Жинхэнэ эргүүтэлт
2009-06-03,16:02
Хүн амьтан хоёр ер нь их ойртож байх шиг байна аа. Хоёулаа адилхан өвчтэй болоод байдаг. Хөгжил дэвшил, цаг хугацаа гэж.., нян, вирусууд нь хүртэл хөгжөөд хүн амьтангүй өвчлүүлж зовоодог болох гээд байх юм. Ер нь бол тэгээд ижил төстэй л нянгууд, ижилхэн сүүн тэжээл, мах биет болохоор адилхан л байлгүй яах вэ дээ. Гадаадын улс орнуудад чинь Хүн эмнэлэг, Мал эмнэлэг нь бараг л хамт байдаг юм гэнэ шүү дээ. Ер нь уг нь бол тийм биш юм аа гэхэд ядаж олигтойхон холбоо хамааралтай ажилламаар байгаа юм даа гэж цаагуур чинь жиг жуг гээд байна. Манайд ч тэгээд малын эмч хүний эмч хоёр нь байтугай хүний эмч нар нь ч хоорондоо олигтой холбоотой байдаггүй юм чинь дээ. Уг нь зүрх, бөөр, уушги, мэдрэл чинь нэг л хүний юм юм байгаа юм. Ядаж байхад нь цалин хамаагүй бага, ачаалал ихтэй байдаг, нийгмийн стресс энэ тэр гээд олон ч юм байдаг л байх. Ер нь нэг тиймэрхүү эмнэлэгийн салбарынхныг холбосон гүүр веб сайт байвал уг нь их зүгээр, ядаж нэг форум нээе гээд ууж идэж явахдаа нэгэн найзтай худлаа ярьж л байсансан. Хүү гэж нөхцөлгүй худалч амьтан болж хувирч байна даа. За ингээд нэг юм зүгээр бичиж чадахгүй хадуураад явчихдаг юм...
...Хэл ус муутай хүн чинь ганц нэг үг ялгаад, олоод сонсчих гээд мунгинаж суухад хойно урд жиг жуг, утас дугарна, багш нь оюутнуудтайгаа орж ирчихээд орчуулаад суучих чинь бас төвөгтэй эд байна. Лекц уншиж байгаа профессорын үгийг хальт сонсчихмоор байдаг, нөгөө чихэнд нэг юм дүнгэнээд байдаг.., Мунхаг миний бодлоор бол нийтийг хүндлээд бүгд сонсоод л оюутнууд нь дараа нь ойлгоогүй юм аа багшаасаа асуугаад, яриулаад авбал л болмоор юм шиг. Ер нь бол тэгээд Англи хэл мэлгүй нөхдүүдийг бол хэлгүй, дүлийгийн тусгай "Их сургуульд" сургадаг болгоё гэсэн санал гаргамаар болсон өнөө цаг үед их дээд сургуулийн 1-р курст, суурь хичээл үзэхдээ Англи хэлийг байж болох хамгийн чанартайгаар өгч баймаар, оюутнууд нь ч биеэ дайчилж баймаар юм шиг. Мань мэт шиг баахан шаардлага хангахгүй дипломтой гарууд л ар араасаа урсаад л байдаг. Ай хорвоо чи...
Нээрээ нэг www.smart.fm гээд их дажгүй сайт байдаг юм билээ шүү. www.livemocha.com гээд бас их гоё юм шиг байна. Аль дээр нэг хүн зааж өгсөн юм. 2 хоногийн өмнө бүртгүүлээд үзсэн чинь ер нь л болмоор юм билээ шүү.
Тэр twitter гэж бас яадаг эд байна аа? Мэддэг мэргэн түргэн улсууд байвал эрээн цоохрыг нэг жоохон тайлбарлаад өгөөч гсн хэхэ
...Учираа олохгүй нэг мэдэхэд л зун болчихож, бишээ нэг мэдэхэд л жил, бишээ 2 жил өнгөрчихсөн байх юм даа. Хийж бүтээсэн, байгуулсан, сурсан мэдсэн юм байдаггүй, том ярьсан л нөхөр яваад байдаг. Маргааш, дараа 7 хоног, одоо удахгүй гэсээрэн яваад 2 жил өнгөрөөж байгаа хүнийг одоо жигшин зэвүүцэхээс өөр зам үлдэхгүй нь. Ойрд өөртөө юм хэлсэнгүй дугай л байлаа. Дандаа л ингэжээдаг... Тэхдээ яахав нэг ингээд бичээд, ганц нэг юм хэлчихээр бас ор чимээгүй байснаас арай нэг дээр байдаг болохоор...
Би нээрээ өөрөө чадкүйм байж л муухай үглээ нөхөр шүү Өөртөө бас сайн үглэж байвал бас хэрэг болж мэдмээр юм...
...Мэргэжил, судалгаа, ажилдаа дуртай зүйлдээ зүрх сэтгэл бүх амьдралаа зориулаад, архи тамхи, авгай хүүхэн, амралт, зугааг хүртэл хаяад түүндээ зүтгэж байгаа, тэрэндээ аз жаргалтай байгаа хүмүүсийг харахаар атаархмаар, биширмээр санагдах юм. Маа гэхдээ хийх ёстой урдах ажлаа л сайн хийж байвал болно л доо. Цэвэрлэгч цэвэрлэгээгээ сайн хийгээд, малчин малаа сайн маллаж л байвал биширмээр. Гол нь сайн л хийх нь чухал байх л даа...
За хүмүүс хараад л уншихаас залхуу хүрэхээр урт сайхан улиглал ганцыг биччихье гэсэн ингээд цаашаа бичих юм олдохгүй нь шүү, улс төр рүү орох уу хэхэ Одоо ингэж бичиж бичиж байгаад хамгийн доор нь хамгийн нууц юмаа бичих юм шүү :p
Нээрээ хүмүүс хэнийг сонгочихов оо, бараг л буруу хүн сонгогдчихлоо энэ тэр гэсэн юм, ярьсан бичсэн харагдсан. Угаасаа нөгөөх нь байсан бол юу дээрдэх байсан гэж? Бүгд л арай дээрийг нь л сонгосон. 60 чавцганцын үлгэр л бараг болсон байх. Тиймээс тэднээс нэг их илүү юм хүлээлгүй дор бүрнээ өөрснөө хичээх, өөрсдөдөө найдахаас өөр арга байхгүй ээ бидэнд. Харин Монгол дордоно уруудна л гээд байна. Ард түмэн өөрсдөө хазайж хальтарч давхилгүй хяналт сайтай, хүн бүр ирээдүйгээ харж "Улс төржихгүй" гэж чимээгүй суухгүй, "Улс төржиж байна" гээд хэд хуваагдаж хэрэлдээд байлгүй гол юман дээр төрд үгээ сонсгож, төр нь арай дээр нь гээд сонгогдоод, удирдаж байгаагийнхаа хувьд алс хойчийг харж, бодож тунгааж алсын бодолтойхон зүйл хийхгүй бол дараа нь сонгогдох 4-хөн жилийнхээ дотор сэтгээд байвал хэцүү л байна даа Ард түмэн мээнь!
Олуулаа нэгдэж гарын үсэг цуглуулаад ч хамаагүй, аль чадах мэдээллийн хэрэгслээрээ дамжуулж дээр байгаа хүмүүст үгээ сонсгож, тэднээр дамжуулж өөрсөддөө хэрэгтэй зүйлийг хийлгэж л байвал бас огт хөгжихгүй, уруудаж доройтоод, харлаад байгаа ч юм алга. Ер нь л чадна, болно бүтнэ л гэвэл болж л таараа. Би лав хувьдаа юу ч болж байсан эцэг дээдэс минь тэнгэрээс бидний харж байдаг, хэдэн зуун жилээр харсаар ч ирсэн. Монгол улс оршин тогтнож, иргэд нь өөрсдөө өөдрөг, тэмүүлэлтэй л байвал хөгжөөд болоод л явчихна л гэж боддог.

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Харин өөр rss холбохдоо &redirect=1 гэдгийг нь нэмж бичээгүй байсан байна. Одоо зүгээр болсон байх аа Баясум та 2 зэрэг бичсэн байсан. Өөр бичлэг дээр байжээ.
Refresh дараад үз дээ. Дараагийн удаад зүгээр ороод байх байхаа...

xvv хэзээ бичсэн: 21:36, 2009-06-05 | |
гэснээс асуултанд хариулдаа хүү. гүүглэ рэадэрт чиний блогын шинэ бичлэг нэмэгдэхгүй байна. энэ юуных вэ гэсэн.
dao хэзээ бичсэн: 16:57, 2009-06-05 | |
dao зэрэглээгийн тамгыг бүртгээд гарчээ
xvv хэзээ бичсэн: 16:50, 2009-06-05 | |
зэрэглээ тамгаа дарчаад гарчээ
dao хэзээ бичсэн: 16:39, 2009-06-05 | |
... unshiv.
Зэрэглээ хэзээ бичсэн: 15:56, 2009-06-05 | |
ай хүү минь чи ч залуухан байна даа, ийм их юм бодож бас бичдэг хэвээрээ, гэтэл би...өчүүхэн санах ойтой болсон, цаг хугацаа явахын хирээр улам багасаад
Friska (зочин) хэзээ бичсэн: 15:28, 2009-06-05 | |
гэснээс гүүглэ рэадэрт чиний шинэ бичлэг орж ирэхгүй байна.
dao хэзээ бичсэн: 13:08, 2009-06-05 | |
хаха за за санаа амарлаа, даогоос л гайгүй юм байна
xvv хэзээ бичсэн: 11:20, 2009-06-05 | |
чи гайгүй хүү минь би бүр яасан гээч манраал төөрөөл будилаал пайнагтаад явжээсэн 20 хэдэн жил өнгөрцөн байшд
dao хэзээ бичсэн: 17:15, 2009-06-04 | |
Их удаан бас тэгж яваж болохгүй байх шүү. Аль алиныг нь л амжуулах л хэрэгтэй байх. Айл гэр болвол нэг нэгнээ дэмжээд л, тэгээд л хамтдаа ачаагаа үүрээд л, дамжлаад л явчихвал болох байх өө. Энэ хоёр бацааны зургийг хар л даа хэхэ
Сайхан хайр гэж байдаг, олдвол алдаж болохгүй шүү энэ тэр гээд цаагуур чинь жиг жуг гээд л байна. Олдохгүй бол ч яахав нэг хэсэгтээ хүлээгээд байж л байсан нь дээр байх өө.

xvv хэзээ бичсэн: 00:15, 2009-06-04 | |
амьдрал хэвэндээ л байна. Заримдаа би амьдралаас юу хүлээх гэж...авгай авлаа хүүхэд гарлаа том боллоо ачаа үзлээ чад. энэ хугацаанд баахан хэрүүл, бухимдал, нулимс, инээд. Би ийм амьдралыг бараг хүсдэггүй. Уламжлалт амьдралын хэв маягаас зугтааж байгаа. Түүний оронд ганц бие хүний эрх чөлөөг их үнэлээд байгаа. Яршиг өөрийнхөө асуудлыг шийдэж чадахгүй байж өөрөөлийн ачааг давхар үүрэх эсхүл өрөөлд үүрүүлэхийг хүсэхгүй байна.
юу вэ шал урт юм бичлээ.
юу вэ шал урт юм бичлээ.
dadido хэзээ бичсэн: 22:42, 2009-06-03 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)