Микропластик (бичил пластик, microplastic) -ын аюул ба сэргийлэх

2026-08-12,22:49
Микропластик нь агаар, ус гээд бүх зүйлд улам ихээр байх болсон бөгөөд, хүний биед орж хуримтлагдаж эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх өндөр магадлалтай юм.

Би хувьдаа биедээ аль болох бага оруулахын тулд дараах арга хэмжээнүүдийг авч байгаа:
  • Нийлэг эдлэлээс татгалзах: Синтетик материалаар хийсэн хувцас өмсөхгүй байж, аль болох 100% даавуун хувцас (ялангуяа спортын хувцас) сонгох.
  • Ус ундааны сав хэрэглэхгүй байх: Хуванцар савтай ундаа худалдаж авалгүй, гэрээсээ саванд уух зүйлээ авч явж хэвших.
  • Хуванцар саванд хоол халаахгүй байх: Богино долгионы зууханд (пэчэнд) хуванцар саваар хоол халаахад микропластик ихээр ялгардаг тул шил, шаазан, металл сав руу шилжүүлж халаах. Түргэн хоолны савнуудыг оруулаад бүх төрлийн пластик богино долгионы зууханд халааж болно гэсэн заавартай байдаг ч итгэж болохгүй. Учир нь микропластикийг тооцоолоогүй байдаг. Гялгар уутнууд ч үүнд орно.
  • Тетрапак болон нэг удаагийн цаасан аяганууд бас халаах буюу, халуун зүйл хийж хэрэглэхгүй байх нь дээр нь: Дотроо нимгэн хуванцар давхаргын бүрээстэй байдаг тул богино долгионы зууханд огт халаахгүй, аль болох хүйтнээр нь хэрэглэх эсвэл татгалзах.
  • Далайн загасны хэрэглээг багасгах: Загас болон далайн бүтээгдэхүүн идэхээ хумих буюу болих.
  • Гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо анхаарах: Бараг ихэнх шампунь, саван, тос гэх мэт ихэнх гоо сайхны бүтээгдэхүүнд микропластик агуулагддаг тул анхаарах.
Өөрсдөө хэрэгжүүлж, үр хүүхдүүддээ ч бас зааж сургаарай.




Микропластик гэдэг нь 5 миллиметрээс бага хэмжээтэй, нүцгэн нүдээр ялгахад хэцүү эсвэл бичил биетний хэмжээтэй хуванцарын жижиг хэсгүүд юм. Эдгээр нь байгаль орчин, далай тэнгис болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.

Микропластикийн төрөл
  • Анхдагч микропластик: Үйлдвэрлээд анхнаасаа жижиг хэмжээтэй гарсан бүтээгдэхүүн (гоо сайхны бүтээгдэхүүний найрлага дахь бичил бөмбөлгүүд, хувцас угаахад ялгардаг нийлэг ширхэгүүд).
  • Хоёрдогч микропластик: Том хэмжээтэй хуванцар сав, гялгар уут нарны гэрэл, салхи, давалгааны нөлөөгөөр жижиг хэсэг болж задарсан хэлтэрхий. 



Тархалт ба аюул
  • Дэлхийн далай тэнгис, хөрс шороо, агаар мандал болон хүний биеэс (цус, уушги, эхэс) илэрсэн байдаг.
  • Амьтад үүнийг хоол хүнс андуурч ирж хордох, улмаар хүнсний гинжин урвалаар дамжин хүний биед орж хуримтлагддаг.
төрөл: Мэдлэгт дусал нэмэр | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)