Микропластик (бичил пластик, microplastic) -ын аюул ба сэргийлэх

2026-08-12, 22:49
Микропластик нь агаар, ус гээд бүх зүйлд улам ихээр байх болсон бөгөөд, хүний биед орж хуримтлагдаж эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх өндөр магадлалтай юм.

Би хувьдаа биедээ аль болох бага оруулахын тулд дараах арга хэмжээнүүдийг авч байгаа:
  • Нийлэг эдлэлээс татгалзах: Синтетик материалаар хийсэн хувцас өмсөхгүй байж, аль болох 100% даавуун хувцас (ялангуяа спортын хувцас) сонгох.
  • Ус ундааны сав хэрэглэхгүй байх: Хуванцар савтай ундаа худалдаж авалгүй, гэрээсээ саванд уух зүйлээ авч явж хэвших.
  • Хуванцар саванд хоол халаахгүй байх: Богино долгионы зууханд (пэчэнд) хуванцар саваар хоол...

Кино үзээд дэлхий ертөнц, хүн төрөлхтөн... элдэв юм бодогдох...

2026-08-07, 19:25
Кино үзэж, уйлж янз янзын юм бодогдсоноо бичмээр санагдаад амжихгүй яваад байсныгаа аль болох цөөн үгээр бичихийг хичээе.

Үнэхээр гоё кино байсан тул боломжтой хүмүүс нь олж үзэхийг санал болгож байна. Миний хувьд Япон хэлээр нь үзсэн. Өөр хэлээр орчуулагдсан эсэхийг мэдэхгүй байна.

Хөгжил дэвшил гэх, бусдаас хоцрохгүй байх, илүү хурдан, түрүүлж хөгжих дэвших гэж яарч, уурхай ухаж, ухуулж..., гэсэн ч тэр хэрээрээ илүү хохироод ч байх шиг...
АНУ, Хятад, Европи, Япон гээд л  хоорондоо хөгжлөөрөө өрсөлдөх..., 21-р зуун болсон ч хоорондоо байлдах, дайтах. Үнэхээр утга учиргүй санагдах... Хү...

Урдаас авсан үүрэг даалгавар, авлига, луйвар, сүйтгэл, гол ус

2026-04-08, 01:28
Энэ Туул голыг сүйтгүүлж Монголчуудын тал нь амьдардаг нийслэл хотыг нь усгүй болгож үгүй хийгээд, дээр нь их хэмжээний өрөнд оруулаад дарж авах санаатай урд хөршийн хар хайрцагны бодлого, МАН-ыг унахаас өмнө амжиж зүтгүүлэх гээд урдаас яараад шахаад үхэн хатан зүтгээд байгаа харагдаад байгаа. Угаасаа дараагийн сонгуулиар МАН олонх болох магадлал маш бага болсон. Наагуураа усан дотор тавихаар үнэтэй юм шиг харагдуулж буй ч цаагуураа экологийн терроризм хийж байгаа хэрэг. Экологи гэдгийн талаар А үсгээ ч арван жилдээ хумсын төдий ойлгоогүй хүмүүс хэдэн бургас тариад шууд ургана гэсэн элий ...

Д витамин, омега 3 уух хэрэгтэй гэх мэт зөвлөгөө

2026-02-22, 23:12
Амттай харагдаж байна шүү 🤤😁

Амтгүй харагдах ч маааш чухал юм бичлээ шүү:

Сэтгэл санаа унаад ч юм уу тавгүй, нозоорч ядраад байвал уудаггүй бол D vitamin уугаад үзээрэй. Огт уудаггүй бол эхлээд 14 хоног орчим 4000IU тунгаар уугаад цаашид өдөр бүр 500IU тунгаар ууж байгаарай. Ялангуяа өвөл хаврын сэтгэл гутралд маш үр дүнтэй шүү.
Бас байнга л загас идээд байдаггүй л бол Омега 3 ууж байгаарай.
Хүний биед химийн урвал л явагдаж байдаг болохоор ийм зүйлс шууд тархинд нөлөөлдөг.

Би хувьдаа микропластикийн талаар сонссоноос хойш хааяа л гадуур гэхээс биш загас идэхээ больсон. Тэгээд хэд х...

Хэт өөдрөг байх нь бурууг ухаарах цаг дор

2025-01-24, 22:44

Өч төчнөөн жил газрын тосоо гадагш зөөлгөөд, 1 литр шатахуун ч үйлдвэрлээгүй байтлаа, Нигерийн бэлээхэн бодит жишээ нүднийх нь өмнө байсаар байхад атомын цахилгаан станцтай болно гэж ярих, итгэх Монгол хүмүүсийн "өөдрөг" сэтгэлд үнэхээр атаархаж байна 🥹

Нөгөө талдаа юмыг эерэгээр, өөдрөгөөр харахаас илүү бодитоор харах нь чухал юм байна гэж бас дахин дахин дахин ухаарах...


Уул уурхайн дэлбэрэлт газрын гүний олон гол горхи, сувгийг нурааж дарж байдаг гэдэг... Нөгөө хамгийн мундаг Оюу Толгой өдөрт тэд эдэн литр цэвэр ус...
Одоо химийн бодисоор урсгаж, уусгаж хордуулах...
Зөвхө...

"Цаанаасаа тэгээд байдаг"...

2024-10-04, 19:37
Эмэгтэй хүмүүс голдуу нэг ийм зүйл хэлдэг. Тэгээд хос нь ойлгохгүй байна гэж гоморхдог. Бодлыг нь уншсангүй, ойлгосонгүй гэж уурлаж тунидаг.

Магадгүй тэр нь зөв ч байж мэднэ... Гэхдээ:
Эмэгтэй хүн ярьж стрессээ тайлдаг майлдаг өөр юу юу ч билээ нэг тийм тогтсон зүйлс, яриа их байдаг. Яахав мэдээж биологийн суурь бол байх нь байдаг л байх. Гэхдээ өөр хүмүүс, зүгээр асуудалгүй хэлж яриад ойлголцоод, өөрийгөө илэрхийлээд сурсан, хэрэггүй үед амаа хамхиж мэддэг, тэрэндээ стрессдээд байлгүй зохицуулж чаддаг "ухаалаг" эмэгтэйчүүд ч бас ховор ч гэлээ байдаг...

Архи "цаанаасаа&qu...

6 сек

2024-10-04, 19:33
Ямарваа үйл хийх, сэтгэл хөдлөл гаргах зэрэгтээ уг нь тархи зүрхээр хамтарсан шийдвэр гаргавал онох магадлал хамаагүй өндөр санагддаг.

Уг нь 6-хан секунд л бодоод тухайн үйлдлээ хийхэд хангалттай гэсэн байсан нэг сэтгэл зүйн талаар номон дээр.

Би ч өөрөө бусад зүйл дээр гайгүй ч хайр дурлал дээр дандаа зүрхээрээ, нүдээрээ дурлаж, шийдвэр гаргадаг. Өөрийгөө шүүмжлээд, ятгаад ядаад одоо бууж өгсөн. Гэхдээ 6 секунд бол бодоод байгаа... Нэмэр жоохон бага байгаа, өөртөө хамгийн шүүмжлэлтэй ханддаг сэдэв 😅
Дараа нь тэгээд л харамсдаг голдуу тээ..

... Манайхан ямарваа зүйл, ялангуяа чухал үе...

Өдрийн тэмдэглэл /хувийн/ Гадаадад амьдрах...

2024-10-04, 19:23
Өчигдөр нэг танилцсан дүүтэй ярьж байгаад "эндээ ясаа тавина гэж бодож байгаа" гээд өөрийн эрхгүй амнаас гарсан...
Урд нь бол хүмүүсийг загнадаг, шүүмжилдэг, буц гэдэг хүн нь байсан 😅
Ярьвал тэгээд зөндөө юм байгаа...

Хамгийн таалагддаггүй, Монголд амьдарч чадахгүй гэж боддог болсон шалтгаан маань бол хэтэрхий, бүгдээрээ шударга бус "хүмүүс" улам бүр болоод, тэрийгээ олж харахгүй, тэмцэхгүй бүүр өчүүхэн жижиг ашиг горьдоод шударга бусыг дэмжиж өөгшүүлж харагддаг... Ковид, тэгээд энэ жилийн сонгуулиар бүүр арай л дэндүү мэдэрсэн...
Эргэн тойронд өдөр тутамд хуурна, хумс...