Зам чанаж ууж, цахилгаанаар амьсгалах ирээдүй

2009-06-04,15:10
Миний бодлоор бол одоо бидэнд ганц л чухал юм байна даа. Юун тэр эдийн засаг, юун тэр мөнгө л гэмээр байх юм. Уух ус, идэх хүнсээ ярьмаар байх юм. sad Ганган машины бензин, алаг даашинз, гялгар хар ботинк, үнэтэй брэндийн хослол байхгүй байлаа гээд хөл нүцгэн, алхаад, хөвөнтэй дээлээ нөхөж өмсөөд ч болсон үхэр малаа хариулаад явбал амьдарч болно. Уух усгүй, идэх хоолгүй бохирдоод, мөнгөн устаад, цианитдаад, цацраг идэвхит бодисоор хордоод, ширгээд дуусвал яаая гэж бодож байна даа...

Саяхан Их говийн дархан цаазат газарт Эдийн засгийн хямрал болсон тул гээд уул уурхайн олборлолт хийхийг зөвшөөрсөн гэх? Дархан цаазат газар гэж зарлагдсан, улсын хамгаалалтанд байсан газар руугаа хүртэл орох гэж.. Дэлхийн байгаль хамгаалах нийгэмлэгүүдэд нэгдсэн олон конвенцүүдийг зөрчиж байна ч гэх. Ай мэдэхгүй. хорвоо гэж...

Олигтой овсгоотой аавын хүүхдүүд нь Монголд гайгүйхэн шиг мафи байгуулаад иймэрхүү гаруудтай хуулийнх нь дагуу тэмцэж чадахгүй бол далдуур тэмцэх цаг нь болсон юм шиг?

Японы якуза (мафи), Итали, Оросын мафиуд ч бас далдуур буруу зөвийг зохицуулж байдаг гэсэн. Хуулиар зохицуулагддаггүй зарим зүйлийг арай ондоо аргаар зохицуулдаг гэсэн. Жоохон чадалтай гарууд нь нууцаар хүчирхэгжээд зарим нэг гаруудад далдуур дарамт энэ тэр үзүүлж энэ уул уурхайн олборлолтыг л аль ч түвшинд нь бүр л болиулчхаад ухаж төнхөж биш хийж, бүтээж идэж уудаг, амьдралаа залгуулдаг болмоор байх юм даа... Мань мэт нь тархиа базаж дэмий бухимдахаас өөрийг хийж чадах биш... crying Ай хорвоо.

2003, 2007 ОНЫ БАЙДЛААР
ШИРГЭСЭН ГАДАРГЫН УСНЫ ХАРЬЦУУЛАЛТ


2003 оны гадаргын усны тооллогоор 683 гол горхи, 1484 булаг шанд, 760 нуур, тойром ширгэсэн дүн гарч байв. Харин 2007 оны тооллогоор байдал бүр дордож, ширгэсэн гол горхины тоо 30, нуур тойрмынх 53, булаг шандных 40 хувиар нэмэгдлээ. Монгол орны гадаргын усны ээлжит тооллого 2011 онд болно. Чухам тэр үед ширгэсэн гол мөрөн, нуур тойром, булаг шандны тоо өмнөхөөс хэд дахин нэмэгдсэн байхыг хэлж мэдэхгүй юм.

гэж байх юм...  Алтан дээр сандайлсан гуйлгачид бид Алт тэвэрсэн харангадаж үхсэн хүүрнүүд болох гээд байгаа юм биш биз дээ?
Ай хорвоо...

Зарим нь мод тариад л, зарим нь ганц хүүхдийг ч болов аварчих гээд л байдаг. Гэтэл тэр хооронд нь Тэр тарьж байгаагаас нь хэд дахин илүү, хэд дахин том моднуудыг шатааж байгаад шатсан мод нэрээр тайрч ачаад байдаг. Тэрнээс олон хүүхдийн тэрнээс илүү өвчнөөр өвчлөх нөхцөл шалтгаанууд нь улам нэмэгдээд л байдаг... Хятадуудыг үзэн ядаад, эрлийзүүдийг хайж олж шийтгэх гээд, Ерөнхийлөгчөө сонгох гэж ядраад байдаг...
Модыг тарихаа боль, хүүхдийг аврахаа боль гээгүй юм шүү. Энэн шигээ энэ болохгүй байгаа зүйлстэй залуус бид нэгдэж, дуу хоолойгоо нэгтгэж тэмцэх, бусдыгаа уриалах, хүмүүст ойлгуулах талаар ямар нэгэн зүйлсийг хийх хэрэгтэй болсон мэт. Хошин шогийн тоглолт, оддын тоглолтын хандивыг иймэрхүү зүйлд зарцуулмаар юм шиг...
Нөгөө нэг хошин шог дээр гардаг шиг "Томоор хар л даа..." tongue

1. Ус ширгээж, байгаль орчин бохирдуулж байгаа бүх төрлийн үйлдвэрлэл, уул уурхайн төрлийн үйл ажиллагааг болиулах, хаах, зогсоох хуулиудыг яаралтай гаргах, нөхөн сэргээлтийг идэвхижүүлэх ажлуудыг хиймээр мэт. Нөхөж сэргээх мөнгө байхгүй бол ядаж нурааж буулгахгүй байгаад түүнийг хийж чадах ирээдүй үедээ энэ хэвээр нь үлдээгээд өгчихсөн нь дээргүй юу?
Тэр ард түмэнд хувьцаа энэ тэр өгч болно. Гэхдээ олборлолт энэ тэрийг нь бол одоо бид олборлох цаг нь болоогүй, дэлхий нийтийн технологи, манай болоод гадаадын ажилчдын мэдлэг чадвар нь байгалийг нь сүйтгэлгүй ухаад авчих чадвар, түвшинд хүрээгүй, хүртэл нэлээд хол байгаа өнөө үед хэвээр нь орхиод, эдийн засгаа дээшлүүлэх өөр өөр арга замуудыг эрэлхийлэх нь хаа хаанаа хэрэгтэй байх гэж бодогдох юм.

Үүний цаана олон хүний ажил, амьдрал, цалин, гэр бүл байгаа. Дараа 4 жилд сонгогдох эсэх асуудал ч байгаа л байлгүй. Гэвч түүнээс хэд зуу дахин олон хүний амьдрал, бүхэл бүтэн улс орон, цаашлаад дэлхийн ирээдүйн талаар ч яригдаж  болохоор асуудал болчхоод байгаа юм шиг санагдаад байх юм. Эсвэл би хэтэрхий томруулж сүртэй болгоод байна уу?

2. Шатсан модыг бэлтгэдэг, шатсан модны гарал үүслийн зөвшөөрлийг болиулах, цаашдаа 1 модыг ч болов тайрахгүй хууль гаргаж, түүнийгээ ягштал мөрдөхгүй бол удахгүй бид амьсгалах агааргүй болчих юм биш биз дээ?
Мод маань ч бас өөрөө усаар тэжээгдэж байгаа, тайраад байвал мод тайрахын хирээр ус гол нь ширгэнэ.
Гэтэл гаргаж байгаа хүчилтөрөгчөөр нь амьсгалах хүн амын маань тоо өдөр тутамд нэмэгдэж байна, агаар хуваалцах, амьсгал булаалдах хүний тоо олшроод л байна...

Амьсгалах агаар, уух усгүй болчихоод баахан ганган сайхан машинуудтай, паргүй усгүй, гялгар шилтэй, шилгүй баахан цементэн барилгатай, мэрээд идье идэж болохгүй, буцалгаад ууяа ууж болохгүй болчих вий дээ. Энд залуус бидний дуу хоолой дутагдаад байна уу даа... Энэ талаар хүн бүр өөрийн бодлыг блог болоод чадах бүх хэлбэрээр хэлж ярьж хүмүүсийн чихэнд хүргэмээр... Өнөөдөр бид өнөөдрийн хоол, өмсөх зүүхээс арай цааш харахгүй бол ангалын эрмэг дээрээс нарийн мөчирт дүүжлэгдсэн алим руу үсрэх гээд байгаа мэт? Хөлийнхөө доошоо хальт хармаар юм шиг...

Зам барих, ток татах гээд бүгдийг мөнгөөр хийнэ, тэр мөнгийг уул уурхайгаас олборлоно гэж ярьж байгаа. Аа гэхдээ замтай токтой, мөнгөтэй болтол амьсгалах агаарыг маань үйлдвэрлэдэг ой модгүй, уух гэсэн гол усгүй болсон байвал замаа чанаж ууж, цахилгаанаар амьсгалцгаах болох уу? Яах вэ?
 





 





http://www.inet.mn/info/newsright2.php?vfile=14&vmet_id=60&vmet_main=56&vtype2=2009-05-18

1метр "зам" уухаар дамжилж яваа энэ хоёр хүүхэд их хөөрхөн байгаа биз. happy


төрөл: Уншуулмаар | (13) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 973 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
harin tehh
tegeed ene met temtsetsgeegeed, dor doroo hicheegeed bval bas gaigui biz dee, yadaj l shudee ugaahdaa usaa goojuulahgui ugaagaad l zanshih heregtei bh... ter shine mongol gedeg tv chin harin ovoo baigal orchnoo hamgaalah talaar surtalchilgaa yavuulaad bdag nuhud bn lee tee...
mongold mafi bgaa bgaa, daan ch ted nariinh ni tolgoi bas us yum chin.. гуниглах
Charis хэзээ бичсэн: 00:33, 2010-10-29 | |
http://ganga-cz.blogspot.com/2009/06/blog-post_19.html

Тэнд бас баахан орилов tongue
xvv хэзээ бичсэн: 21:09, 2009-06-20 | |
bugdiig ni bas uguisgej bolohgui l bh, harin zohistoi bailgah tal deer ni iluu sanuulah hergtei bh,

cool
galbaatar хэзээ бичсэн: 17:19, 2009-06-05 | |
Bayasum> Сайн уу, андаа. big grin google реклам нэмж оруулах гэж байгаад нэг юмыг нь дутуу биччихсэн байжээ. засав happy

хундага> бид ч яахав үр хүүдүүд маань л, багаас нь замаар угждаг юм уу яадаг юм tongue
xvv хэзээ бичсэн: 10:58, 2009-06-05 | |
зиа.. ходоодоо эртнээс дасгий даа
хундага хэзээ бичсэн: 10:38, 2009-06-05 | |
сайн уу хө..
бичлэгүүд чинь reader -т ирэхгүй юм..?
bayasum хэзээ бичсэн: 09:27, 2009-06-05 | |
энэ мод тайраад байгаа хүүрнүүдийг үхээрүүд гэж хэлсэн шүү.
Зочин хэзээ бичсэн: 02:55, 2009-06-05 | |
өө үхээрүүдээ энийг бас уншаарай
http://www.inet.mn/info/newpage.php?vfile=14&vmet_id=68&vmet_main=64
Зочин хэзээ бичсэн: 02:54, 2009-06-05 | |
жишээ нь одоо яагаад түлээ шуудайгаар зараад байна аа тээ. Ер нь бол би төрдөө итгэхгүй болчихоод байна. ХУЖИРБУЛАН гийн урд талд туулын эрэг хавиар тоос гараад л байдаг юм. Бодвол хайрга олзворлож байгаа биз.
dadido хэзээ бичсэн: 20:33, 2009-06-04 | |
энэ гайтай уул уурхайнууд хуурай монголыг маань улам хатаалаа. Одоо яана даа яана. Хоёрхон сая хүн амтай эдийн засаг 30 сая малынхаа үржил шим, Эрдэнэтээ саагаад ёстой диваажингийн амьдралыг босгож болох байхгүй юу уг нь, ингэж нэмж ухаж төнхөлгүйгээр.
Дамдаа (зочин) хэзээ бичсэн: 17:44, 2009-06-04 | |
Төр засгаас хамаарахгүй юм олон байгаашд. Зүгээр биднээс хамаарах юм бишгүй л байгаа. Ер төр засаг хгэж хэн ийн? Хий үзэгдэл шд. Байхгүй. Зүгээр л бид тийм хийсэвэр юманд итгэдэг. Миний ухамсраас олон зүйл шалтгаална гэдэгт би л хувьдаа итгэдэг.
gereltuya хэзээ бичсэн: 16:38, 2009-06-04 | |
би байлаа
director хэзээ бичсэн: 16:06, 2009-06-04 | |
хэлэх ч үг алга хэрээ мянга гуугалаад цагаан болохгүй шиг л санагдаж байна. Төр засаг гэж хашхичсаар байтал хоолой сөөгөөд дуу ч гарахаа болилоо
Зочин хэзээ бичсэн: 16:06, 2009-06-04 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)