Тэмдэглэл (бас нэг...)

2022-01-22,22:47
The Good Doctor гээд олон ангит кино үзэж байна. Нэлээн сонирхолтой юм...

Урд нь ФБ дээр бухимдал, элдэв урт нийтлэл, пост бичиж нэлээн "тайвширдаг" байсан юм байна... Цаашдаа бичихгүй гэж шийдсэн болохоор, ер нь гаргахгүйгээр тоохгүй орхих, зугтах байдлаар ч юмуу өөр байдлаар тайвширч, эсвэл огтоос анхаарлаас гаргаж сурах, зугтах...

Ямар нэгэн юманд шүүмжтэй хандаж, бухимдаж, шударга бус ч юмуу, амархан, энгийн юмыг хүмүүс хийхгүй, биелүүлэхгүй, чадахгүй, дээр нь нуух хаах, элдэв худал хуурмаг байгаад байхаар яг бас нэг ийм аутизмтай хүн шиг тайвширдаггүй зантай байснаа, байснаа ч гэж арай багасгаж байгаа ч одоо ч байгаагаа анзаарав. Анзаарав ч гэж урд нь бас хальт анзаардаг байсан байх. Энэ киног үзээд бүүр тодоор өөрийгөө харах шиг...

Одоо ч ажил, ажиллаж буй төслүүд, эмнэлэг, эрүүл мэндийн салбар, эмч, иргэд Монгол улс, хүрээлэн буй орчин, ирээдүй, эрүүл мэнд гээд маш олон зүйл дээр том жижиг шүүмж, бухимдал толгойд ядаргаа болон эргэлдсээр...

Зугтаж чадахаасаа зугтмаар...

Тэрнээс хамгийн том нь өөрөө өөртөө сэтгэлдээ хүрэхгүй, бүтэлгүй байгаадаа бухимдах, амласан бодсон руугаа дөхөж чадахгүй байгаа мэдрэмж... Гэтэл цаг хугацаа урссаар... Шинэ он гараад л гэж бодож байсан чинь гараад эхний 1 сар нь шувтрах тал руугаа орсон байдаг... Мэдээж огтоос шинэ зүйл, шинэ мэдрэмж бол биш. Харин бага зэрэг сийрэгжиж суларсан ч байж мэднэ...

Иймэрхүү ажил, нийгэм энэ тэрээс ер нь гол нь стрессдэж, эморч өмнөх харилцаанууддаа бас асуудал үүсгэдэг байснаа анзаарав...
Inner Peace, Inner peace...

За тэгээд бүүр тэвчихгүй ганц биччихлээ 😅 Ингээд нэг гаргачихвал бас тайвширдаг... Гэхдээ цаашдаа ийм зарлалын самбар биш өөр аргаар дотоод асуудлаа шийдэж сурах...
ФБ ер нь бол бас нэг үеэ бодоход бас нэлээд багасгах тал руугаа явж чадаж байгаа... Тэс өөр хүн болно оо л гэчихсэн байгаа хэхэ

Ер нь бол болохгүй бүтэхгүй зүйлсийг хараад л чимээгүй, хэлэх эрхгүй, уг нь бол давхиж очоод дунд нь орж самраад, уулзаад ярилцаад өөрчилчихмөөр юм шиг санагдах ч бодит байдал дээр чадахгүй. Хийхгүй. Хийгээд ч ер нь бол эсэргүүцэл ч их бий байх, ер нь бол хэцүү. Тэгээд ингэж шантарч, бас өөрийгөө бүрэн илэрхийлж, хийх гэснээ хийж чадахгүй өөртөө бухимдах... Иймэрхүү стресс их ч тийм чадвар, боломж байхгүй, нийгмийн нэгээхэн эрэг шураг, ямар ч чадваргүй хөгийн өт хорхой байгаадаа бухимдах нь хэдий хэцүү ч цаашдаа тийм зүйлсийг чухалчлахгүй, амьдралыг өөр өнцгөөс харж анхаарч, зөвхөн чигээрээ урагшаа нэг их холыг биш өнөө маргаашдаа анхаараад л... Илүү өөр нэг зүйлд анхаарлаа хандуулж төвлөрч анхаараад бодоод явчих боломжтой, тайвширлыг, амар амгаланг өөр зүйлээс мэдэрч анхаараад бусад элдэв тархин дахь шуугианыг ганц том мэдрэмжээр дараад явчих боломжтой цаг үеийн хувьд бас азтай таарч тохироо нь бүрдсэн юм болов уу даа...

Өөр юмгүй дээ... 😅
төрөл: Өдрийн тэмдэглэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 6 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)