр өнцгөөс харж мэдэрч байгаа болохоор зарим зөвлөгөө уншаад, бас өөртөө жоохон сануулга болох үүднээс тэмдэглэж хуулж аваад сууж байна. Бодож явахад илүүдэхгүй шүү хүү минь ээ:

  • Маргаанд ялах гээд байх шаардлагагүй
  • Уйтгар гуниглалд цагаа дэмий бүү үр
  • Нэг зүйл тэр чигээрээ байхгүй. (Өөрчлөлтийг бас өөрөө хийж болно)
  • Хэрэв чи хэн нэгэн бүсгүйд хайртай л бол амжиж сүй тавиарай (з...

Дуунаас эхэлсэн чинь...

2015-08-10, 21:55
Сүүлийн үед ардын богино дуу, хуучны зохиолын дуунууд л сонсоод баймаар байдаг болчихож. Энэ дуучинд бүүр дурлаад байгаа. Сайхан ч дуулах юм, сайхан ч инээх юм, бас ярьж хэлж байгаа нь ч их таалагдаад байгаа. Дурласан дурласан, юуг нь нуух вэ ирмэх


Нас мас яваад ингээд байна уу даа. хаха. Цаг хугацаа нэг бодлын их хурдан өнгөрөөд ч байгаа юм шиг. Гэхдээ 70-80 наслах байлаа гэхэд амьдрал талдаа ч ороогүй байдаг. Эхний 15 жилийг хүүхэд байсан гээд тооцохгүй бол бүүр ч цаг хугацаа өнгөрч шалиагүй ч юм шиг, цаана нь өчнөөн л хугацаа байгаа болохоор нэг ч их яараад ч яах юм билээ гэж бас бодох.

Ятга...

Буддагийн сургаалиас (copy & paste)

2014-03-15, 08:37

Өөрийгөө ялж сур.

Өөрийгөө дийлж сурах нь 1000 тулаанд ялахаас илүү зүйл. Энэ бол жинхэнэ ялалт. Өөрийгөө ялна гэдэг нь оюун ухаан, бодол санаагаа захирч чаддаг болно гэсэн үг. Бодол санаа чинь далайн давалгаа шиг үсчиж байх ёсгүй. “ Би бодол санаагаа захирч чадахгүй байна. Толгойд янз янзын бодол аяндаа орж ирээд байна. “ гэж хэлэх гээд байна уу? Тэгвэл би хариулъя: “ Дээгүүр эргэлдээд байгаа шувууг та хориглож чадахгүй ч үүрийг нь холдуулчихаж дөнгөнө шүү дээ. “


Ая зүйтэй амьдарч сур.

Ая зүй гаднаас тан руу ирэхгүй, дотроосоо эрж хай. Зүрхэндээ байдаг юмыг гаднаас хайх утгагүй биз...

ЭХНЭРЭЭСЭЭ САЛСАН ЗАЛУУГИЙН БИЧСЭН “ГЭРЛЭЛТИЙН ТАЛААРХ 20 ЗӨВЛӨМЖ”

2013-12-05, 23:56
Гэрлэлтийн талаарх 20 зөвлөмж

1. Хайрлахаа бүү боль, болзохоо бүү боль (Never stop courting. Never stop dating)

Эхнэрийгээ үргэлж хажуудаа байх ёстой гэж бодож болохгүй. Хурим хийх үедээ та эхнэрийгээ бүх насаараа хайрлах шийдвэр гаргасан байх ёстой. Тиймээс эхнэр тань таныг сонгосон. Үүнийгээ хэзээч битгий март. Үргэлж түүнийгээ хайрла.

2. Өөрийнхөө зүрх сэтгэлийг хамгаал (Protect your own heart)

Эхнэрийнхээ сэтгэлийг хамгаалахтай адил, өөрийнхөө сэтгэлийг ч мөн чухалчлан хамгаал. Таны зүрх сэтгэлд үргэлж эхнэртэй зориулах зай байх хэрэгтэй. Үргэлж түүнийг хүлээж авахад бэлэн байж, өөр хү...