Гоё үг байна гэж тунгаав...

2009-03-02, 17:19
За нэг үг таалагдаад мартаагүй дээрээ бага зэрэг өөрийнхөөрөө болгоод тэмдэглэж авахаар шийдлээ...

...Steve Jobs-ийн нөгөө хэлдэгээр "Хүн бүх юмыг урьдчилан харж тооцоолох боломжгүй. Нарийвчилж бодолгүйгээр хийж эхлээд асуудлаа дайраад шийдээд явах хэрэгтэй. Гол нь хийж үзээд яваад байхад үр дүн нь хэрэглэгдээд л яваад байна. Заавал оновчтой замыг туулах шаардлагагүй гол нь урагшлах хэрэгтэй."
Шинээр хийнэ гэдэг шал дэмий дэмий. Сайжруулаад явсан нь дээр.

"Бүгдийг нарийвчилж харах гэдэг учиргүй ухаантай хүмүүс юу ч хийхгүй яриад суугаад байдаг" гэж үг байдаг...

За нэг ийм үг сая нэг...

тэвчээрэн тулгуур

2009-02-04, 23:14
Үргэлжлэл...
Итгэл
бичлэгийг уншсан найз маань "хайргүйгээр итгэл дээр л амьдрал тогтож, итгэлцээд л амьдарч болно гэж үү" гэсэн зурвас үлдээжээ.
Би тэгж бодогдохоор биччихсэн байж магадгүй юм. Bayasum андын хэлж байснаар амьдрал үнэхээр олон зүйл дээр тогтдог байх...

Амьдрал гэж яриад байгаа маань мэдээж зүгээр нэг өдөр хоногийг өнгөрөөхийг хэлээгүй гэдгийг ойлгож байгаа байхаа. Тэгэхээр амьдрал юу, юу, юун дээр тогтож байж унахгүй, хазайхгүй тогтдог юм бол? Ер нь физикийн онолоор бол хамгийн багадаа 3 тулгууртай байхад хамгийн тогтвортой гэдэг... хэт олон болчихвол бас л нүсэр хүнд болн...

Итгэл

2009-02-03, 10:45
Нэгэн хошин яриа байдаг юм.
-Амьдрал юун дээр тогтдог вэ?

Хүмүүс хариулна:
-хайр дээр... мөнгөн дээр...  итгэл дээр... ойлголцол дээр... таашаал дээр... зорилго, хүсэл тэмүүлэл дээр... бла бла...
-Үгүй дээ дэлхий дээр тогтдог юм гэж winking

...Үнэхээр бие биедээ хайртай хүмүүс хамт сайхан амьдраад байдаг уу гээд бодсон чинь бас л эргэлзээтэй юм. Эсвэл тэр нь жинхэнэ хайр биш юм болов уу? Харамлана, хардана, бүүр шал дэмий зүйл дээр нэгэндээ гомдоно, тунирхана... Тэгээд байшин дээрээс үсэрчихмээр санагдана...
Үнэндээ энэ бүхэнгүйгээр хайр ч бас давсгүй хоол шиг зүйл байх биз. Давс ихдэх...

Хил хязгаар

2008-11-30, 01:44
..."Бүх хүмүүсийг өөртөө тохируулах гэж оролдохын оронд өөрөө хүмүүст зохицож амьдар" ч билүү нэг үг хүмүүс их хэлэх дуртай. Зарим нь ч дагадаг байх... Хүн бүхэн өөрийн гэсэн дүр төрх, арьстай, гартай, толгойтой, хөлтэй. Бие махбод нь арьсаар зааглагдан тэр хүний дүрсийг үүсгэж байдаг. Түүн шиг хүн бүрт өөрийн гэсэн бодол, өөрийн гэсэн ухамсар, орон зай байх. Харин үүнийгээ бусaдад зохицуулна гээд хүн болгонд зохицуулах гээд өөрийн хил хязгаарыг хааш нь ч хамаагүй өөрчилөөд байвал арьсан дотoроо синтфон шахаад энд тэндгүй томбойлгосонтой нэг их ялгаагүй юм болох мэт...

...Өлсгөлөн байна гэ...

БОБ (copy&paste)

2008-08-05, 15:55
Маш их таалагдсан тул эндээ хуулж тавилаа.


Уг нь америк орон ажиллаж, амьдрахад даана ч нэг таатай, тайван сайхан орон. Тийм ч учраас дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн есөн шидийн улс бүх насаараа уусан шингэдэг байх. Ёстой л нэг уул ус, өвс ургамал нь жигдэрсэн нутагт мал тогтдогтой л адил юмдаа. Ийм газар ирсэн хүн өөрийнхөө тайван амьдрал, өссөн төрсөн нутаг гэсэн ац бодолд дарагдан яаж ч чадахгүй байсаар он цагийг өнгөрөөчихдөг юм билээ. Гэлээ ч гэсэн би буцаж явнаа.
Намайг буцах шийдэлд эргэлт буцалтгүй хүргэсэн нэгэн хүнийг санахгүй байхын арга алга. Магадгүй тэр хүн намайг энэ үе...

Зүгээр л уншаад үз

2008-06-24, 17:51
Зүгээр л уншаад үз гэдэг бас нэг гажиг нэртэй нөхрийн гоё блог олж уншлаа. Зиндаа гээд бичлэгийг нь уншаад Хишигдэлгэр, Баясум нартай бас ярилцаад бодоод яваад байсан НЭР -ний талаар бодож, явснаа хадуураад элдэв юм бичмээр санагдаад кийбоордоо тэврээд сууж байна. :)

Нэр төр, нэр хүнд, алдар нэр... Зиндаа гэдэг нь эдгээр хэмжүүрээр хэмжиж байгаад хүмүүсийг хэмжээд, хэмжээд хэмжээд тавьчихсан нэг тийм шатлал юм шиг байгаам тээ.

9911-тэй дугаар гэсэн юу вэ тэнгэрт хадчихсан, машины азын болоод 3 орон ижил дугаар гэхэд 2-3 сая төгрөгөөр үнэлэгддэг гэх... Өөрийнхөө нэр төртэйг харуулах гэж я...

Үнэн?

2008-05-17, 01:56
Friska, Bayasum эд нартай жоохон пилсофидоод хэхэ. Bayasum-ын блог дээр үнэний талаар ярилцсан сонирхолтой санагдаад бодлоо бичсэн юм. Миний бодол бас ямар нэг хэмжээгээр намайг илэрхийлэх байх. Тэгээд бас дараа нь бас эргээд уншмаар санагдаж магадгүй учир блог руугаа хуулаад аваад ирлээ.

...Ер нь бол бүх юм харьцангуй л даа. Тэгсэн ч бидэнд ямар нэгэн үнэний хэмжүүр хэрэг болно. Жишээ нь юмны уртыг хэмжих нь урт гэхүү, богино гэх үү, тоогоор хэмжих үү гэсэн асуудал байна. Тэрнийг хүн төрөлхтөн см, м, км гэдэг юмаар хэмжчихсэн. Тэрэн шиг үнэн гэдгийг бас хэмжсэн нэг хэмжүүр хэрэгтэй байх.
...

Бурхан өршөө! Дарь-Эх өршөө!

2008-03-30, 02:42
https://xvv.blogmn.net/12576/ - Энийг үзээгүй хүмүүс байвал дахиад зөвлөмөөр байна. Үзээрэй...
https://xvv.blogmn.net/11620/

Дээрх бичлэгүүд дээр ярилцаад,. бас зарим талаар бодол өөрчлөгдсөн болохоор дахин энэ талаар төрсөн бодлуудаа, болоод бусад зарим зүйлийг бичмээр санагдчихлаа...

Эртүүд Юкигийн блог дээр Нүгэл, уламжлалт дом зэргийн талаар ярилцаж байсан юм. Саяхан бас Тэмүүжингийн блог дээр Мухар сүсгийн талаар ярилцсан... (яг бичих гэсэн чинь найруулга, юунаас хаанаас эхлэх нь нэг л эмх цэгцэнд орж өгдөггүйээ... Жоохон нуршуу, сонин л болох шинжтэй... Гэхдээ таныг аль болох залхуурал...