Машин ба шатахуун гэх мэт ;p

2021-06-18,23:22
1. Машины маань нэг юм дугараад яваад байсан юм. Тэгээд засуулсан чинь бүүр нэг гоё бүх дуу шуу нь алга болчихсон юм шиг, явдал суудал нь ч хөнгөн болсон ч юм шиг болоод ямар ч гоё мэдрэмж вэ дээ. Шинэ юм шиг л байна. Тэгээд бодохоор хүн ч гэсэн өөрийн эвдэрсэн ч юмуу, дутагдалтай талаа, зан чанараа засах, хувцаслалтаа өөрчлөх гээд л илүү дээр болох нь бас жижигхэн зүйл өөрчлөхөд бас бусад хэсэгтээ энэ машины эд анги шиг нөлөөлж байсан зүйлээ өөрчилж чадвал бас... гэх мэт элдэв юм бодогдох. Хуучин эргүүлж гүйж байсан найз бүсгүйтэйгээ чатлаад хэсэг юм бодов... Бас өөрийгөө өөрчлөх, хөгжүүлэх тал дээр бас жоохон ажиллаад үзье. Хүн өөрчлөгддөггүй л гэдэг. Гэхдээ Toyota машин өөр машин болж өөрчлөгдөхгүй ч бас засаж болдог хүнд бас тийм боломж байхаар л санагдана. Урагшаа хүү минь!!!

2. Шатахуун 1/4-ээс доош явах машинд ер нь муу байдаг, аль болох банкаа дүүрэн талдаа явж байх нь машиныхаа эд ангид илүү дээр гэж байна шүү. Ялангуяа хэт халуун, эсвэл хүйтэнд бага бензинтэй яваад байх нь зарим эд ангиа эвддэг гэнэ. Дээр үед шатахуун хүнд жинтэй болохоор их дүүрэн явах идэлт, зарцуулалтанд нөлөөлдөг гээд нэг сонсож байсан ч машины хувьд тэр жин юу ч биш ба тэр бол бараг худлаа гэж байна шүү. Байнга л өгсүүр газар хүчлээд байхгүй л бол. Мөн дүүрэн байхад ганц сул тал байдаг нь сар мараар гэх мэт удаан хугацаанд бензинтэй нь орхиход бензины октан сулардаг гэнэ. Тэгэхээр тэгж удаан тавьдаг хүмүүс бол дундуур орчим тэгээд АИ95 ч юмуу 98 ч юмуу илүү өндөр октантай шатахуун хийгээд орхих нь дээр бололтой. Дизель бол яахыг мэдэхгүй байна. Дундуур орхиод унаад гарахдаа бол нэмж дүүргээд гарах нь л зөв байх.

Аа харин хүн бол хоосон ходоодтой явах нь илүү дээр гэнэ шүү. Аутофаг гээд чухал процесс хүний биед байдаг ба өдөрт 3 удаа хооллох буруу 16 ба 8 цагийн зайтай 2 л удаа хооллоод дунд нь нэг их юм идэхгүй байх ёстой. Харин ус, чихэргүй шингэн уух хэрэгтэй. Хэрэв бүүр өлсөөд тэсэхгүй бол самар ид гэнэ ээ. Манайхан бол тараг уух, ааруул идэхэд бас болох байх. Баримтлаад үзсэн санаа дагаад ч юмуу бие хөнгөрөөд нэлээн зүгээр санагдаад байгаа. 2 идэхдээ бол дуртай юмаа иднэ. Хэмжээг мэдээж хэтрүүлэхгүй байвал дээр. Зарим хүмүүс бол бас турдаг ч юм байна. Ер нь хоолны сахилга бат юмуу даа. Японоор: https://www.youtube.com/watch?v=DqktV6U2afA


3. Бараг жил орчим унасан машиныхаа суудлыг эргэдэг, ор болдог энэ тэрийг өнөөдөр л юүтүбийн видеоноос мэдэж туршиж үзлээ. хэхэ Эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаана гэдэг шиг. Байгаа юмаа бас учрыг нь олж, эргүүлж тойруулж байх чухал юм гэж бас нэг ухаарах... Найз нөхөд, хайртай хос мосоо ч гэсэн бас сайн үзэж харж таниж мэдэх ч бас нэг тиймэрхүү... холбож бодоод байгаа хаха.

4. Миний машин 2003 оны нэлээн хуучин эд л дээ. Машиныхаа дотор салон, шал, суудлын бүрээс энэ тэрийг нь урд нь нэг их тоохгүй унаад байсан ч саяхнаас тоос шороо, үнэр танар, өнгө үзэмжийг нь бас бага багаар засаад явсан чинь дамжаад юм болгоныг нь засмаар санагдаад, бас жоохон хямдхан аятайхан засангуут өнгө ороод, нөгөөхдөө баярлаж урамшаад шинэ загварын жи класс уначихсан юм шиг л мэдрэмж аваад байгаа хаха. Бас тэгээд хүн гэж сэтгэлийн амьтан юм даа тээ. Ер нь өөрийн хийсэн хоол илүү амттай санагдаад байдышд надад лав. Ер нь нэг их хоол ч голоод байдаг хүн бас биш л дээ. Янз бүрийн косметик хагалгаа энэ тэрийг нэг их дэмждэггүй, хулхидуулчихгүй юмсан гэж бас бодоод явдаг юм хаха. Гэхдээ өөрөө нэг таалагддаггүй мэнгээ авахуулъя гэж шийдэв. Дээр нь усанд сэлж сурах, булчингаа хөгжүүлэх энэ тэр. Машинаа засаад халуураад байгаа шигээ нөгөө косметик хагалгаа өвчин болдог гэдэг шиг давхраа мавхраа хийлгээд хадуураад явчих вий дээ хаха. Эрэгтэй хүмүүс ер нь косметик хагалгаа хэр их хийлгэдэг юм бол.

5. Агаар хөргүүрийн гэрэл анивчаад ажиллахгүй байсныг нь бас Youtube үзэж байгаад өөрөө оношлоод шатсан релейг нь сольж тавиад засчихав. Бас Нарны зам дээрх кондишн цэнэглэнэ гэсэн вагончигонд очоод 40 мянгаар цэнэглүүлээд хүйтэн үлээлгээд авсан. Эндээс бас суралцахад аливаа зүйлд заавал мундаг мэргэжлийн хүн хайж явахаас илүү өмнө бас өөрөө сураад судлаад хийчих нь санхүү талдаа ч явдал суудал талдаа ч илүү амар байх тохиолдол хааяа заримдаа бас байдаг юм байна аа гэдэг сургамж авч бас болно.

 

 
төрөл: Өдрийн тэмдэглэл | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 115 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 

Орж ирж сэтгэгдэл бичиж байгаад баярлалаа. Тэгнэ ээ. laugh

xvv хэзээ бичсэн: 21:25, 2021-08-07 | |
Бага байхдаа уншдаг байсан хориотой гээд сайт нээрээ яасан юм бол оо гэж бодож ороод эцэст нь энд ирчихлээ гэж... Хуучны загвараа хадгалсан байгаа нь бас одоог хүртэл "амьд" байгаа нь аягүй гоё санагдлаа шүү. applause (emoji нь бүр дурсамжтай юм аа хаха) Цаашдаа ч гэсэн үргэлжлүүлээрэй орж ирж уншиж байх болно оо амжилт ирмэх
Зочин хэзээ бичсэн: 18:50, 2021-08-07 | |
Уг нь ч хүн уншаасай л гээд бичиж байгаа л даа praying
xvv хэзээ бичсэн: 18:30, 2021-08-07 | |
Орж ирж ушина л гэж энэ постуудаа бичдэг байлгүй дээ хаха инээх
Зочин хэзээ бичсэн: 18:21, 2021-08-07 | |
Хөөх орж ирж коммэнт бичдэг хүн бас байдаг юм байна. Вээри хаппи Fska
xvv хэзээ бичсэн: 22:12, 2021-06-22 | |
mashinii yumnuud yanzluulah bur bodohoos ch zalhuu hurmeer ajil shuu
Fska хэзээ бичсэн: 14:40, 2021-06-22 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)