Тэнэгтэхгүй л амьдрахсан...
2009-05-20,21:43
Аль болох тэнэгтэхгүй амьдрах юмсан гэж боддог юм. Тамхи татаж уушгиа хордуулахгүй, ер нь л аль болох болохгүй муу гэсэн зүйлсээс хол явахыг хичээдэг. Тэглээ гээд ч амьдрал гэдэг агуу. Магадгүй сугалаанд 1 сая төгрөг хожиж ч мэднэ, эсвэл харанхуй шөнө алхаж яваад траншейны нүхэнд унаж ч мэднэ. Таашгүй.
Хүний амьдрал гэдэг хэдхэн хоромд олдож, бас хэдхэн хоромд алдагдаж оддог зүйл.
Тийм болохоор энэ амьралаа хайрлаж, өөрийгөө, өөрөөсөө үлдэх хүмүүсийг бас бодож явцгаая. Болохгүй, аминд эрсдэлтэй зүйлсийг 1%-ын магадлалтай байсан ч болж өгвөл үйлдэхгүй амьдарцгаая. Суудлын даруулгаа зүйлгүй явах, согтуугаар тээврийн хэрэгслэл жолоодох, хурд хэтрүүлэх г.м зүйлийг гэнэн найдаж гайгүй байх гэсээр хийж амь нас, амьдралаа алдсаар, бусдынхыг бусинуулсаар л байх уу?
Гайгүй биз гэсэн ганцхан "гэнэн" бодлоос болоод амь насаа ч алдаж болно шүү дээ. Мэдсээр байж тэнэг зүйл хийхгүй амьдрахсан.
Миний хувьд нэг шил шар айраг уусан найзыгаа ч машиныг нь тавиулаад автобусаар хариулахыг хичээдэг, архи амссан хүний машинд сууснаас автобусаар эсвэл алхаад харихыг эрхэмлэдэг.
Энд ганцхан та ч биш, таны мөргөж болох, таны машинд хамт сууж байгаад осолд орж болох тэр бүх хүмүүсийг бодоорой.
One second changes everything...
Ганцхан секунд бүх зүйлийг өрчилдөг...
Тэгтлээ яарах хэрэг юу билээ?
Хүний амьдрал гэдэг хэдхэн хоромд олдож, бас хэдхэн хоромд алдагдаж оддог зүйл.
Тийм болохоор энэ амьралаа хайрлаж, өөрийгөө, өөрөөсөө үлдэх хүмүүсийг бас бодож явцгаая. Болохгүй, аминд эрсдэлтэй зүйлсийг 1%-ын магадлалтай байсан ч болж өгвөл үйлдэхгүй амьдарцгаая. Суудлын даруулгаа зүйлгүй явах, согтуугаар тээврийн хэрэгслэл жолоодох, хурд хэтрүүлэх г.м зүйлийг гэнэн найдаж гайгүй байх гэсээр хийж амь нас, амьдралаа алдсаар, бусдынхыг бусинуулсаар л байх уу?
Гайгүй биз гэсэн ганцхан "гэнэн" бодлоос болоод амь насаа ч алдаж болно шүү дээ. Мэдсээр байж тэнэг зүйл хийхгүй амьдрахсан.
Миний хувьд нэг шил шар айраг уусан найзыгаа ч машиныг нь тавиулаад автобусаар хариулахыг хичээдэг, архи амссан хүний машинд сууснаас автобусаар эсвэл алхаад харихыг эрхэмлэдэг.
One second changes everything...
Ганцхан секунд бүх зүйлийг өрчилдөг...
Тэгтлээ яарах хэрэг юу билээ?
Ухаантай, амьдралыг хайрлаж амьдарцгаая залуусаа. Аль болох замын хөдөлгөөний дүрмээ бариад, хөдөлгөөн ихтэй газар заавал гэрэл дохиогоор, ногоон гэрлээр гарч байя. Машин барьж явахдаа дүрмээ ягштал баримтлаж, бие биенээ хүндлэж амьдарцгаая.
Тиймээ бид чинь ухаант ард түмний үр сад, соёлтой боловсон, ирээдүйн хөгжил дэвшил Монгол улсын иргэд шүү дээ.
Тиймээ бид чинь ухаант ард түмний үр сад, соёлтой боловсон, ирээдүйн хөгжил дэвшил Монгол улсын иргэд шүү дээ.
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Зочин хэзээ бичсэн: 04:25, 2009-05-22 | |
ээ бурхан минь
хундага хэзээ бичсэн: 21:30, 2009-05-21 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)