Арай ч үгүй байлгүй дээ?

2009-07-02, 12:34
Хиймийн хог хаягдлыг монголын говьд булуулах талаар Их хурал дээр яригдаж байгаа энэ үед Монгол хүн та юу бодож байна. Урд урдны хаягдал булуулсан газрууд амьгүй Марс гариг шиг болчихоод толгойгоо шааж суухад бид тэдний алдааг давтах гэж байдаг даанч яав даа.

Мессенжерээр ийм юм тараад яваад байх юм? Ойрд мэдээ энэ тэр хараагүй байсан болохоор сая www.news.mn news.gogo.mn www.sonin.mn сайтуудаар орж харлаа. Ямар ч байсан иймэрхүү юм алга. Арай ч ийм юм угаасаа байхгүй байлгүй дээ. Ийм дэмий юм ингэж зохиож тараах нь хэнд ашигтай байдаг юм бол? Зарим сонин сонин хоббитой нөхдүүд байх юм аа?...

Л.Н.Гумилев. Их талын хүмүүс ба байгаль

2009-06-24, 19:51
Орчуулсан: Судлаач Д.Ганхуяг

Монголчууд бид түүхээ огт өөрөөр үзэх цаг болж байна. Гадаад эрдэмтдийн олонхи нь монголчуудыг хамгийн “зэрлэг”, “хоцрогдсон” гэж үздэг үзэл одоо ч гэсэн амь бөхтэй байдаг юм. Гэхдээ этнологийн шинжлэх ухааныг үндэслэгч Лев Николаевич Гумилев бол энэ тогтсон үзлийг сөрөн зогссон эр зоригтон билээ. Түүний бичсэн нэгэн чухал өгүүллийг Та бүхэнд орчуулан толилуулж байна. Энэ өгүүлэлд Та бүхний үзэл бодолтой таарах, бас үл таарах зүйл гарах нь мэдээж бөгөөд энэ тохиолдолд Та өөрөө цааш нь эрэгцүүлэн бодох эрхтэй шүү дээ. Оросын Саша Желязняковын өгүүллийг орчуулж бааха...

Халгай шампунь

2009-06-18, 23:00
Ойрын үед эгчдээ уулнаас бууж ирсэн юм уу гэж хэлүүлэхээр болтлоо үс сахлаа ургуулсан юм. Самадид ороод tongue
ххх наргиа байлаа. Үсээ ургуулж үзье гэж бодоод. Тэгтэл миний үс их тослог болохоор нэг хоноод л муухай үнэртээд, загатнаад хагтаад байдаг юм. Монголд байгаа эрэгтэй эмэгтэй олон ч шампунийг сольж үзээд нэмэр алга. Барааны савангаар угаахаар сайн гээд угааж үзсэн, тараг түрхэж, өндөг зуурч түрхэж хонож ч үзсэн. Нэмэргүй. Нэг өдөр угаалгүй өглөө яараад гарчихвал өдрийн хирд цас ороод унана :p Тэгтэл бүүр нөгөө зовлонгоо ургуулж байгаан tongue

Хэдэн өдрийн өмнө Монкрем гээд компанийн үйлдвэрлэ...

Шашин шүтлэг, итгэл бишрэлийн талаар миний тархинд гарсан өөрчлөлт шинэчлэлт

2009-06-18, 01:49
Бөө, Лус савдаг, Хөх тэнгэр, Аллах, Христ, Будда, Шинжлэх Ухаан алинд нь ч бай ер нь ямар нэгэн бурхан, эсвэл далдын хүчийг шүтэж итгэж, биширч түүнээсээ тусламж гуйж байх нь хэрэгтэй юм байна... Сүүлийн үед ингэж бодох боллоо. Ер нь аль аль нь байдаг гэдэгт итгээд байх боллоо winking

Хэд хоногийн өмнө нэгэн бүлгэмийн хэлэлцүүлэгт оролцож байхдаа Христийн шашины талаар өөрийн нэлээд сөрөг бодолтой байдгаа шууд илэрхийлсэн, зарим хүмүүсийг гомдоосон ч байж магадгүй гэж бодоод байсан... Бас гэр бүлд маань нэгэн үйл явдал болоод өнгөрлөө... Түүний дараахан нэг найзтайгаа ярьж суугаад бас бодсон юм......

Үнэхээр гоё. (Заавал уншаарай)

2009-06-12, 01:12
За сүүлийн үед байнгын догдлоостой, хүлээгээстэй нэгэн нууц блогийг нууцаар уншдаг байсандаа хүлцэл өчье. (Нэг л эхнэрээ хуурч байсан ч юм шиг сэтгэгдэл төрөөд байх чинь tongue) Гэхдээ анх уншиж эхэлсэн тэр үед танилцуулъя гэж бодож байсан ч өөрийг чинь л бодсондоо тэгж байсан юм шүү winking Над шиг өдрийн бодол, шөнийн зүүд болж, дахин дахин орж хуудас эргүүлж шаналахвий хэмээн нуусан юм шүү. ххх Ер нь бол бүүр ном нь гарчихаар нь худалдаж аваарай гэж сурталчилъя гэж бодож байсан юм.

Нээрээ 10 жилд л "Зүрхний хилэн", "Тунгалаг Тамир" романыг уншаад л ингэж ихээр таалагдаж, догдолж, хүлээж уншиж, элдвий...

Зам чанаж ууж, цахилгаанаар амьсгалах ирээдүй

2009-06-04, 15:10
Миний бодлоор бол одоо бидэнд ганц л чухал юм байна даа. Юун тэр эдийн засаг, юун тэр мөнгө л гэмээр байх юм. Уух ус, идэх хүнсээ ярьмаар байх юм. sad Ганган машины бензин, алаг даашинз, гялгар хар ботинк, үнэтэй брэндийн хослол байхгүй байлаа гээд хөл нүцгэн, алхаад, хөвөнтэй дээлээ нөхөж өмсөөд ч болсон үхэр малаа хариулаад явбал амьдарч болно. Уух усгүй, идэх хоолгүй бохирдоод, мөнгөн устаад, цианитдаад, цацраг идэвхит бодисоор хордоод, ширгээд дуусвал яаая гэж бодож байна даа...

Саяхан Их говийн дархан цаазат газарт Эдийн засгийн хямрал болсон тул гээд уул уурхайн олборлолт хийхийг зөвшөө...

Жинхэнэ эргүүтэлт

2009-06-03, 16:02
Хүн амьтан хоёр ер нь их ойртож байх шиг байна аа. Хоёулаа адилхан өвчтэй болоод байдаг. Хөгжил дэвшил, цаг хугацаа гэж.., нян, вирусууд нь хүртэл хөгжөөд хүн амьтангүй өвчлүүлж зовоодог болох гээд байх юм. Ер нь бол тэгээд ижил төстэй л нянгууд, ижилхэн сүүн тэжээл, мах биет болохоор адилхан л байлгүй яах вэ дээ. Гадаадын улс орнуудад чинь Хүн эмнэлэг, Мал эмнэлэг нь бараг л хамт байдаг юм гэнэ шүү дээ. Ер нь уг нь бол тийм биш юм аа гэхэд ядаж олигтойхон холбоо хамааралтай ажилламаар байгаа юм даа гэж цаагуур чинь жиг жуг гээд байна. Манайд ч тэгээд малын эмч хүний эмч хоёр нь байтугай хүний...

Тэнэгтэхгүй л амьдрахсан...

2009-05-20, 21:43
Аль болох тэнэгтэхгүй амьдрах юмсан гэж боддог юм. Тамхи татаж уушгиа хордуулахгүй, ер нь л аль болох болохгүй муу гэсэн зүйлсээс хол явахыг хичээдэг. Тэглээ гээд ч амьдрал гэдэг агуу. Магадгүй сугалаанд 1 сая төгрөг хожиж ч мэднэ, эсвэл харанхуй шөнө алхаж яваад траншейны нүхэнд унаж ч мэднэ. Таашгүй.

Хүний амьдрал гэдэг хэдхэн хоромд олдож, бас хэдхэн хоромд алдагдаж оддог зүйл.
Тийм болохоор энэ амьралаа хайрлаж, өөрийгөө, өөрөөсөө үлдэх хүмүүсийг бас бодож явцгаая. Болохгүй, аминд эрсдэлтэй зүйлсийг 1%-ын магадлалтай байсан ч болж өгвөл үйлдэхгүй амьдарцгаая. Суудлын даруулгаа зүйлгүй ...