Бодол, итгэл үнэмшил чухал

2023-01-05,17:34
Физикийн ухааны хувьд бидний амьдарч байгаа ертөнц бидний боддог шиг тийм ч материаллаг бус буюу хүний бодол санаа бодит ертөнцөд бас шууд нөлөөлж байдаг ба тэрний илрэл нь шууд атом, электрон, гэрлийн бөөмд шууд нөлөөлөөд ажиглахаар л өөрчлөгдөөд байдаг.
Бүүр бид Матрикс кино шиг субектив ертөнцөд ч амьдарч байж мэдэх юм...

Бас нэг сонирхолтой төсөөлөл нь одоо яригдаж эхлээд буй Метаверс ирээдүйд хөгжөөд бид тархиндаа Матриксынх шиг зүйл залгаад метаверс ертөнц рүү орохдоо бодит амьдралаа мартаад ордог болвол? Түүн шиг бид хаа нэг бодит ертөнцөд амьдраад энэ ертөнц маань метаверс шиг тоглоом бол? Магадгүй тухайн бодит ертөнцөд бид гэмт хэрэгтнүүд, тэгээд ийм метаверсийн аргаар бидний оюун санааг боловсруулж нийгэмд оруулдаг шоронгийн оронд ашиглагддаг арга хэрэгсэл бол? Буддын шашинд өнөөгийн бидний ертөнцийг там гэх үзэлтэй урсгал бас байдаг гэж сонсож байсан шиг...

Тэгэхээр хүний ажиглалт нь цөм, электрон, гэрлийн бөөмд шууд нөлөөлж байгаа нь ус жижиг зүйлсийг шууд урсгадаг, харин том, хүнд зүйлсийг бол шууд урсгачихгүй ч идээд, хэмлээд байдаг шиг хүний ажиглалт, үйлдэл, бодол санаа нь бодит ертөнцөд шууд нөлөө үзүүлж байдаг байх магадлал их өндөр юм.
Тиймээс ямар ч зүйлд итгэл үнэмшил, бодол гэдэг зүйл бас их чухал юм байна гэж бодогдоод байгаа. Тэгэхээр яварваа зүйлд итгээд хийнэ гээд, сайхан болно гээд ч юмуу өөртөө сануулаад байна гэдэг ч ямар нэгэн хэмжээгээр ирээдүйд тэр зүйлийг бий болохыг бүтэхийг бэлдээд байгаа гэсэн үг байх.

Бас нэг жишээ нь шашинд, бурханд, бөөд гээд ямарваа далдын хүчинд итгэдэг хүмүүс илүү амжилттай, бүтээгээд байгаа мэт хандлага ажигдлагддаг. Бас өөрөө ч ямар нэгэн бурханд залбираад бодохоор бүтээд байгаа мэт байдаг даа. Бас нөгөө Нууц гээд нэг кино байдаг. Тэр ч бас итгэхэд нэг их буруудахгүй л кино. Би гэхдээ эхний 1/3-ээс хойш дуустал нь үзэж байгаагүй 😅

Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэдэг үг байдаг. Харин санаад л яваад байвал үнэхээр бүтэх үү гэвэл бас хэцүү ч харин санаж явахад бүтэхэд нөлөөлөх үү гэвэл бас тийм гэж бодоод...

Сүүлийн хэд хоног уншиж харж байгаа зүйлсээс анзаарахад бид заавал ямар нэгэн зүйл дээр тулгуурлаж, итгэл олж хөдлөх гээд байдаг. Гэхдээ тэгэхгүйгээр шууд эхлээд хийгээд үзэх нь, эхлүүлчихээд болгох арга хайх нь амжилтанд хүрэх хамгийн эхний алхам байдаг гэнэ.
Гэхдээ нэг бодлын нөгөө талдаа бас алдах том эрсдэлтэй. Гэхдээ бас алдахгүйгээр амжилтанд хүрнэ гэж байдаггүй алдаа бүр амжилт руу дөхөх алхам гэх мэт юм уншаад, сонсоод л байна 😅

Улс төрийн хувьд ч Монголын ирээдүйд итгэхгүй байна гэж аман дээрээ хэлж байгаа ч цаанаа итгэл үнэмшил, сайн сайхан болно, тэмцээд өөрчилж болно гэсэн бодол байгаа болохоор л бас бичээд, хүмүүст нөлөөлөх гээд оролдоод байгаа байх. Энэ маань ч буруу биш.
Харин цаашид хэлж буй хэлбэр илэрхийлэлдээ бас арай анхаарч байя юу даа л гэж бодож байгаа. Дээр нь ер нь дан ганц Монгол энэ тэр гэхээ илүүтэйгээр дэлхийн талаар, хүн төрөлхтний талаар санаа тавьдаг, бодлоо чилээдэг болъё гэж бодох болсоон 😎🤓😁

төрөл: Бодрол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 463 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)