Ухаж, зөв ойлгож мэдэх ёстой

2023-01-03,12:46
Нууц товчооны эхэн хэсэгт Тэмүүжин өсвөр насандаа ахыгаа харваж алсан тухай гардаг. Үүнийг янз бүрээр тайлбарлах хүмүүс бий. Хүндлэлгүй, ахыгаа алсан алуурчин г.м.

Миний хувьд бол энэ нь шударга бус бол ах дүүг ч бай бүү өрөвд, бүү эвлэр гэсэн сургааль гэж бодож хүлээж авдаг.

Өөрсдөө авлига авдаг, хулгай хийдэг хүмүүс Төр засгаа хүндэл гэх, МАН-ыг магтах...

Яг ийм үед найз ч бай, хамаатан ч бай Эзэн Чингисийн биеэр өгүүлж бичиж үлдээсэн сургаалийг дагаж бодож явах хэрэгтэй буй заа гэж бодном.

Монголын нууц товчоог би бүтэн уншиж дуусгаж байгаагүй ч дахин дахин уншиж сонсоход тэр чигээрээ шударга үнэнч байх талаар, нэр төр гэгчийг үзэх үзэл тодорхойлолт нь өнөөгөөс тэс өөр, илүү Япончуудын нэр хугарахаар яс хугар гэдэг, гэдсээ хүүлж ёс зүйгээ амьнаасаа дээгүүр тавих философитой ойр байсан юм уу даа гэж харагддаг...

Бас энд Өэлүн эхийн хүүхдүүдээ шударга бустай түр ч болов бага ч болов эвлэр гэж сургаж эвтэй бай гээд зөвхөн тухайн үеийн илүү том асуудлыг харж болгоомжилсон нь нэг талаас зөв мэт боловч харин ч буруугаар эргэж бурууг зэмлэж, шүүмжилж засаагүйгээс нэг хүүгээ алдахад хүргэсэн маш буруу, сайтар ойлгож хүлээж авах ёстой сургааль болгон үлдээжээ гэж ажиглаж харж болмоор... Уг нь бол Тэмүжин, Хасар хоёрыг хэлж байхад нь хүлээж аваад Бэгтэр, Бэлгүтэй хоёрыг зэмлэн ухааруулсан бол...

Монголын нууц товчооноос:


76. Нэгэн өдөр Тэмүжин, Хасар, Бэгтэр, Бэлгүтэй дөрвүүл хамт сууж, загас гөхидөхөд нэг гэгээн согос загас гөхид торжээ. Тэмүжин Хасар хоёроос Бэгтэр Бэлгүтэй хоёр тэр загасыг булааж авав. Тэмүжин Хасар хоёр гэрт ирж үжин эхэд өгүүлрүүн: "Нэгэн цайвар загас гөхид орсныг Бэгтэр Бэлгүтэй ах дүү хоёулаа булааж авав" гэвэл, үжин эх өгүүлрүүн: "Та нар нэг эцгийн хөвүүд байтал юунд тэгж маргалдана? Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байгаагаа мэдэх биз. Ийм бол бид тайчууд нараас яаж өшөөгөө авч чадна. Урьдын Алун эхийн таван хөвүүд мэт яагаад эв эегүй болов? Та нар битгий тэг" гэв.
77. Тэндээс Тэмүжин Хасар хоёр үл ойшоон өгүүлрүүн: "Өчигдөр нэг болжмор харваж алсныг тэд булааж авсан билээ. Энэ өдөр бас дахин булаав. Ийм бол эдэнтэй хамт яаж амьдарна" гээд гэрийн үүдийг ширүүн хаяж гарч одов. Бэгтэр, довцог дээр есөн шарга морио хариулж суутал Тэмүжин хойноос, Хасар өмнөөс нууцаар сумаа онилж хүрэхэд Бэгтэр үзээд өгүүлрүүн: "Тайчууд ах дүү нарын хөнөөлийг хүлээгээд, өшөөгөө дуусган авч чадаагүй байтал, та нар намайг яаж нүдний сормуус, амны бөөлжис болгоно? Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байтал юунд ингэж байна, та? Голомтыг минь бүү бүрэлгэгтүн. Бэлгүтэйг бүү хөнөөгтүн" гээд завилан сууж хүлцэв. Тэмүжин Хасар хоёр хойно урдаас харван алж одов.
 


Цахим хэлбэрээр татаж авч уншиж болох юм байна:
https://e-nom.mn/book?bid=NzAyenomNzAy
 
төрөл: Уншуулмаар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 33 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)