Үйлийн үр

2008-01-25,18:40

ТӨРӨӨР ДАЛАЙЛГАН СҮРДҮҮЛЭГЧИД

гэсэн бичлэгийг уншаад өөрийн бодож явдаг нэг зүйлийн талаар бичмээр санагдлаа л даа.

Эдгээр төр баригчид нь ард түмний, бидний, миний, чиний өөрийн чинь хийсэн үйлийн үр юм. Тэд бидний зүгээр л төлөөлөл. Бид бүгд л төрийн эрхэнд байгаа нөхдүүд рүү буруугаа чихээд, өөрөөсөө бусад нь болохгүй байгаа, тэд нар л миний төлөө амьдарч намайг жаргалын оронд байлгаж диваажинд амьдруулах ёстой гэсэн эзэн хааны үзэлтэй байгаагаас болсон үйлийн үр. Үнэндээ хичнээн сайн жолоочтой байгаад ямбий машинтай бол хаа хүрэх билээ, харин сайхан машинд муу жолооч байх нь бас л хармасмаар зүйл... Гэвч Монголчууд бидний хувьд муу жолоочтой ямбий машинтай адил байна.

Захын үйлчилгээний газар ор, захын өөрийгөө бод, захын найзуудаа бод. Үнэн сэтгэлээсээ ажил хийж, үнэн сэтгэлээсээ  бусдад тусладаг, үнэн сэтгэлээсээ хүнд үйлчилдэг нь хэр зэрэг их байдаг билээ дээ. Аль болох зүгээр сууж байгаад л жаргачих санаатай, амархан мөнгө олох, ажлаа хийдүүлэх, халтуурдах, хэн нэгнийг молигодчих санаатай нь олон, хийж бүтээх хүсэлтэй нь цөөхөн, болохгүй, бүтэхгүй ингээд л нэг аргацааж өдөр хоногийг өнгөрөөцгөөнө. Ард түмэн нь урдах ажлаа сайн хийж чадахгүй байхад хичнээн сайн удирдагчид байлаа гээд ямбий машинтай сайн жолоочтой адил. Тийм болохоор дан ганц жолоочийг сайжруулах талаар ярих биш машиныг сайжруулах талаар ярьж, арга хэмжээ авах ёстой байх. Хэрвээ та бусад улс оронд ч иймэрхүү байдаг г.м сөрөг бодол төрж байвал бид энэ хэвээрээ л байна гсн үг.
Санал нэг байвал, хэн ч тоохгүй, хэн ч шагнахгүй, цалин чинь бага ч гэсэн өөрт оногдсон ажлаа л сайн хийгээрэй найзуудаа Smile Хэрвээ цаана нь энерги байгаад, чадал байвал бусдыг бас өөрчилж ажилаа сайн хийдэг болгоё, тэгээд бүгдээрээ жолоочоо бас зөв сонгоё.
төрөл: Бодрол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 695 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)