Гоо сайхны хагалгаа, мэс засал...

2021-12-07,12:04
Энэ сүүлийн үед нээх нүд, хөмсөг юмнууд нь адилхан адилхан царайтай хүүхнүүд, элдэв тураадаг яадаг эм тариа эмчилгээ, хагалгаанууд арай л их болчихсон уу үгүй юу?
Будаг хэт нялсан хүнд ч нээх дуртай биш, үрчлээ нь хүртэл таалагдаад хайр хүрдэг, харвин нь хүртэл сэрэл хөдөлгөдөг хүүхнүүд уг нь байдаг тээ 😅

Миний энэ нүд яджийхад нээх хөмсөг мөмсөггүй шамшгар шар, жижиг нүд мүдтэй хүүхнүүд илүү таалж хараад байдаг тал руугаа төрлийн нүд 😝 Хааяа аймар хөмсгөө будсан эмэгтэйтэй яриад суухаар яриа нь сайн ойлгогдохгүй хөмсөг нь харагдаад болдоггүй юм байдаг уу 😅 Ганцхан би л байх л даа тээ 😂

Зарим хүмүүсийг битгий л элдэв юм хийлгэчээсэй гээд дотроо өөрөөс нь өөрийг нь харамлаад, крашлаад л явж байдаг даа 😂😅

Мэдээж хүн элдэв юм хийлгэлээ, ууж идлээ гэхэд хөндлөнгөөс юу ч хэлэхгүй л дээ. Өөртөө л таалагдаж байгаа бол болоо байх.

Гэхдээ л өөртөө итгэлтэй, байгалаараа, бараг буддаггүй нтр хүүхнүүдийг бол шүтэж, дурлаж, карашилж  амьдардаг хүн лав байна 😉
төрөл: Өдрийн тэмдэглэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 5 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)