Нянгууд дотроо хоёр янз

2008-02-17, 15:22
Матрикс кинон дээр хүн төрөлхтөн бол дэлхийд халдварлагдсан нян гээд гардаг. Би ч бас тэгж боддог. Гэхдээ нянгууд дотроо бас 2 хуваагддаг юм. Эмгэг төрөгч нян Хэвийн нянгууд гэж.
Эмгэг төрөгч нян бол халдварлагдсан эзнийхээ дотор замбараагүй өсөж үржиж, хамаг эд эрхтнээс нь шимж сорж идэж ууж байгаад эзэн нь үхэхэд эзэнтэйгээ хамт оршуулагддаг.

Харин хэвийн бичил биетнүүд бол угаасаа хүний биед төрөхөд ороод байж байдаг бөгөөд бусад эмгэг бичил биетнүүдээс хамгаалан, хүнд ач тустай зүйлсийг хийгээд тэндээ амьдран суудаг.

Түүнтэй адил дэлхий дээрх хүмүүс бид бас дэлхийн нянгууд юм. Хятадууд...

Шашин - Зурхай - Нүгэл - Мухар сүсэг - Сүнс - Хойд төрөл - Тарни (сэтгэгдэл)

2008-02-07, 01:12
Энэ талаар та бүхэнтэй саналаа солилцохыг их хүсэж байна. Их байна гэж өнгөрөөлгүй уншаад санал солилцохыг хүсье!

Зурхай гэдэг бол олон зуун жилийн туршид хүмүүс судлаад ирсэн агуу том шинжлэх ухаан. Зарим нь мухар сүсэг гэж ярих нь бий. Яг ямар үндэслэлээр, ямар баталгаагаар тэгж шууд мухар сүсэг гэж хэлээд байгааг нь бас ойлгодоггүй. Хэрвээ хийсвэр сэтгэлгээгээр тэгж байгаа бол, одоогийн мэдээлэлдээ тулгуурлаад тэгж байгаа бол "500 жилийн өмнө дэлхийн бүх хүн дэлхийг хавтгай гэж боддог байсан" гэсэн нэг өгүүлбэрийг уншсанаа таньд бас дамжуулъя...

Үс авах өдөр, малын үс ноос х...

... боломжтой болов уу?

2008-01-25, 22:30
эхний бичлэгийн үргэлжлэл...

Нэг хэдэн нөхөр чанаргүй хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортлодог. Тэр нь тэдний бизнес, амь зуулга юм. Дээр нь түүнийгээ танил тал, сайд дарга нөхдүүдээр дэмжүүлдэг, зарим нэг нөхдүүдийн халаалсанд сэм ямар нэг юм шургуулдаг гэж байгаа.
Ингээд тэд тэр хүнсний бүтээгдэхүүний Монголчууд гэдэг идэвхигүй нөхдүүдэд зардаг тэд нь иддэг, хорддог боловч тэднийг эсэргүүцэх сөхөөгүй. Нэг хэдэн нөхөр үхсэний дараа хэсэг шуугиан дэгдээж сенсааци болгоод л мартана. Үнэн хэрэгтээ юу ч өөрчлөгдөхгүй хордсон хэвээр...

10 нөхрийн жишээн дээр ярья.
2 нөхөр гадаадаас хортой ...

Үйлийн үр

2008-01-25, 18:40

ТӨРӨӨР ДАЛАЙЛГАН СҮРДҮҮЛЭГЧИД

гэсэн бичлэгийг уншаад өөрийн бодож явдаг нэг зүйлийн талаар бичмээр санагдлаа л даа.

Эдгээр төр баригчид нь ард түмний, бидний, миний, чиний өөрийн чинь хийсэн үйлийн үр юм. Тэд бидний зүгээр л төлөөлөл. Бид бүгд л төрийн эрхэнд байгаа нөхдүүд рүү буруугаа чихээд, өөрөөсөө бусад нь болохгүй байгаа, тэд нар л миний төлөө амьдарч намайг жаргалын оронд байлгаж диваажинд амьдруулах ёстой гэсэн эзэн хааны үзэлтэй байгаагаас болсон үйлийн үр. Үнэндээ хичнээн сайн жолоочтой байгаад ямбий машинтай бол хаа хүрэх билээ, харин сайхан машинд муу жолооч байх нь бас л харма...

Ганц амьдраад үхэх юм чинь...

2008-01-18, 02:10
Ганцхан олдох амьдрал... нэг амьдраад л үхнэ... Амьд дээрээ яасан ч яадаг юм... ийм шалтгаанаар нээрээ заримдаа янз бүрийн алдаатай үйлдэл хийх тохиолдлууд байдаг... Гэхдээ бид үнэхээр ганц амьдраад үхдэг, үхээд юу ч байдаггүй гэж үү? Мэдэхгүй л юм... Нэгэнт тайлбарлагдаагүй олон зүйл байдаг шүү дээ. Сүнс, зөн билигтэй хүмүүс, амьтдын зөн билиг гээд л... Нэгэнт амьдрал дээр тийм зүйлүүд бодитоор байгаад шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа юм чинь үхээд амьдрал цааш үргэлжилдэггүй гэж хэн хэлээд байгаа юм бэ? Магадгүй дэлхий гэдэг "Хүмүүжүүлэх газар" хүмүүс биднийг илгээж хэн нэгнийгээ хуу...

Дотогшоо өнгийе

2007-12-05, 02:21
Өчигдөр ТВ-ээр Төвдийн Лхас, хаалттай хотын тухай, тэр үеийн Энэтхэг, Төвдийн түүхийн талаар үзэв. F.E.Younghousband гээд нөхрийн номыг олж уншмаар, тэр сүүлд юуг ойлгож, юуг мэдэрч, амьдралыг яаж үнэлж байсныг нь мэдмээр, Төвд рүү явж, Гималайн ууланд авирмаар, тэр үеийн Лхас хотод амьдарч байсан Төвд хүмүүстэй уулзмаар санагдаж байна. Бас Эрнест Мулдашев шиг нөгөө агуйг хайх юмсан. ...Forbidden City-д гадны хүн зөвшөөрөлгүй нэвтэрвэл алдаг байсан гэхээр тэр үеийн Төвдүүд бас тийм ч ариун нигүүлсэнгүй хүмүүс биш байсан юм шиг.. Гэхдээ л өөрсний шүтээн ариун нандин зүйлсийг хамгаалж, түүндээ б...

Хорвоо чи...

2007-10-10, 09:01
Өчигдөр нэг хужаа аврагдав... Өнөөдөр нэг Монгол залуу барилга дээрээс унаж нас барав... :(( Гэнэт хүйтэрснээс цасан шуурганд хэдэн Монгол хүн нас барав... Үүрэн телефоны хэрэглэгчид 1000000 хүрч нэг нөхөр гар утасны ачаар  хүн дуудаж цасан шуурганаас аврагдсан гэж ярьжийна...
Аяа хорвоо чи... Танайд хонъё нэвтрүүлгээр гарч байсан Тунгалаг бүсгүй нас барчихсан гэнэ...
Ум мани бадми хум... Би амьдарч байна. Ямар ч гэсэн бодож санаж байсан юмнуудаа нэг цэгцлээд, хийе гэж бодож байгаа юмнуудаа хийж чадах болох бүтэхээс эхлээд бага багаар хийж эхэлж байна. Болж байна бүтэж байна...
Өнөөдөр т...

Хайртай...

2007-09-26, 08:25
Хайртай гэдэг үгийг ингэж хамаагүй хэлж болдог юм гэж үү? winking

...Амьдралыг чи алтаар үнэлбэл
Амьдрал чамайг алтаар үнэлнэ
Эс тоож сохор зоос шиг хандвал
Эргээд чамайг элсний ширхэг гэж үзээд үлээчихнэ...

Тиймшд амьдрал гэдэг бол хүнд ганц олдох алмас эрдэнэ...

...Ганц олдох амьдрал юм чинь дуртай юмаа л хий... Амьдрал утгагүй, үхээд л өгнө, тамхи тат, архи уу, архичин болсон ч яадгийн? г.м...

Гэвч ганц удаа олдсон эрдэнэ... Өөрөө л амьдралаа үнэлж, өөрийгөө хүндэлж, бусдыг хүндэлж, тэднээр өөрийгөө хүндлүүлэх.. болж өгвөл алдахгүй, алдлаа гэхэд алдаагаа давтахгүй...???
Гуйх, гу...