Цаг хугацаа (амьдралд шууд хэрэгтэй философи)

2023-01-03,13:20
Бид цаг хугацааг өнгөрснөөс ирээдүй рүү чиглэдэг гэж боддог. Гэтэл цаг хугацааг ирээдүйгээс өнгөрсөн рүү чиглэлтэй гэж бас харж болдог байх нь ээ.
Жишээ нь өнгөрсөнд байсан сонголт минь муу байснаас ирээдүй минь муу болно гэж бодох. Тэгэхэд л би их сургуульд орсон бол, тэгэхэд ээж аав маань зөвлөсөн бол зэргээр харамсах тохиолдлууд байдаг.

Энэ өнгөрснөөс ирээдүйгээ бий болгож тэр чиглэлд харахаа өөрчилбөл бас сэтгэлгээний нэг том давуу тал гардаг гэнэ.

Жишээлбэл өнөөгийн байдалдаа амжилтанд хүрсэн хүмүүсийн хувьд бол өнгөрсөнд болсон зүйлс, сонголт, өнгөрсний өөрөө тэр бүхнийг давж, тэр үйл явдлууд тохиолдоогүй бол тухайн амжилт өндөрлөгт хүрч чадахгүй байсан гэж боддог.

Түүнтэй адил та ирээдүйгээ өөрчилчихвөл, амжилттай болчихвол өнгөрсөнд таны харамсдаг үйл явдлууд зайлшгүй болох байсан, хэрэгтэй байсан зүйлс болж хувирдаг гэнэ. Тиймээс ямар ч баталгаагүй, та юу ч чадахгүй, мэдэхгүй, толгой хүрэхгүй санагдаж байсан ч өөртөө итгээд боломжийг хайж, амжилт, өөрийнхөө хүсэж байгаа зүйлсээ хийж өөрчилж ирээдүйгээ харж амьдарвал өнгөрсөн чинь, одоо чинь тийм ч чухал биш, ирээдүй чинь өнгөрсөн одоогийн статусаас чинь заавал 100% хамааралтай байх албагүй гэнэ шүү. Сайн бодоод үзвэл...

Бас цаг хугацаа ямар богинохон юм бэ, хийх ажил их байна гэдэг ч бид тэр цаг хугацаагаа хайр гамгүй ашигладагаас л тэр гэнэ. Зарцуулах чадвар мэдрэмж, мэдлэггүй хүнд хичнээн их мөнгө байгаад цацаад хэрэггүй үрээд дуусгадагтай адил хамгийн чухал үнэ цэнтэй зүйлээ бид дэмий үрдэг гэнэ дээ... Бидэнд өгөгдсөн цаг хугацаа богино биш харин бид өөрсдөө тэрийг яаж зарцуулах нь л чухал гэнээ. Бас л нэлээн бодууштай л юм байна...

Дүү нар бас уншаад бага ч болов хэрэг болж магадгүй гээд бас бичлээ, иймэрхүү байдлаар сошиалд амьдралынхаа цагаас үрээд л сууж байна даа хүү гуай 😅

Цаг хугацааны хувьд хүн өөрчлөгдөж байгааг дуртай жүжигчнийхээ зургаар орууллаа.

 

төрөл: Уншуулмаар | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 64 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Сэтгэгдлийг устгасан: xvv хэзээ: 2023-07-09 13:16, 1688879780
Saraa (зочин) хэзээ бичсэн: 12:50, 2023-07-09 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)