Байж болохгүй буруу хандлага

2023-01-05,16:26

Энгийн иргэдийг хүмүүсийг ч юмуу, аль нэг албан газрыг ч юмуу тийм нэг нэгжийг буруутгадаг хандлага бол хамгийн буруу юм л даа. Монголчууд хөгжөөгүй муу буруу ч юмуу, иргэд өөрсдөө боловсролтой, соёлтой байх ёстой ч гэх юмуу тийм хандлага гаргахаа нийтээрээ болих хэрэгтэй юм.

Улс орныг удирдах эрх мэдэл гэдэг бол маш том зүйл. Ард түмнээс ч том зүйл юм л даа. Компани дампуурлаа гэхэд ажилчдыг буруутгах нь утгагүй. Ажиллуулж, удирдаж, авч явж чадаагүй удирдлагуудын л буруу байдагтай л адил зүйл.

Гол нь зохицуулалтууд нь л дандаа дээрээсээ буруу хийгдэж байгаа юм л даа. Жишээ нь эмнэлгийн харъяаллын асуудал гэхэд л хүчээр харъаллаар хорьж шийдэх шийдвэр биш үнэлгээг нь л өөрчилчихвөл болно. Олонд нэр хүндтэй рэйтингтэй, ачаалал их байгаа газар нь ЭМД дээр нэмээд хувь хүнээс арай илүү хувийн нэмэлт төлбөр авах зэргээр өөр орчин үеийн зах зээлийн нийгэмдээ таарсан зохицуулалт хийх хэрэгтэй л дээ. Тэр нэмэлт төлбөр нь харин элдэв таналтгүй шууд эмнэлгийн орлого, эмч ажилчдын ашиг болоод явбал эмнэлгүүд ч, ажилчид ч орлогоо өсгөхийн тулд хичээж ажиллана.

Дээр нь зохицуулалтаа буруу хийчихээд төрийн юм буруу хувийн юм болгоё, хувийн юм зөв гэх нь утгагүй л дээ. Тэрийг зөв шаардахгүй байгаа, тэр зохицуулна гээд хийхгүй байгаа хүмүүстэй тэмцэж, хариуцлага тооцож чадахгүй арчаагүй байгаад л учир байна л даа. Хүмүүст, иргэдэд буруу хэрэв байгаа бол энэ л ганц буруу байгаа юм.
Халамж, коммунизм, намын сонгуулийн төлөө, авлига авч гадныханд, луйварчдад үйлчилж зохицуулалт хийгээд байхаар аргагүй л дээ.

Буруу зохицуулалт хийж байгаагаас мөрдөхгүй, мөрдөх ч боломжгүй болоод байгаа юм.

Жишээ нь би л гэхэд урд нь ногоон гэрлээр гардаг байсан. Гадаадад очоод ногоон гэрлээр асуудалгүй гараад явж болдог. Харин Монголд бол одоо бол гэрэл дохио биш машин, зохицуулагч хараад ямар ч гэрлээр байсан өөрөө дүгнээд хурдхан гарах нь ногооноор гарахаас хэдэн арав дахин аюул бага гэдгийг ойлгодог болсон г.м.
Хүмүүсийг, нэгжийг, массыг буруутгах хандлага нь өөрөө зохицуулна гээд хийх ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг нөгөө талаас нь өмөөрч зөвтгөөд байгаа юм. Тэр дээд нөхөд ч бас яг ийм шалтгуудыг хэлдэг. Зохицуулах гэсэн чинь иргэд ингээд байна гэдэг. Үгүй юм л даа. Зохицуулалтаа л зөв хийвэл иргэд ч зөв болох юм л даа уг нь бол...

Хийх хүнд арга олддог, хийхгүй хүнд шалтаг олддог.

Тиймээс эрх баригчдыг өмгөөлж, ард иргэдийг буруутгах хандлагатай зүйлс бичих, ярихаа больцгооё!


 

төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 141 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)