Мөрөөдөл, мөнгө, хязгаар, хязгааргүй...

2021-07-08,23:14

Сүүлийн үед тэртэй тэргүй мөрөөдөж байгаагийнх томоор мөрөөдөж амьдаръя гэж өөртөө хэлж, ухуулаад л байгаа...

Fugou Keiji (富豪刑事): Balance:Unlimited гээд анимэ үзэж дөнгөж эхлээд сууж байна...


Нээрээ ямар нэгэн хэмжээгээр дураараа үрэхэд хангалттай мөнгөтэй болчихвол би яах бол?

Одоогийн амьдралын зорилго лав баяжих, мөнгөтэй болох, ядаж л мөнгөнд тодорхой хэмжээгээр баригдсан зүйлс цаашид хийхээр төлөвлөж, шийдвэр гарган амьдарч байгаа...

Хэлсэндээ хүрэх гээд гэх ч цагаа мөнгөөр худалдан амьдарч байгаа мэт. Тэгвэл хангалттай мөнгөтэй байсан бол эндээс өөрийгөө аль хэдийн суллаад, орондоо хүмүүс ажиллуулаад юу хийгээд явах бол...

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ээ гэж. Үүний өмнө бас Odd taxi гээд нэг анимэ үзсэн. Тэрэн дээр ядуу залуу нь изакая-гийн мамаг та надтай суугаач гэхэд нь боломжгүй гэхэд мөнгөгүй гээд сонгохгүй гэж үү гэхэд нь "Money is the product of a person's abilities. Of course it's important" - "Мөнгө бол тухайн хүний ур чадварын бүтээгдэхүүн шүү дээ. Тиймээс чухал байлгүй яах вэ" гэж хэлдэг үг нь мааш их таалагдсан, бас толгой руу нэг юм хийсэн...
 


Ямартай ч амьдрал дэлхий дээр ч тогтдог, хайран дээр ч тогтдог, мөнгөн дээр ч бас тогтдог. Ширээний 4 хөлний нэг нь байхгүй бол догонцохын адил амьдралд заавал байхгүй бол догонцох, тогтоход хэцүү байх дээр нь тогтож явдаг зүйлс бас байдаг юм уу даа, түүний нэг нь лав мөнгө юм байна гэж бодогдох...

Үнэхээр хязгааргүй юм шиг карттай болчихоод зураад зураад явчих мөрөөдөл их томорч байна даа хаха

Ер нь огт мөнгөнд худалдагдахгүй хүн хэд байгаа бол? Би өөрөө хэдэд худалдагдах бол? Яг үзэл бодол тулсан зүйл дээр ямар ч өндөр үнээр худалдагдахгүй байж бас чадах билүү? Мэдээж ямар нэгэн зүйлд хязгаар, худалдагдах хүртэл байгаад түүнээс цааш бол огт худалдагдахгүй гэх зүйлс бол байгаа. Жишээ нь гэр бүл ч байдаг юмуу, эх орон ч байдаг юмуу.
Гэхдээ мэдээж тэр ч бас хүн бүрийн хувьд харилцан адилгүй үнэлэмжтэй л зүйл байх... За дэмий юм бодох ч яахав. Ер нь л мөнгө бол чухал, мөнгө олох мөнгөний төлөө явахаас өөр сонголт бол одоогоор байхгүй. Харин ямартай ч бүүр нэг хөгширхөөсөө өмнө санхүүгийн эрх чөлөөнд хүрч сая доллар цацах хэмжээний болоод үзчих юмсан.




 

төрөл: Өдрийн тэмдэглэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 59 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)