Гоо сайхны хагалгаа, мэс засал...

2021-12-07, 12:04
Энэ сүүлийн үед нээх нүд, хөмсөг юмнууд нь адилхан адилхан царайтай хүүхнүүд, элдэв тураадаг яадаг эм тариа эмчилгээ, хагалгаанууд арай л их болчихсон уу үгүй юу?
Будаг хэт нялсан хүнд ч нээх дуртай биш, үрчлээ нь хүртэл таалагдаад хайр хүрдэг, харвин нь хүртэл сэрэл хөдөлгөдөг хүүхнүүд уг нь байдаг тээ 😅

Миний энэ нүд яджийхад нээх хөмсөг мөмсөггүй шамшгар шар, жижиг нүд мүдтэй хүүхнүүд илүү таалж хараад байдаг тал руугаа төрлийн нүд 😝 Хааяа аймар хөмсгөө будсан эмэгтэйтэй яриад суухаар яриа нь сайн ойлгогдохгүй хөмсөг нь харагдаад болдоггүй юм байдаг уу 😅 Ганцхан би л байх л даа тээ 😂

...

Тэмдэглэл

2021-12-05, 22:09
Өөрийгөө уг нь том болоод томоожоод, янз янзын юм ойлгож ухаараад аягүй нас намбатай, даруу төлөв, буурьтай, суурьтай, бөөрөнхий ах болох юм болов уу гэтэл улам л онгироо, биеэ тоосон, хурц өнцөгтэй хүн болж хувираад л байх шиг байх юм. Дээр нь эрх 😅

За яахав жоохон онгироод, томроод явж л байг дээ. Хана мана мөргөөд 反省¹ хийгээд  суух юм гарвал тэгээд арай өөрчлөгдөх юм гарвал өөрчлөгдөнө л биз. Яадгийн одоохондоо хэсэгтээ өөртөө итгэлтэй, эрч хүчтэй жоохон давхиг 😁😎

Тайлбар: 1. 反省 хийх (хансэи хийх) - Өөртөө, алдаандаа, дүгнэлт хийх, ухаарах гэж оролдох г.м утгатай байх....

Хааяа цоглог үедээ

2021-12-05, 11:34
Намайг ингээд ФБ дээр элдэв улс төрийн холбогдолтой, нийгмийн чанартай, элдэв шүүмж, мөрөөдөл бичээд байхаар чи өөрөө улс төрд орж өөрчлөөч гэх хүмүүс байдаг. Зарим нь ч жинхэнээсээ чи бол чадна даа л гэдэг. Би ч гэсэн өөрөө нээрээ удирдах дээрээ тулбал энэ дээдэх хэдээс лав арай өөр юм бодож, арай илүү удирдаад явчихаж чадна л гэж боддог болоод байгаа 😎

Даанч завгүй. Уг нь кагэбүншин но жүцү чаддаг байсан бол өөрийгөө хэд илүү хувьлаад Монголын улс төр рүү оруулах л байлаа 😁

Тэгээд ч Монголын төлөө гэхээсээ ирээдүйд нийт хүн төрөлхтний төлөө л ажиллаж амьдаръя гэж бодоод байгаа 😝

Ер ...

Томоор хардаг болохоор шийдсэн өдрийн тэмдэглэл

2021-08-07, 20:09
Сүүлийн хэд хоногт сошиалд Монголын тулга тойрсон хэрүүлээ хийнгээ хэдэн ч цагийг цааш нь харуулчихав...

Хувьцаа, хөрөнгийн бирж мирж, арилжаа гэсэн юм харж сонирхож суусан аа гэнэт нэг тийм өчүүхэн хүрээн дотор харж сэтгээд байгаагаа ойлгон ухаарах... 🤔 Бараг л адилхан хэмжээнд л сэтгэхэд дэлхий нэг их ялгаагүй санагдаж, айрагны халуунд санаанд багтах энэ мөч дор...

Хүү минь арай жоохон томоор хараад, тэгээд ийм дэмий юманд цагаа бага үрээчээ гээд үргэлж хэлдэг юм аа бас дахин нэг өөртөө давтан хэлэх! 😅😁

Захиалж авч ирүүлсэн айргаа шимэнгээ ирээдүйд энэ тулга тойрсон байдлаасаа гарч ...

Мөрөөдөл, мөнгө, хязгаар, хязгааргүй...

2021-07-08, 23:14

Сүүлийн үед тэртэй тэргүй мөрөөдөж байгаагийнх томоор мөрөөдөж амьдаръя гэж өөртөө хэлж, ухуулаад л байгаа...

Fugou Keiji (富豪刑事): Balance:Unlimited гээд анимэ үзэж дөнгөж эхлээд сууж байна...


Нээрээ ямар нэгэн хэмжээгээр дураараа үрэхэд хангалттай мөнгөтэй болчихвол би яах бол?

Одоогийн амьдралын зорилго лав баяжих, мөнгөтэй болох, ядаж л мөнгөнд тодорхой хэмжээгээр баригдсан зүйлс цаашид хийхээр төлөвлөж, шийдвэр гарган амьдарч байгаа...

Хэлсэндээ хүрэх гээд гэх ч цагаа мөнгөөр худалдан амьдарч байгаа мэт. Тэгвэл хангалттай мөнгөтэй байсан бол эндээс өөрийгөө аль хэдийн сулл...

Машин ба шатахуун гэх мэт ;p

2021-06-18, 23:22
1. Машины маань нэг юм дугараад яваад байсан юм. Тэгээд засуулсан чинь бүүр нэг гоё бүх дуу шуу нь алга болчихсон юм шиг, явдал суудал нь ч хөнгөн болсон ч юм шиг болоод ямар ч гоё мэдрэмж вэ дээ. Шинэ юм шиг л байна. Тэгээд бодохоор хүн ч гэсэн өөрийн эвдэрсэн ч юмуу, дутагдалтай талаа, зан чанараа засах, хувцаслалтаа өөрчлөх гээд л илүү дээр болох нь бас жижигхэн зүйл өөрчлөхөд бас бусад хэсэгтээ энэ машины эд анги шиг нөлөөлж байсан зүйлээ өөрчилж чадвал бас... гэх мэт элдэв юм бодогдох. Хуучин эргүүлж гүйж байсан найз бүсгүйтэйгээ чатлаад хэсэг юм бодов... Бас өөрийгөө өөрчлөх, хөгжүүлэх т...

Apple компанийн ажлын ярилцлагад ирдэг сонирхолтой 25 асуулт (хариулж үзэв)

2015-04-30, 19:16
unurbat.blogspot.com блогоос lag.mn/free/article374/ дээр хуулж оруулсан байсан 25 асуулт нээрээ их сонирхолтой. Хариулахад зарим зүйлийг бодож бас заримд нь хариулахад их хэцүү юм байна. Би Апплд ажилд орж чадах байсан болов уу ингэж хариулсан бол хэхэ.
Бас нэгэн сонирхолтой санал байна. Та дээрх хаягаар ороод хариулчихаад минийхтэй харьцуулж үзээрэй. Тэгээд хариулж байхдаа ямар нэгэн сонирхолтой зүйл бодож олсон, эсвэл бусдад сонирхуулмаар хариултаа сэтгэгдлээр үлдээгээрэй.

1. Таны амьдралдаа хийсэн хамгийн бахархмаар зүйл чинь юу вэ?
Яг ингээд бодохоор бас тэр энэ бахархмаар мундаг зүйл гэх...

Өдрийн тэмдэглэл

2014-11-30, 22:03
За блогоо ч бичих завгүй гэхээсээ илүү бичихээр сонин содон зүйл, бас тийм онгод орохгүй л яваад байна.
Улс орны асуудал ч бас л засаг төр солигдон маниусын амьдрал улс орны ирээдүй зүгээр л миний бодлоор новш болж байгаа ч юм шиг, хэдэн наймаачин, найруулагчдын хоорондын найраа, маниустаа зориулсан жүжиг нь мэдээллийн хэрэгслээр гарч л байна. Жүжиглэх, хүмүүсийг хуурах авъяас чадварыг нь гайхан бишрэхээс өөр ч яах ч юм билээ.

Бас нөгөө цөмийн энергийн талаа бөгс улайх бүү хэл бүүр хорстол зурагтаар худлаа шаагаад л. Зурагт мэдээллийн хэрэгслүүд гэж авах юм үнэхээр байхгүй болж ээ гэж бодогдох....