Хааяа цоглог үедээ

2021-12-05,11:34
Намайг ингээд ФБ дээр элдэв улс төрийн холбогдолтой, нийгмийн чанартай, элдэв шүүмж, мөрөөдөл бичээд байхаар чи өөрөө улс төрд орж өөрчлөөч гэх хүмүүс байдаг. Зарим нь ч жинхэнээсээ чи бол чадна даа л гэдэг. Би ч гэсэн өөрөө нээрээ удирдах дээрээ тулбал энэ дээдэх хэдээс лав арай өөр юм бодож, арай илүү удирдаад явчихаж чадна л гэж боддог болоод байгаа 😎

Даанч завгүй. Уг нь кагэбүншин но жүцү чаддаг байсан бол өөрийгөө хэд илүү хувьлаад Монголын улс төр рүү оруулах л байлаа 😁

Тэгээд ч Монголын төлөө гэхээсээ ирээдүйд нийт хүн төрөлхтний төлөө л ажиллаж амьдаръя гэж бодоод байгаа 😝

Ер нь бол амиа бодоод нэлээн баяжаад, мафи байгуулаад дургүй хүргээд байгаа гаруудыг буудчих чадалтай болмоор байгаа. За за наргиа шүү итгэчихэв ээ.

Монголын ирээдүйн төлөө гэхдээ угаас санаа зовдог болсон болохоор бас чөлөөт цагаараа стрессээ тайлангаа сошиал сүлжээнд бичдэг. Бичиж байх нь тодорхой хэмжээгээр бусдад нөлөөлж, нийгэмдээ хувь нэмэр бас оруулж байдаг гэж боддог. Ядаж эргэн тойрныхноос зарим нэг нь уншаад нэгийг боддог хүн байгаа л байх. Нэг хүнд нөлөөлсөн бол нөгөө хүн маань бас нэг хүнд яваандаа нөлөөлдөг байх.

Энд тэнд чухал зүйл дээр олноороо буруу тийшээ сэтгэгдэл явж байвал заавал нөгөө тийш нь залах сэтгэгдэл бичдэг. Ер нь нэг сайхан тайлбарлаад урт сэтгэгдэл биччихээр ханарч байсан хүмүүсийн хандлага нөгөө тийшээ ханараад явчих тохиолдолууд ч бас цөөнгүй байдаг. Тэгэхээр бас яах вэ нэмэртэй л гэж бодоод бичдэг дээ.
Их урт, олон жишээ тайлбартай бичих дуртай болохоор Твиттер гэх мэт баригдмал зүйл дээр бичих, ярих дургүй. Богинохон юм ярьж бичих, унших дуртай хүмүүст нөлөөлөхөөсөө илүү уртыг уншиж чаддаг, боддог, хүлээж авдаг хүмүүст сайн ойлгуулчих нь илүү дээр гэж боддог болохоор...

 
төрөл: Өдрийн тэмдэглэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 7 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)