Цагаан сар

2009-02-13,15:28

За юу юугүй цагаан сар гарах нь дээ. Хавар болж урь орж даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй онд мэнд орсныхоо баярыг тэмдэглэн хотол олноороо баярлах өдөр юу юугүй хаяанд иржээ.
http://horidoimergen.blog.gogo.mn/entry/ff8080811f62380e011f65aa57d00269/ холбоосыг мессенжерээр явуулсан Оргио анддаа баярлалаа. Тэгээд нэлээн урт юм байна. Би өөрийнхөөрөө түүгээд тавьчлаа. Бүгдийг уншихаас залхуурсан хүн миний редакторласан хувилбарыг уншиж болно шүү.winking Нэлээн бодууштай хэрэгтэй зүйлс гэж бодсоноо түүлээ:


... -Харин тийм учраас л энэ баярыг болж өгвөл өргөн дэлгэр хийх хэрэгтэй. Зардал их ордог, боов, бууз, бэлэг сэлт гэх хэрнээ шинэ жилээр хэчнээн мөнгө үргүй зардгаа огт тооцдоггүй. Гацуур, чимэглэл, салют буудуулах, оргилуун дарс гээд үндсэндээ манайд огт хийдэггүй зүйлд зарсан мөнгө гадагшаа гараад л явчихдаг. Гэтэл цагаан сарын дараа ууцаа хог дээр хаяад, боовоо нохойд шидчихдэг айл үзээгүй. Ууц чинь монгол малын мах, боов гэхэд үндэсний үйлдвэрийнх гэхчилэн баяраар дамжуулаад улс орны эдийн засагт оруулах хувь нэмэр их байдаг юм...

-Магадгүй ийм утгаар нь Азийн улс орнууд цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэж, өчнөөн хоногоор үргэлжилдэг байх.

-Хэдийчинээ олон өдөр амраана төдийчинээ хэрэглээ үүсэж тэр нь улс орны эдийн засагт хэрэгтэй. Хэрэглээ өөрөө эдийн засгийн эргэлтийг бий болгодог. Жишээ нь, Хятад яагаад бүтэн 14 хоног хүмүүсээ албан ёсоор амраадаг вэ гэхээр үүнийг дагаад зам тээвэр, хоол хүнс, аялал жуулчлал гээд олон салбарт үйлчилгээ бий болно. Цагаан сараар гэр орон руугаа явна, айл хэсдэггүй юм аа гэхэд олон хоногийн амралтыг далимдуулаад гэр бүлээрээ аятайхан газар амрахыг бодно. Сая л гэхэд Шувууны үүрийг олимпийн үеэр үзэж чадаагүй олон зуун хятад хүн Бээжинд ирсэн тухай ярьж байсан. Ганц Хятадад олон хоног амардаг юм биш. Европчууд зул сарын баяраар мөн л хэд хоногоор амарч, юмны үнэ хямдардаг гэдэг нь баярыг эдийн засагтаа эергээр ашиглаж байгаа хэлбэр шүү дээ. Тэгэхээр ялангуяа энэ хямралтай үед цагаан сарын баяраа бүх боломжоороо өргөн дэлгэр тэмдэглэе гэж ард түмнээ уриалмаар байгаа юм. Одоо банк зээл өгөхгүй, мөнгө хүмүүсийн гар дээр л байна. Тэгэхээр эргэлт үүсгэж эдийн засагтаа нэмэр болох нэг арга ч байж болно. Манайхны хувьд цагаан сараар хоёр өдөр амардаг нь үнэндээ багадаад байгаа юм...

...

-Наадах дээр чинь манай лам нар нэлээд буруу тайлбар өгөөд байдаг юм. 1747 оны гал туулай жил Ламын гэгээн Данзанжамц Сүмбэ хамба Ишбалжир зохиосон гээд ярьчихаар 400-гаад л жилийн настай болчихоод байгаа биз дээ. Ийм ойлголтыг хүмүүст өгөөд байна. Гэтэл энэ зурхайн ёсыг Монголд 1000 жилийн өмнөөс хэрэглэж байсан түүхтэй. Хүннүгийн үеэс гэсэн үг. Хятадын тооллоор өнөө 78 дугаар жаран, харин монгол тооллоор 17 дугаар жаран. Өөрөөр хэлбэл, 17-г 60-аар үржүүлэхэд чинь 1020 жил болж байгаа биз дээ. Энэ бол Төгс буянт зурхайн ёс Монголд хэрэглэгдээд ийм хугацаа өнгөрсний нэг баталгаа.

-Гэтэл Чингисийн үед өөр байсан гээд барин тавин ярих улс олон байна шүү дээ?

-Одоо ч Чингис хаантай хамт сурч байсан, зурхайг нь зурж өгсөн хүн олшроод зовлон их байна аа. winking Уг нь түүх номоо хардаг юм бол Чингис хаан цагаан сарыг бар сард тэмдэглэх зарлиг буулгасан гэдгийг мэдмээр дээ. Манайхан жарныг гал туулайгаас, жилийг бар сараас эхэлдэг. (Хулгана гэж ойлгоод л явдаг байв?) Марко Пологийн номд ч бий. Монголчууд цагаан сараа хоёрдугаар сард тэмдэглэдэг гэж...

...-Тэгээд энэ хүмүүс яагаад шар зурхайг хэрэглэж байсан гэж будилуулдаг юм бэ?

-Ява Суматрагаас Европыг хүртэл хамарсан том Эзэнт гүрний үед шар тоолол хэрэглэж байсан гэдэг асуудал байдаг юм. Хубилай хаан шинэ зурхай зохиосон. Тухайн үед тэр том Эзэнт гүрэнд 40 гаруй төрлийн зурхай байж. Өөр өөрийн хуанлийн аргатай. Тэднийг бүгдийг нь цуглуулаад Бээжингийн газар нутгийн хуваарьт тохируулаад шинэ зурхай зохиогоод Юан гүрэн мөрдөнө хэмээн зарлигдаж. Гэхдээ Монгол, Төвд хоёр өөрийнхөө зурхайг хэрэглэнэ. Хотон гэсэн нь Арабын ертөнцийг нэрлэсэн юм шиг байгаа юм, тэд мөн өөрийн зурхайг, Зүүн өмнөд Ази талдаа шар зурхайг мөрдөнө гэсэн нь түүхэн баримтаар үлдсэн байдаг. Уг нь биднийг тэртээ 1000 жилийн өмнө өөрийн гэсэн зурхайтай явсныг хятадууд хүлээн зөвшөөрдөг байхгүй юу. Хүннү гүрний үед манайхаас одон орны багаж хэрэгсэл дээрэмдэж аваад явчихсан юм. Тэрнээс хойш Монгол, Төвд хоёр өөр зурхайгаар явдаг. Чингисийн үед ч Монгол, Төвд биднээс өөр зурхайтай, Хархорумд Пагва лам зурхай зурж хуанли хийдэг тусгай хийдтэй байсан гэхчилэнгээр Хятадын түүхэнд тэмдэглэгдээд үлдчихсэн байгаа. Гэтэл манайхан тэр үед юу ч, шарын шашин ч байгаагүй гэж ярих гээд байна шүү дээ...

...европчууд нарны тоололдоо засвар хийж байхад монголчууд сарны тоололдоо засвар хийсэн байдаг юм. Энэ засварыг хийсэн хүн нь Сүмбэ хамба Ишбалжир. Тэгэхээр засвар хийснийг нь зохиосон гэж андуураад байгаа юм. Хэрэв зохиосон юм бол тэр үеэсээ нэг гэж тоолоод шинэ календарийн зарчим буюу алгоритм гаргах ёстой. Гэтэл өмнө нь байсныг хэвээр үргэлжлүүлээд өнөөдрийн 17-р жаран хүртэл мөрдөөд ирсэн байгаа биз дээ. Мөн судартаа “Тэрсүүдийн ёс нь одондоо мэргэн учир авч хэрэглэв” гэж байгааг гүйцэд тайлбарлахгүй юм. Календарьт дүвзий, жүдзий гээд хоёр од тавьчихдаг учраа манайхан сайн мэддэггүй бололтой. Мэргэжлийн хүний нүдээр харахад тэр хоёр од ердөө нэг өдрийн зөрүүтэй байдаг юм. Энэ нь төгс буянт зурхайн ёсонд 1747 онд үндсэн алгоритмд нь өөрчлөлт оруулалгүйгээр нэг өдрийн засвар оруулсны баталгаа...

төрөл: Уншуулмаар | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1050 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Баярлалаа. Устгахгүй ээ. Ер нь бичлэгээ устгадаггүй юм. Нэг их хүнд хэрэгтэй биш гэснийгээ блогийнхоо нүүрэнд харуулахыг нь болиулчихсан юм.
xvv хэзээ бичсэн: 14:45, 2009-02-15 | |
Маш их баярлалаа, зөндөө сонирхолтой, хэрэгтэй зүйлийг мэдэж авлаа, энэ бичлэг болон линкээ битгий устгаарай даа
Melody хэзээ бичсэн: 00:00, 2009-02-15 | |
гоё линк байлаа буриад гэж өөрийгөө боддог байсан чинь буряад гэж бичдийм байна гэдгийг мэдлээ цагаан сарын тухайд Энэ чинь МОНГОЛЫН ЦАГААН САР ГЭДЭГ БАЯР иймл бодолтой хүндээ
dao хэзээ бичсэн: 18:23, 2009-02-13 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)