Би хэн бэ?

2009-03-01,01:07
За би болбоос эрэлчин билээ. Би аз жаргал, алт мөнгө хайгч биш зүгээр л өөрийгөө хайгч. Хайсаар л явна, олддоггүй ээ. Хаясан юм аа хайж байгаа биш зүгээр л хаа нэг газар би байх ёстой гээд, тэр "би" гээчийг л олохоор хайгаад явна. Үнэндээ тэр нөхөр олдох магадлал ч тун бага л даа...
Р.Чойном гуайн Жаргал зовлон шүлэг нээрээ үнэхээр ямар их зүйлийг багтаачихсан юм бэ...

Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
    Ингэхэд ер нь жаргал гэж
    Илэрхийлж юуг хэлдэг юм бол оо
    Хүндэт тэр жаргал тэгээд
    Хүн бүхэнд адилхан уу?

... ... ...
Амттаны сайхныг идэж өнгөтний сайхныг өмсөж
Аливаад дутах зовлонгүй амар жимэр суухыг
Зарим хүн жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
    Гэтэл бусдаас харамлах өмчгүй
    Будаж гоодох гоёлгүй
    Буруудсан ч зөвдсөн ч хувьдаа
    Буйдхан тэнэж явахыг
    Эр хүний жаргал гэнэ
    Энэ насны зовлон ч гэнэ
Сайн хүлэг унаад
Сайхан эмээл тохоод
Хүүхний сайхантай ханилаад
Хүнд гайхуулж явахыг
Хамгийн дээд жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
    Гэтэл, хүн тоохгүй унаатай
    Хүүхэд ч тоохгүй эмээлтэй
    Амьтан тоохгүй эхнэртэй
    Амиа борлуулж суухыг
    Алд биений жаргал гэнэ
    Арчаа байхгүйн зовлон ч гэнэ
Төрийн тушаалд дэвшиж
Төмөр царай царайлж
Эгэл олныг айлгаж
Эрх ямбатай явахыг
Дурлаж зарим нь жаргал гэнэ
Дургүйцэж зарим нь зовлон гэнэ
    Гэтэл, халагдахаасаа өөр сэтэргүй
    Хавийнхныгаа айлгах сэнтэнгүй
    Хар гэртээ хаан бор гэртээ богд байхыг
    Хал балгүй жаргал гэнэ
    Хагас нь бас зовлон гэнэ
Намба ухаан төгс
Нас тогтсон авгайтай
Энхрийлэл халамж хоёрт нь
Эрхлэн хөлчүүрч хэвтэхийг
Зарим нь ухаалаг жаргал гэнэ
Зарим хүн уйтгар зовлон ч гэнэ
    Гэтэл амьдрал мэдэхгүй багачуудыг
    Амрагаа болгож аваад
    Ноолуулж эрхлүүлэх ялдамд
    Номорхож томорхож суухыг
    Энэ биений жаргал гэнэ
    Эр хүний зовлон ч гэнэ
Ай, элдэв жаргал хэмжээтэй
Эцэст нь төлөх үнэтэй
Эрдэм сурах, санасандаа хүрэх хоёр л
Энэ насны жаргал гэлтэй

... ... ...
Хортойг нь мэдсээр байж архи дарсанд
Хорхойтсон баавгай шиг шунан согтоод
Хонуут өнжүүт огьж бөөлжөөд
Хоосон хохийн шартахын зовлон эдлэнэ
    Унд хоол байсаар байтал тамхины
    Утаа залгилж, бохь зажилж
    Авсанд ортлоо зэрэмдэг болоод
    Ам чөлөөгүй зовлон тоочно.
Хүсч өөрийг нь тоох нь байтугай
Хүн байна ч гэж хараагүй
Хар элгийн хүнд шохоорхон
Хайртай боллоо гэж давхиад
Эвийг нь ололгүй сээтэгнэж
Эгдүүг нь хүргэж орхиод
Эцэст нь өөрийгөө тоосонгүй гэж
Элдвээр харааж зүхэж үлддэг
Тэрийгээ өсгөн өсгөн
Тэнгэрт тулсан зовлон тоочдог
Тоочсон зовлондоо өөрөө итгэж
Толгой, мэдрэлийн солио тусдаг

    Элдэв хуулийг өөрөө батлаж
    Эцэст нь тэрийгээ өөрөө зөрчиж

    Эрүүгийн хэрэгтний сандалд сууж
    Элгэн саднаараа зовлон болдог
Хэтэрхий бөх шорон барьчихаад
Хэрэг тарьж өөрөө орчихоод
Хэл мэдэхгүй адгуус гэмээр
Хэв хэрэггүй орилж цамнадаг

... ... ...

гэж... Энэ хэсэг яг одоо байгаа намайг хэлчихэж. Яг л архи уугаад шартдагтай адил тэнэг юм...

...Өөрөө өөртөө сайн хүн болох гээд баахан хана хэрэм, хууль дүрэм зохиочихсон, өөрөө тэрэндээ баригдаад л... Үүнээс хойш энэ тал дээрээ өөртэйгөө тулж ажилланаа. Тэртэй тэргүй

Үүл нь гараад бороо нь орохын цагт
Үүдэн болоод хойморын юуны ялгаа байхав
Үйл нь ирээд нэг л өдөр үхэл гээчтэй тулах хойно
Үнэтэй цэнэтэй амьдарсан үгүйн ч юуны ялгаа байхав...

гэж... (Данзанравжаа ахаас будаа идэв tongue )

Хүний юу гэж хэлэх ер нь падлийгүй, ээж аавын хүсэх хүсэл ч бас тэдний л хүсэл... Өөрийнхөөрөө байнаа яадаг юм...
Тэгээд ч би өөртөө итгэлтэй байна л даа. Угаасаа бусдаас арай илүү материалаар хийгдсэн л юм чинь winking Морин тэрэгтэй нь сажилж явах хооронд машинтай нь түр зогсож байгаад гүйцээд л давхидаг. Мэдээж өөртөө эрдээд жаргалд ташуураад явбал нэг хэрэг л дээ. Би ямар хүмүүс шиг сэтгэлээр уналаа гээд архи ууж, тамхи баагиулдаг биш. Сонирхдог зүйлээ хийгээд, тодорхой хэмжээнд өөр чиглэлээр ч гэсэн өөрийгөө хөгжүүлээд суухад юу нь ч болохгүй байгаа юм. Тэгээд ч нэг ч гэсэн хүнд хэрэг болж байгаа ч байж магадгүй юм, бас цаашлаад энэ улс орны хөгжилд дуслын төдий ч болтугай нэмэр болж байгаа ч байж мэднэ. Хэрэв тийм болоод улс орон маань бага ч болтугай хөгжвөл эргээд надад, гэрийнхэнд маань бүгдэд нь л энэ бүхэн эргээд наалдана байх. Цалингүй, мөнгөгүй л байгаа биз, яадаг юм, түр зуур л ийм байна шүү дээ. Тэгээд ч огт хийхгүй гээд байгаа ч биш хийнээ, удахгүй, хийх хийхдээ боль чи минь гэтэл нь хийнэ. Түр л амарч байна. Цаашаа надад 40 жил амьдрах нас байлаа гэхэд 2-3 жил амарчихад яагаад болдоггүй юм бэ? Тэгээд ч би тэрнээс хамаагүй урт насална гэж боддог юм...

Үнэндээ ч хавар шалгалт өгөөд бол тэнцэхгүй, бас хавар болтол өөрийгөө тэгтлээ сайн ганцхан тэр шалгалтыг бодоод гүрийж чадна гэдэгт итгэхгүй байна л даа. Ямар нэгэн үнэхээр их хүсэх, шалтаг байсан бол магадгүй тэгээд суугаад, шалгалтыг өгөөд үзэх л байх л даа... Яадаг ч байсан угаасаа надад хэрэгтэй л зүйл болохоор би хийх нь гарцаагүй, хийж чадна ч...

...Ер нь хүсээд байгаа "хайр" гэгч, хэн нэгнийг өмчилж, эсвэл өмчлүүлэх гэдэг ер нь тэнэг л хэрэг юм,. Энэ тэнэг мэдрэмжийг, өөрөө дэвэргэж өөрийгөө мэдрэл муут болгоод суугаад байх нь утгагүй юм... Нэгэнт хэт өндөрт байгаа жимсийг харж шүлсээ гоожуулж зогсоод яах ч юм,. Тонгойгоод харвал гүзээлзгэнэ ч олдож мэднэ... Зүгээр л тааралдсанаа амсаад явсан ч яадаг юм... Үнэн хэрэгтээ амт нь адилхан, зүгээр л нэг тэнэг мэдрэмж л илүү...

...Хэт их хил хязгаартай байна, харин одоо тэр хил хязгааруудаас заримыг нь нураах хэрэгтэй байна...
Ямар ч байсан хэлсэн юмнуудаа дараа 7 хоногт бүгдийг нь сууж дуусгана, 4 дэхд тоглоноо,.. Тэгээд багш нартаа худлаа ярихаа аль болох хурдан дуусгая, маргааш, дараа 7 хоногоос гэсээр яваад бараг жил болох нь. хэхэ

Тэгээд ч өнөөдөр өөртөө нэлээн том эргэлт хийлээ, хайж байсан өөрийнхөө тодорхой хэсгийг ч олж авах шиг боллоо..
Өөрөө өөртөө итгэ, зөв бодож байгаадаа итгэ хүү минь. winking Ямар ч байсан би сэтгэл хангалуун байна. Чадвал ээжийгээ, аавыгаа, эгчийгээ баярлуулна. Чадахгүй ч байсан тэгээд нэг л өдөр үхэх орчлонд элдэв тэнэг юм бодож хаалттай хаалга гөлөрч суух нь утгагүй юм...
Маргааш орой гарч гулганаа...
төрөл: Өдрийн тэмдэглэл | (22) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 12700 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Mdku тэврэлт
Зочин хэзээ бичсэн: 12:24, 2023-08-02 | |
Bayrlaa goy boljee
Зочин хэзээ бичсэн: 22:55, 2019-05-27 | |
bayrlalaa
mash eh hereg bolloo
Зочин хэзээ бичсэн: 01:44, 2019-05-01 | |
goy blson bn
haliun (зочин) хэзээ бичсэн: 23:51, 2017-10-04 | |
Uuniig unshsan chin setgel sergeed hoe bolchloo ,goe bichjee алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 22:19, 2016-06-11 | |
Tatajunah
хэн нэгэн (зочин) хэзээ бичсэн: 13:31, 2016-03-01 | |
ix taalgdlaaa. тормолзох
hishgee (зочин) хэзээ бичсэн: 11:59, 2014-11-20 | |
Taalagdsan хайртай
Зочин хэзээ бичсэн: 21:24, 2014-10-03 | |
sain jaal bna kekkk
Зочин хэзээ бичсэн: 12:49, 2014-09-03 | |
xxe taalagdaw
tseke (зочин) хэзээ бичсэн: 17:25, 2012-11-01 | |
amjilt
гоё шүү тормолзох ирмэх ярзайтал инээх
Mind (зочин) хэзээ бичсэн: 17:55, 2011-03-19 | |
хайсны эцэст олдог бол эрэл хийх сайхан.
Харин олохгүй бол буруу газар хайсаны шинж.

Нэгэн хөгшин эр эрдэнэс хайж намаг балчиг шавар шороон дотор гараа цэврүүдтэл нүдээ цийлэгнэлтэл газар ухаж  байна гэнэ.  ядарч туйлдан олон жил газар ухсан түүний хувцас нь ноорхой болон нуруу нь бөгтийн, гар нь цуцаж нүднийх нь гал нь бөхийж... Тэгсэн ч тэр олно доо гээд ухаад л байж ухаад л байж. Харин түүний дээхэнээ нэгэн Ер бусын элч түүнд зориулсан үнэт титэмийг барин түүнийг дээш харахыг хүлээн чилэн зогсох ажээ. Ийм нэгэн зураг байдгийн.
Байх ёстой газар нь бус байхгүй байгаа газар нь эрэн хайх хайгуулчин юм. Зөвхөн тэр л дээшээ харах л хэрэгтэй байсийн...
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 13:54, 2009-03-02 | |
neern xvv hen be?

Bi hen be gedeg asuultiig olon hun ooroosoo asuuval uhamsartai, busad hunii huviin oron zaig hundetgedeg humuus olon bolno gej boddog.

Neern bi hen be?

magdgui hen bh ni chuhal bish, ene buh bga zuiliig hogjiltei, saihnaar harj chadaj l baival boloo ch yum shig
galbaatar хэзээ бичсэн: 10:23, 2009-03-02 | |
Баярлалаааааааа :D
Та нарын сэтгэгдлүүдийг уншсан чинь лаг бяр амтагдаад, нар энэ тэр мандаад байнашд. Ер нь бол өнөөдөр (өнөөдөр ч гэж аль хэдийн өчигдөр болчихож) хамаагүй дээр байсан. Нэлээн ч зүйл амжуулсаан.
Элдэв дэмий юм бодохгүй байя гэвэл чаддаг л юм байна хэхэ. Харин гулгая гэж байгаад амжаагүй...
За ямартай ч бүгдээрээ сайхан мөрөөдөлтэй байж түүндээ хүрцгээе! Хүн болгоны хүсэл, аз жаргал гэж боддог зүйлс нь харилцан адилгүй юм хойно..
Бас бусдад байгаад өөрт байхгүй зүйлийг байхгүй болохоор гуниж суух нь утгагүй, угаасаа бусдад байхгүй өөр зүйл надад байгаа болохоор batting eyelashes

30 хүрлээшдээ, эхнэр ав гэж тааралдсан хүн болгон хэлжээшд. Ер нь гэхдээ манай багын найзууд надтай адилхан л даа. Жил бүр цагаан сараар нэгнийхээрээ очиж золгодог юм. Тэгсэн нэг найзын маань ээж энэ жилдээ багтааж эхнэртэй болох даалгавар өгсөн, эгч нь тэгсэн чинь та нар чинь гомо юм биш биз дээ гэж авсан laughing
Гэхдээ бид нарт нэг давуу тал байдаг нь бид эрх чөлөөтэй. Эхнэр хүүхэдтэй байсан бол би өнөөдөр ингээд домбоороод сууж байж чадахгүй л байсан байх нь гэж.

За нэг иймэрхүү ямар ч байсан нэг сайхан өдөр өнгөрлөө. Бас ч гэж урагшаа алхчихлаа. Маргааш бүр илүү өдөр болох болно big grin
Бүгдэд амжилт big hug
xvv хэзээ бичсэн: 04:42, 2009-03-02 | |
өө хөөрхий Хүү минь. Ингэж ч бидэртэж явах гэж. Харин няцархай улаанд атаархчихлаа. өөрийн гэсэн мөрөөдөлтэй болоход нээрээ л нар манддаг байх даа. Өөрийгөө хурдан олоорой муу хүү минь. алаг үр минь.
WOHLOV хэзээ бичсэн: 23:19, 2009-03-01 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)