Арай ч үгүй байлгүй дээ?

2009-07-02,12:34
Хиймийн хог хаягдлыг монголын говьд булуулах талаар Их хурал дээр яригдаж байгаа энэ үед Монгол хүн та юу бодож байна. Урд урдны хаягдал булуулсан газрууд амьгүй Марс гариг шиг болчихоод толгойгоо шааж суухад бид тэдний алдааг давтах гэж байдаг даанч яав даа.

Мессенжерээр ийм юм тараад яваад байх юм? Ойрд мэдээ энэ тэр хараагүй байсан болохоор сая www.news.mn news.gogo.mn www.sonin.mn сайтуудаар орж харлаа. Ямар ч байсан иймэрхүү юм алга. Арай ч ийм юм угаасаа байхгүй байлгүй дээ. Ийм дэмий юм ингэж зохиож тараах нь хэнд ашигтай байдаг юм бол? Зарим сонин сонин хоббитой нөхдүүд байх юм аа? Эсвэл нөгөө "Чоно ирлээ, чоно ирлээ" гэдэг тугалны үлгэр шиг хүмүүсийн чихэнд дасгаж байгаад юм хийх гээд байна уу? (хардалт)

Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэг сул тал нь ямарваа нэг юмыг шинэ дээр нь шуурч бүгд гаргаж байгаад л таг болцгоодог.
Уул уурхай, энэ тэр гээд л ер нь гуниглах Энд бичсэн шиг ийм зүйл хэрвээ гарвал гэртээ айж сууснаас гарч буудуулж алуулах байсан ч жагсах хэрэгтэй, эсэргүүцэх хэрэгтэй гэж бодож байна.
Гэхдээ орчин үед тэгж гарч яваад жагсах ч хэрэггүй болжээ. Онлайн жагсаал цуглаан ч хийж болох, ажил хаялт онлайнаар зарлаад дэмжээд оролцож болно шүү дээ. Дахин байгалиа бид сүйтгүүлэх ёсгүй байх. Энэ талаар нэгдсэн нэг том цугларалттай, ярьдаг сайттай болмоор мэт? Ер нь л янз бүрийн жагсаал цуглаан бүгд одоо нет дээр анх гарч улс төрчид нь ч тэр тал дээр анхаарал хандуулдаг болж. Хэрвээ тэгээд нэмэргүй бол мэдээж тэр цуглаан гудамжинд гарах нь тодорхой байх л даа.
төрөл: Хувьсгалын | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 683 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
харин тийм ээ худлаа байх аа.
xvv хэзээ бичсэн: 17:00, 2009-07-03 | |
arai ch dee
Манайхан хөрсөн доорх ашигт малтмалаа ашиглахад эргэлздэг улс арай ийм аймаар юм хийхгүй байлгүй дээ.
ganga (зочин) хэзээ бичсэн: 01:58, 2009-07-03 | |
Янз бүрийн зүйл хаа сайгүй тараад л байдаг. Чиний хардалт зөв ч байж болох юм. Гэхдээ найз нь нэг зүйлийг хэлмээр хэвлэл мэдээллийнхэн, эсүүл сэтгүүлч гэж бүгдийг битий хавтгайруулал даа. Өнөөдөр монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аль нэг хүчин, эсвэл бизенесийн бүлэглэлийн гарт байгаа. Эхэндээ мэдээлэл рүү шуурдаг. Харин дараа нь сониных нь эзэн, телевизийнх нь захирал нөгөө гаруудтай тохироо хийгээд сэтгүүлчийн ам будаа. Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэж Х.Тэмүүжин надад хэлжийсийн. Санал нэг байгаа ч санаснаар болохгүй байвуул яахуу? Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид арай ч дээ гэмээр зүйл ярьдаг. Түүнийг нь өмгөөлөх хүсэл алга. Хамгийн гол нь манайх чөлөөт ардчилсан сэтгүүл зүй, иргэний сэтгүүл зүй байхгүй л байна шүү дээ. гуниглах
gereltuya хэзээ бичсэн: 13:39, 2009-07-02 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)