2D найз охин г.м. ((:

2021-03-20,21:14
Япон залуучуудын дунд "2Dガールの方が最高" гээд нэг хөгжилтэй наргиа байдын. Зарим талаар ч наргиа гэхээсээ үнэн байх нь ч байна хаха. Надад бол 3D охин нь "良い" л дээ.
(Ойлгомоор байвал https://translate.google.com ашиглана биз ээ.)

Anime гээд нэг зүйл байна. Мэдэхгүй хүмүүст бол ч зүгээр нэг мангар хүүхэлдэйн кино л доо. Бас яг Японоор биш бол үзээд таашаал авах хэмжээ нь бас нэг 70-80% болчих байх аа даа.

Өнөө орой жоохон сэтгэлийн хөдлөлөөс болоод ганцаараа төмс чанаж майонезтай идээд, Kirin Ichiban шар айраг залгилаад жоохон нулимс мулимстай жаргаад л сууж байна.

Тэгэнгээ саналаа. Хэрэв Anime үздэг хүн байвал энэ доорх анимэ бас нээх тийм гоё моё лаг адал явдалтай биш ч бас амьдралыг нэг өөр өнцгөөс бага ч болов харуулах байж магадгүй.
https://gogoanime.ai/isekai-izakaya-koto-aitheria-no-izakaya-nobu-episode-1

Энэ анимэг үзсэнээс хойш маиёо картофел, тори аизү нама энэ тэр бас урд өмнөхөөсөө нэлээд илүүтэйгээр амт нэмэгдсэн байдаг юм, хүү гэдэг нөхрийн хувьд. Хааяа бас өөрөө гэртээ санаа авч юм хум хийнэ ээ.

Нэг найз бас нэг Япон хоолны газрын линк ФБ дээр стори оруулсан байсан. Ирэх 7 хоногоос хамт идэх бүсгүй олдохгүй бол ганцаараа явж иднэ дээ. Өөрийгөө аргадангаа 😅

Аа тийм 2D каножё гэдэг нь нөхдүүд анимэний ч юмуу киноны дүрийг найз охин болгодог гэх юмуу даа. 3D гэхээр амьд эмэгтэй хүнийг хэлж байгаан. Ер нь бас зарим талаар анимэ зэрэг 3D-гээр илэрхийлж чадахгүй ч юмуу илэрхийлэхэд төвөгтэй зүйлсийг магадгүй анимэ, манга (зурагт ном), 2D зэргээр илүү хялбар илэрхийлэх боломж ч байдаг гэж боддог. Уг нь дээрх анимэний дорама буюу олон ангит кино нь байдаг бололтой. Надад бол гэхдээ энэ дээр бол 2D нь арай илүү байх аа.
 

Сам хорхой гээд мэддэггүй байхдаа ном уншиж байхад тийм ч амттай сайхан идчихмээр юм төсөөлдөггүй л байсан. Гэхдээ одоо бол ийм 2D үзээд идмээр санагдаад шүлс гоожих жишээний. Гэхдээ одоо бол амтыг нь мэднэ л дээ. Мэдэхгүй хүн шууд үзвэл бас тийм ч амттай санагдахгүй л болов уу.
 

Зүгээр нэг муу ийм зурагнаас дараа нь хэзээ ч харсан шүлс гоожих мэдрэмж. Хараагүй байсан ч хааяа өөрөө энэ зургийг дурсан санаад л... За тэгээд сэтгэл зүйн зөвлөгөө энэ тэр янз бүрийн юм хоббигоороо хааяа үздийн... За за хадуурах нь болий.



 
төрөл: Чөлөөт цаг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 169 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)