Шашин шүтлэг, итгэл бишрэлийн талаар миний тархинд гарсан өөрчлөлт шинэчлэлт
2009-06-18,01:49
Бөө, Лус савдаг, Хөх тэнгэр, Аллах, Христ, Будда, Шинжлэх Ухаан алинд нь ч бай ер нь ямар нэгэн бурхан, эсвэл далдын хүчийг шүтэж итгэж, биширч түүнээсээ тусламж гуйж байх нь хэрэгтэй юм байна... Сүүлийн үед ингэж бодох боллоо. Ер нь аль аль нь байдаг гэдэгт итгээд байх боллоо
Хэд хоногийн өмнө нэгэн бүлгэмийн хэлэлцүүлэгт оролцож байхдаа Христийн шашины талаар өөрийн нэлээд сөрөг бодолтой байдгаа шууд илэрхийлсэн, зарим хүмүүсийг гомдоосон ч байж магадгүй гэж бодоод байсан... Бас гэр бүлд маань нэгэн үйл явдал болоод өнгөрлөө... Түүний дараахан нэг найзтайгаа ярьж суугаад бас бодсон юм... Тэгээд бичих гээд суухаар л гарчиг ч олдохгүй, эв нь олдохгүй явсаар, өнөөдөр зориглоод сууж байна Бас бага зэрэг гэмшээд. ххх Тэгээд ер нь шашин шүтлэг, итгэл бишрэлийн талаарх бодлоо эргэж хараад, тэгээд бичмээр, хүмүүстэй ярилцмаар санагдлаа л даа.
Мэдээж миний хувьд шинжлэх ухааныг юу юуны өмнө тавьдаг. Гэхдээ бас одоогийн шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй, тохиолдол гэх гэхээр дэндүү олон давтагдаад, барим тавим байгаад байгаа зүйлс бас тохиолдсон талаар хамгийн их итгэдэг хүмүүс дэлгэж, яриад байх... Өөрт ч бас тохиолдоод байгаа юм шиг...
Христийн шашины нэгэн уулзалтын үеэр бороо оруулж өгөөч хэмээн бүгд залбирал үйлдсэн чинь бүртийх үүлгүй, цаг агаарын мэдээнд байгаагүй ч бороо орсон гээд найз маань ярьсан юм. Урьд нь иймэрхүү яриа олон сонсож байсан ч итгэдэггүй байсан...
Дээр нь ойр тойронд байгаа найз нөхөд, хамаатан садны хүмүүс харын бөө, цагааны бөө, засал энэ тэр гээд л их ярих болж. Бүүр итгэмээргүй хүмүүс итгэсэн тууж явах. Сүүлийн үед энэ нь бүүр илүү нэмэгдээд байгаа...
Тэгээд дахиад л нөгөө бодолдоо хүрлээ л дээ. ХҮН ӨӨРӨӨ ИТГЭХЭЭР ТЭР ЗҮЙЛ НЬ БИЕЛЭЛ БОЛДОГ, БАС ИТГЭХИЙГ ХҮСЭХГҮЙ ЯАНАА ТЭГЧИХ ВИЙ ДЭЭ гэж хүчтэй бодох үед тэр нь бас биелдэг гэдэг. Тэрэнтэй төстэй зүйл юм болов уу. Ямартай ч хэрэг гарсан үед (шалгалт шүүлэг, өвчин зовлон, бизнес, хайр дурлал аль нь ч бай) бурханаас (өөрөө та л итгэдэг бол будда, христ, аллах, хийморийн овоо, ээж хад, Эзэн Чингисийн сүнс сүлд аль нь ч байсан яахав) тусламж гуйгаад залбирчихвал залбирахгүй байснаас илүү байж мэдэх юм шүү. Ядаад л залбирлаа гээд гарзгүй. Гэхдээ нөгөө мөчрөөс зүүгддэг онигоо шиг юм болж болохгүй шүү
Аа гэхдээ, бас үүнийг ашиглаж хүмүүсийг хуурдаг, элдэв долоон эмч домч, оточ маарамбууд их газар аваад байгаа. Хуурч мэхэлдэг, мөнгө, бизнес хийдэг зөндөө л юм дуулдана... Хүмүүс тэдэнд итгээд, тийм хүмүүсийг хүчтэй, заримыг нь жинхнээс нь шидтэн, бөө, хүний бодол уншигч болгоод байдаг ч байж мэдэх л юм...
Хүн өөрөө үнэхээр итгэж чадвал л эдгэрдэг. Бөөд итгээд, бишрээд эдгээд байгаа хүмүүсийг үгүйсгэх бас аргагүй юм. "Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ" гээд эрт үеэс өвөг дээдэс маань хэлж ирсэн. Томоос том жишээ, хаанахын ямар ч эрдэмтэн тайлбарлаж чаддаггүй нэгэн үзэгдэл Монголчуудад байдаг.
"Горидох" гэж нэрлэдэг. Хүүхэд төрүүлсэн эмэгтэй өөр хүнээс ямар нэгэн зүйл горьдохоор хөх нь хавдаж үрэвсдэг, түүнийг нь дахиж горьдоож эмчилдэг. Үүнийг ямар ч эмч домч шинжлэх ухаан одоогоор тайлбарлаж, бас оргүй үгүйсгэж чадаагүй зүйл.
Сүүлийн үед зарим нэг эмч нар нь ч хандлага харьцаа муутай, зарим нэг нь мэдлэг муутайдаа юу, хайнгадаа юу алдах онох нь ихэссэн юм шиг, тэр хэмжээгээр хүмүүсийн эмчид итгэх итгэл суларсан ч юм шиг. Гэхдээ миний бодлоор хичнээн муу эмч байсан ч та эмчдээ бүрэн итгээд эмчлүүлбэл, асууж сураглаад, уншиж судлаад шинжлэх ухааны үндэслэлтэй махан бодио эмчилбэл илүү үр дүнтэй юм гэдгийг хэлмээр санагдаад байх юм. Түүний хажуугаар иог, бясалгал, бурханд залбирах зэргээр оюун санаа, сүнсээ бас давхар эмчилбэл илүү үр дүнтэй байх. Аль нэгэнд нь л итгээд нөгөөг нь хаявал эмчилгээ үр дүнгүй болох байх л даа... Хүн гэдэг сүнсийг агуулах махан биетэй, түүн дотор нь сүнс гээд нэг үзэгдэж харагддаггүй хүчтэй зүйл орогнон сууж байдаг гээд зарим шашинд үздэг нь нэлээд бодитой тайлбар мэт санагдаад байгаа юм. Тэгэхээр эмч нар маань ч хүний дан махан биеийг эмчлэхээс гадна сүнс, био энергийг нь нөхөж, тэгшитгэж, харилцаагаараа оюун санааны эмчилгээг бас давхар хийж байх хэрэгтэй юм байна гэж бодогдох болоод байгаа. Ер нь эмнэлгүүдэд орон тооны бөөтэй болсон ч яагаад болохгүй гэж
Аавын маань төрсөн дүү залуудаа Гломеруллонефрит гээд бөөрний хүнд өвчнөөр өвдөөд, аймар болтлоо хавагнаж, бүх биеэс нь ус шүүрч байсан гэдэг. Тэр үед нэгэн эмч бүх эмч нарыг цуглуулаад эмч нарын үзлэг хийж бүгд үзээд л "өө сайжирсан байна", "ямар эмчилгээ хийгээд ингэв" г.м-ээр хооронд яриад л итгүүлчихсэн байгаа юм. Тэгээд бараг насгүй гэж байсан хүн маргаашнаас нь сайжирч эхэлсэн гэж ярьдаг юм. Одоо амьдраад үр хүүхэд, ач зээгээ үзээд явж байгаа даа.
Тэгээд хорт хавдар ч бай, аллерги харшил ч бай, ямар ч өвчин, огт эдгэхгүй өвчин гэж байдаггүй гэж би боддог юм. Эмчийгээ хардаад л энэ сайн мэдэхгүй байна, энэ буруу эмчилж байх шиг байна гэж бодвол хичнээн зөв эмчилгээ байсан ч эмчилгээ буруу л болно. Учир нь өвчтөн эмчдээ итгэхгүй л бол эмчилгээ буруу л байдаг... Бас олон эмч нарт үзүүлж харьцуулдаг хүмүүс байдаг. Хэдийгээр ерөнхий эмчилгээний зарчим адил байх ёстой ч эмч бүрийн эмчилгээний арга барил, сурсан зүйл өөр байдаг. Ямартаа ч итгэхгүй байвал эртхэн өөр эмчид үзүүлж өөрийнхөө итгэх эмчээр л эмчлүүлэх нь зөв байдаг... Гэхдээ бүгд эдгэрдэг, би яахчгүй гээд л архи тамхи, аль болохгүй бүтэхгүй гэснийг, эсвэл хэт ихээр идэж уугаад таргалаад, биеэ чийрэгжүүлэхгүй яваад байвал дан ганц сүнс биш махан бодит бие болохоор яах аргагүй эвдэрч доголдох нь гарцаагүй.
Өвөө эмээ нар маань Монголчуудын заяа тэнгэрт байдаг гэж ярьдаг. Магадгүй тийм болохоор энэ 2 айхтар том гүрний дунд, өчнөөн олон дайн дажин, цаг хугацааг өнгөрөөгөөд, өдий хүрээд оршин тогтноод ирсэн болохоор бас худлаа биш ч байж болох... Дээрээс өвөг дээдэс маань хараад сууж байдаг байхыг хэн ч, ямар ч эрдэмтэн үгүйсгэж чадахгүй байх. Тэгэхээр ер нь сайн сайхан болно гэж итгээд залбирч л байх нь зөв байх.
Зарим хүмүүс болохгүй байна, бараг ингээд л сүйрлээ г.м... Гадаадын эрдэмтдийн судалгаагаар мөддөө хөгжихгүй гэсэн г.м уншиж харсан шинжлэх ухааны баримттай таамаглалуудад итгээд, Монголын ирээдүй бүрхэг байна гэж ярих нь элбэг болоод байгаа. Би хувьдаа үүнтэй санал нийлэхгүй байгаа юм. 13-р зуунд харанхуй бүдүүлэг хэдхээн нөхөр сэлэм агсаж морь унаад дэлхийн талыг эзэлж чадна гэж ер нь бол шинжлэх ухаан, ямар ч ухаантан мэргэдийн толгойд орж, теором батлагдаж байгаагүй л байх. Ямартай ч тийм зүйл бодитоор болсон.
Итгэж л чадвал Эйнштейн ганцаараа сууж байгаад E=MC^2 гээд баталчихсан шиг, Мендлеев үелэх хүснэгтийг нээсэн шиг та эсвэл би ганцаараа ч бүхэл бүтэн дэлхийн ирээдүйг өөрчилж чадна гэдэгт бол би харин итгээдугаан
Нээрээ The Day the Earth stood still гээд Keanu Reeves тоглосон кино асар их таалагдсан. Үзээгүй хүмүүс байвал үзээрэй гэж
Бас ярих хэрэггүй юм ярих, муу ёрлохыг эртнээс цээрлэдэг байсан. "Монгол хүн амны билгээр" гэдэг үгэнд миний хувьд итгэж явдаг болохоор аль болох муу муухай гэх, дэмий, онцгүй санагдсан зүйлс, сөрөг сэтгэлийн хөдлөлүүдийг аль болох тархиндаа байлгахгүй байхыг хичээдэг, ярихыг хүсдэггүй.
За тэгээд өглөө оройдоо, чөлөөтэй завтай, уйдсан үедээ нүдээ аниад өөрийн шүтдэг бурхан, байхгүй бол зүгээр л дээр байгаа тэр бурханаас гуйгаад залбирч байгаарай. Улс орноо сайн сайхан болгож, хотол орноороо энх тунх, элбэг дэлбэг, эрүүл саруул сайн сайхан амьдруулж өгөөч гээд залбирчихаж байхад ер нь буруудахгүй байх.
Бас сүм хийдэд мөнгө төлөөд ном уншуулахыг ч бас их буруутгах зүйл байхгүй л юм гэж бодоод байгаа. Учир нь тарнийн хүч, залбирлын хүч гэж байдаг гэдэг. Тэгэхээр та өөрөө залбирах, мөргөх завгүй яваа бол мэргэжлийнх нь нөхдөд тэрийгээ даатгачихвал таны өмнөөс залбираад мөргөөд, ном уншаад, засал хийгээд өгчхөж байгаа юм. Ер нь жоохон бүтэлгүйтээд л, онцгүй бол хааяа өөрийн шүтдэг бай шүтдэггүй бай сүм хийдэд очоод мөргөчхөж байхад бол илүүдэхгүй. Бараг бүх хүн тийшээгээ сайн сайхан зүйл санаж, энхийг хүсэж л зорьдог болохоор... Би лав хааяа гандан ороод Жанрайсагт очоод мөргөчихдөг юм. Олон олон хүн итгэж биширч ирсэн болохоор тэр хүмүүсийн итгэл бишрэлийн хүчээр магадгүй амь орчихсон, бидэнд тусалдаг ч юм билүү тийм үү
Жанрайсагийн дүнчүүр маанийн ерөөл гээд орчуулсан байсныг харсан чинь нэг зүйлийг л олон дахин давтаж, унших бүрдээ дотроо сайн сайхныг хүсэж залбирдаг юм билээ. 100 мянган Ум ма ни бад ми хум, 1000 түмэн ум ма ни бад ми хум гээд л тоог нь ихэсгэж явсаар дүнчүүр удаа маань уншсантай тэнцдэг юм билээ. Тэгж залбирч байхад магадгүй таны сүнсний хүч сайн сайхан зүйлийг бүтээж, мууг холдуулж байдаг байж мэднэ. Эхлэл төгсгөлд нь уншдаг магтаа л үг нь ч бас их гоё уран яруу юм билээ.
Христийн тэр сургааль итгэл бишрэл, залбирал нь ч гэсэн үүнтэй адил байх. Харин аль ч шашинд, ямар ч хэлбэрээр мөнгө төлөх хэмжээ нь хэзээ ч хүний итгэл, сүсэг бишрэлийн хэмжүүр болохгүй, та өөрөө л итгэж залбирч байвал л тэр тань биелэлээ олж байх болно.
Одоо төв гандан лав унших ном нь үнэ тарифтай болсон гэсэн. Мэдэхгүй, надад огт таалагддаггүй. Буруу гэж боддог доо.
Манай нэг эмээгийн маань найз нэг өвөө лам хүн байсан юм. Би ч багадаа их ойр дотно өссөн, надад их сайн байдаг байсан. Олон хүн өвөөд үзүүлж харуулж, засал ном уншуулах гэж гэр орноор нь ирдэг байсан даа.
Тэр хүнийг бурхан болохын урд өдөр би хав харанхуй дунд би унтаад тэр өвөө цав цагаан лам хувцастай орны маань толгой дээр суугаад ном уншиж байна гэж зүүдэлж байсан. Маргааш нь өвөө өнгөрсөн байсан... Тэр өвөө маань хүн өөрөө л итгэж, биширч байвал хол ойрын ялгаа, өргөл барьцны их бага хамаагүй гэж хэлдэг байсан юм. Өвөө маань жинхэнэ бурхан болоод одоо намайг дээрээс хараад үргэлж замыг маань зааж, засаж өгч байдаг гэдэгт би итгэдэг.
Японд харин тийм цагаан өмсгөлтэй лам нар байдаг юм билээ. Их гоё санагдсан.
Анх очоод удаагүй байхдаа нэг хүнтэй Шибүяа өртөөн дээр болзоод нөгөө хүн маань бараг 2-3 цаг хоцрох болсноо хэлээд би ч учраа мэдэхгүй өндөр байшингууд дунд, шоргоолж шиг олон хүн дунд төөрөөд харсан зүгтээ зугаалж яваад Мейжи Жингү гээд нэг сүм дээр очиж мөргөж байсан юм. Бас тэгээд санаандгүй яваад бараг хамгийн том сүм дээр нь яваад орчихсон болохоор дотроо билигшээж Японы бурхан намайг ивээлдээ авлаа даа гэж бодож байж билээ Ямартай ч их гоё газар байдаг юм билээ. Нэг л сэтгэл санаа амраад, ариусах мэт мэдрэмж төрөөд, буцаж явахдаа нэлээн их алхаад бага зэрэг ядарсан байсан ч бие хөнгөрсөн мэт санагдаж байсан. Тэр эрчээрээ маргааш өглөө нь хүртэл шоудаж билээ
За эмх замбараа муутай хачин эрээвэр хураавар ч юм шиг л биччих шиг боллоо Ямар ч байсан бичмээр байсан юмаа бичиж санаагаа амраалаа Өөрийнхөө хэлэх гэсэн санаагаа аль болох бүрэн гаргах гээд нэлээн жишээ татаж, нуршуу бичдэг маань хүмүүсийг уншихад залхуутай байдаг байж магадгүй. Блог бичих алтан дүрмүүд гээд хаанаас уншиж байлаа, тэнд аль болох богино товч бич гэсэн байсан ххх. Би бол тэгж баригдаж чадахгүй юм билээ. Хүнд уншуулахыг хүсдэг ч гэсэн санаагаа бүрэн илэрхийлж чадахгүй хэдэн богино зүйл бичсэнээс хэн ч уншихгүй урт нуршууг бичсэндээ ч яахав энэ тэр гэсэн юм бодоостой За ямартай ч энэ хүртэл залхууралгүй уншсан, бас яг одоо өөрийн бодлоо надтай хуваалцаж сонирхолтой сэтгэгдэл бичих гээд сууж байгаа танд баярлалаа

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Зочин хэзээ бичсэн: 13:17, 2009-07-22 | |
Зочин хэзээ бичсэн: 13:16, 2009-07-22 | |
мань бол бүүр халтуурын халтуур Харин залбирч амжихгүй залбирах юмсан л гээд бодоод яваашд
xvv хэзээ бичсэн: 22:21, 2009-06-19 | |
энэ үг над шиг халтуурддаг гаруудад тохирсон үг юм шиг санагдсан дэхдээ л итгэл бишрэл байх ёстой гэдгийг сануулж байгаагаараа надыг татсан ч байж болохын хэ хэ
ObLNV хэзээ бичсэн: 12:58, 2009-06-19 | |
director> Тийшд, тэр чинь би шд Ер нь их мэдрэмжтэй залуу
Оргил> За би ч тэгвэл унахаасаа өнгөрлөө дөө
Mercy> Гэхдээ бурхан байдаг гэж итгэвэл залбирч мөргөхөд илүү дөхөмтэй, илүү хүчтэй үйлчлээд байгаа юм. Тэгээд ч намайг тэнгэрээс хараад, туслаад байдаг гэдэгт итгэдэг.
Ганц хоёр сэдвээс илүү уншаагүй шалгалтынхаа өмнө залбирч залбирч ороод л яг уншсан ганцыгаа сугалдаг. Ер нь олон шалгалтан дээр тэгж байсан болохоор 30 билетээс 1-г л хэлсээр байгаад, залбирсаар байгаад л ороод сугалдаг оюутан байлаа. Ангийнхан ч их гайхдаг. Тэгэхээр ер нь бурханд итгээд залбирвал илүү хүчтэй байх магадлал өндөр. Хүн өөртөө итгэл алдрах үе нь их байдаг. Зарим нь бурханд ч итгэл алдардаг л байх. Гэхдээ л өөрөө сайн залбирч, тэр хэмжээгээрээ сайхан зүйл хийж, сайн санаж явбал бурхан гуйлтыг нь сонсоод биелүүлээд байдаг юм шиг байгаа юм. Ах нь дүүгээ бас бурханд захицышдээ
dadido> Ер нь энд тэндхийн сүм хийд, тахилгатай газар очихоор олон хүний сүсэг бишрэлийн хүч шингэсэн байдгаас болдог уу, юуных байдаг уу, мэдэхгүй ямар ч л байсан их сэтгэл санаа амраад, бие хөнгөрөөд сайхан болчих шиг санагдаад байдаг
Өө бурхан ингээд тоглоом даадгүйшдээ гэдэг шиг үү
Бурхан гомддоггүй гэсэн. Эртүүд мань нэг уулзахад тэгжийсан энэ тэр гэхгүй юу Тэгэхдээ бурханд тиймэрхүү юм сонин биш байхоо. Харин итгээд л гуйж мөргөвөл нь сонсоод хүлээж аваад хийгээд өгдөг байх өө. Болж өгвөл бурханд таалагдахгүй үйлдэл аль болох хийхгүй, таалагдах үйлдлүүд аль болох олныг хийвэл хүсэл чинь биелэх магадлал өндөрсөөд байх шиг ажиглагдаад байгаа юм

xvv хэзээ бичсэн: 22:36, 2009-06-18 | |
эртээд би шашин шүтэхгүй энэ тэр гээд л баахан юм бичсэн дээ. Гэтэл эртээд Манзуширт очоод мөргөчихдөг юм байна. Гэхдээ ичээд надаас бусдыг нь ивээх болтугай гээд л мөргөөд байлаа шд. Би ч бурхныг харааж мөн ч их нүгэл үйлдсэн дээ
dadido хэзээ бичсэн: 20:05, 2009-06-18 | |
za shashin shutleg geheesee iluuteigeer hun dotroo sain saihniig bodood tusuuluud baival dotood uhamsar ni yag ter chigeer ni huleej avaad l biyeluuldeg gej bi suuliin uyed unshsan nomnoosoo oilgoj avaad bgaan. Chi yug bodoj setgene ter chin bodit amidral dr biyelelee olj chadaj bval tgl bolj bgaa ni ter. aaa ghdee bas haayadaa yag esregeeree biyeleed baidag sonin taltai l daa...
Mercy (зочин) хэзээ бичсэн: 15:53, 2009-06-18 | |
Чи залбираагүй ч гэсэн залбирах юмсан гэж бодсон л бол тамд унахгүй
/Дагестан нутгийн үг/
/Дагестан нутгийн үг/
ObLNV хэзээ бичсэн: 13:47, 2009-06-18 | |
Тэр өвөө чамайг даатгаж авсан байх даа. ЧИ бас тэгж байгаад их мэдрэмжтэй юм аа. Өөрөө л итгэл үнэмшилтэй байвал амьдралын замаа засч болдго гэдэгт би итгэдийн энэ тал дээр чи бид 2 санал нэгдэж байх шиг байна
director хэзээ бичсэн: 12:53, 2009-06-18 | |
Би ч элдэв юманд нэг их итгэдэггүй л дээ. Ер нь хүмүүсийг дотроо залбирч, буруу юм хийвэл эргээд амьдралд нь тэрний шийтгэл ирдэг гэдгийг ойлгож яваасай гэж бодоод л бичсэн юм. Ер нь залбирч явахад юм бүтээд байх шиг байдаг юм
xvv хэзээ бичсэн: 12:04, 2009-06-18 | |
Зав гаргаад дараа маньтайгаа тухтай ярилцаараа маньд нь энэ талаар хэлэх их юм бий. гээлоо. ингэхэд хэзээ нөгөө ажил хэргийн зарлал гарахийн аан.
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:45, 2009-06-18 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)