Дотогшоо өнгийе

2007-12-05,02:21
Өчигдөр ТВ-ээр Төвдийн Лхас, хаалттай хотын тухай, тэр үеийн Энэтхэг, Төвдийн түүхийн талаар үзэв. F.E.Younghousband гээд нөхрийн номыг олж уншмаар, тэр сүүлд юуг ойлгож, юуг мэдэрч, амьдралыг яаж үнэлж байсныг нь мэдмээр, Төвд рүү явж, Гималайн ууланд авирмаар, тэр үеийн Лхас хотод амьдарч байсан Төвд хүмүүстэй уулзмаар санагдаж байна. Бас Эрнест Мулдашев шиг нөгөө агуйг хайх юмсан. ...Forbidden City-д гадны хүн зөвшөөрөлгүй нэвтэрвэл алдаг байсан гэхээр тэр үеийн Төвдүүд бас тийм ч ариун нигүүлсэнгүй хүмүүс биш байсан юм шиг.. Гэхдээ л өөрсний шүтээн ариун нандин зүйлсийг хамгаалж, түүндээ бүрэн итгэл үнэмшилтэй байж эцсээ хүртэл айж зугталгүй алхаж байсан нь гайхмаар. Британчуудад буудуулж шархдаад дараа нь эмчлэгдэж байсан Төвд хүмүүст Британ цэргүүд бүгд биширч тэдгээр Төвд хүмүүсийг хайрлаж байсан гэх...

Хүн гэж сонин амьтан юм даа... Гэвч махан биеийг олж төрсөн болгон ХҮН гэгдэх юм гэж үү? Миний бодлоор, миний хувьд бол үгүй. Хүн өөрөө ХҮН шиг байж, ХҮН гэж өөрийгөө хүндэлж адгууснаас, шавьж хорхойноос ялгарахаар амьдарарх ёстой байх. Бусдыг, амьтдыг, шавьж хорхойг ч бас хүндэлж байж л хүн болох юмаа гэж Зовлонгийн яриад байдгийг ерөнхийдөө ойлгож байна...

Гэвч миний хувьд би бурхан биш болохоор заавал тэр амьтад, хорхой шавьж, жоом бясаануудыг хүндлэх, тэднийг хайрлах албагүйээ. Харин ч өөрийнхөө итгэл үнэмшил, хайрладаг зүйлсээ тэднээс хамгаалах ёстой байх... Хулгайч ч тэр, архичин ч тэр хүн... Гэвч би санаж байна, саяхан бас зүүдэлсэн... "Тунгалаг нүдийг" ... ...тийм нүдийг хайрладаггүй тэгж зовоож байгаа адгуусыг би лав хүн гэж үзэж чадахгүй. Нохой ч гэсэн хайртай хүнээ хамгаалдаг, өвдөлт гэдгийг ч мэддэг байх.. Харин тиймэрхүү новшнуудыг адгуус гэхээсээ "шавьж" гэх нь зөв байх. Муусайн өт хорхойнууд.

Далийжээ гэж хэхэ. Уг нь зүгээр өөрийнхөө дотор юу болоод байгааг ойлгохгүй нэг шагайж харъя гэсэн юм... Зүгээр л өөртөө зориулж бичиж байна... Энэнээс доош уншиж цагаа үрээд хэрэггүй дээ.. Харин завтай байвал уншаад зөвлөгөө өгөөрэй :)

Сүүлийн үед хүмүүс асар гүн бодоод, гуниглаад л, ганцаардаад... Ажигласан чинь бас над шиг хүмүүс олон байхын.. Хүн өөрийгөө хайрлах ёстой байх,.. Бас амьдралыг, юуны төлөө амьдраад байгаагаа бодох л хэрэгтэй байх...

Аа гэхдээ... бусдад гомдох, бусдаас ямар нэгэн зүйлийг хүсэх, ямар нэг боломжгүй, эсвэл 50%-аас доош магадлалтай юмыг хүлээгээд суух нь л утгагүй байх тээ, тэгээд өөрийгөө улам гуниглуулаад л...

Ер нь энэ хүний айдас, гуниглал, ганцаардал гэдэг юмнууд юу юм бэ? Уг нь бол би ч ийм хүн биш дээ гсн хэхэ том болоод байгаа юм болов уу ;) ингэж нэг их ганцаардаж гуниглаж энэ тэр болдоггүй байсан юмаа. Сүүлийн үед харин ингэж кайф авах гээд, ганцаархнаа юм бодоод л, хэн нэгнийг төсөөлөөд баахан охидуудын зураг үзээд л дуу сонсоод, юу ч хийлгүй суумаар санагддаг болчихож...
Нээрээ дээр сайхан бүсгүйн зураг үзэж, сайхан бүсгүйн дэргэд байсан эрчүүд урт насалдаг гэж хальт сонсов хэхэ. Гэхдээ мэдээж тухайн хүн өөрөө тэрнийгээ тэр хэмжээнд хүртэл мэдэрч байж л тийм байх байх л даа...

...Тэгээд л нэг л ганцаардаад байгаа юм шиг санагдаад... Интернетгүй байгаа болохоор тэгээд байгаа юм болов уу... Уг нь ч би бол ганцаараа биш л дээ. Надад хайртай, миний хайртай хүмүүс байна, найзууд байна, ихэнхдээ л хамт байгаа, зүгээр түр зуурын ядралт болоод байх шиг байна. Гэхдээ яасан ч гэж ядрах юм.. юу ч хийж бүтээгээгүй байж... Хийх ёстой юмнуудаа хиймээр байх юм.. тэгээд чадахгүй тэрэндээ бухимдаад л, Японд байхад ямар их зүйлийг амжуулчихдаг жинхнээсээ Мундаг байжээ :( Одоо бол унтаад л, унтаад л, ууж идээд л, тоглоод л, өөрийгөө асар гунигтай, ядарсан, хөөрхийлөлтэй ч юм шиг сэтгээд л.. Гэхдээ бараг тэгж бодож ч амжилгүй өдөр хоногуудыг өнгөрөөгөөд байнаа.. Яамаар ч юм.. Тэгэхдээ л ядраад, толгой өвдөөд байх юм..
Гэхдээ энэ долоо хоногоос бүх юм өөрчлөгдөнө гээд өөртөө болоод өөр хүмүүст ам алдчихсан, угаасаа ч өөр байхгүй бол утга учир нь алдагддагаа алдагдаад, баахан хүмүүсийн итгэлийг уландаа гишгээд хаячих дээрээ тулаад байдаг...

...Чи ч энийг уншихгүй л байх л даа.. Чамайг би тамхи татуулмааргүй л байна.. Хэлж байгаагүй л дээ.. гэхдээ миний хайр тамхинаас гараарай! Эсвэл гарчихсан уу, Би анх тамхи татдагийг чинь мэдээд гэр бүлийн хүмүүжил муутай юм байна гэж бодоод аль болох хол байхыг хичээж биеэ барьж байсан... Ер нь ч их консерватив хуучинсаг үзэлтэй хүн шүү дээ хэхэ За ямартай ч чамдаа хайртай, аз жаргал хүсээд л яваа шүү. Харин тамхи энэ тэр татаж өөрийгөө хордуулаад, гуниглаад байвал аз жаргал тойроод явчихна шүү дээ... Би ч бас хичээх хэрэгтэй...

...Өөрийнхөө тэнэгийг мэддэг ч бусад хүмүүс миний тэнэгийг мэддэггүй нь надад хэцүү, бас бусдад мундаг юм шиг ойлголт төрүүлчихээд тэрэндээ хүрч чаддаггүй маань тэнэг юмаа...

Яг одоогийн байгаа байдлаасаа цаашаа алхмааргүй, энд ингээд л цаг хугацааг зогсоочихоод халуун байхуугаа, хатсан талхтайгаа идээд жаргаж суумаар ч юм шиг...

Удахгүй шинэ жил боллоо. Хүн өөрөө шинээр харж чадвал маргааш бүхэн, өнөөдөр бүхэн шинэ л байна. Хуучин саарлаар хараад л байвал бас л тийм л байна шүү дээ. Амьдралын гоё өнгүүдийг өөрөө л олж харах хэрэгтэй. Тэрийг заавал хаа нэг мөрөөдлийн газраас биш эргэн тойрныхоо саарал өнгөн дундаас олж харж чадвал... Үнэндээ би ч зарим талаар ингэж чаддаг ч заримдаа чаддаггүй юмаа. За за ёёшшш маргааш өглөөнөөс шинэ ХҮҮ болноо :D
төрөл: Бодрол | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 877 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Би ч Шинээ л гээд л уншаад байгаашд, тэгээд шууд шайн гэчих юм уу? Болжийгоомуу?

Аан хэхэ яг ч бүгдэнд нь хайртай ч биш л дээ confused Гэхдээ бодож байснаас чинь олон хүнд хайртай байхөө big grin tongue
xvv хэзээ бичсэн: 20:56, 2007-12-11 | |
чамайг охин болгонд дурладгийг чинь мэдэх ч, бүр бүгдэнд нь хайртай болдым гэж санасангүй шүү, хэхэ.
за амжилт, тэгжийгаад нэг холбогдох уу?
bilgee28 хэзээ бичсэн: 12:15, 2007-12-11 | |
Сэтгэгдэл
хүү том болжээ. их юм мэддэг болжээ...аахааннннн...этр гсн. шууд шайн гэчий. шийдчий.
хундага хэзээ бичсэн: 18:24, 2007-12-05 | |
Сэтгэгдэл
Билгээд: Үгүй зүгээр угаасаа л зөндөө хайртай хүмүүс байгаа happy зочинд: ганц бие махбодыг хүсэх нь чи ч бас өт хорхой гэсэн үг биш шүү дээ. Өт хорхойг биш өөрийг олж авбал яасын? Гэхдээ шавьж ч гэсэн хүн болдог шүү дээ. Аймшгийн архичин авгай хүүхдээ нүддэг байгаад засарсан хүмүүс мэр сэр байдаг л юм байна лээ.. (Шинэ гэх үү? шайн гэх үү?) Shine: Харин ер нь тэгэх гэж л энэ бичлэгийг бичиж эхлэсэн гэх үү дээ big grin
xvv хэзээ бичсэн: 18:14, 2007-12-05 | |
Сэтгэгдэл
хүмүүсийг ярихаар нь сонсоод л бай сонсоод л бай тэгсний дараа тэр хүмүүс гацаанаасаа гарчихдаг гэдэг шиг, чи бичсээр байгаад сүүлд нь ганцаардсан бодлынхоо хариуг олчихсон юм бишүү хө.за энэ ч яахав бид чинь нүгэлт хорвоод хүн болоод төрсийм болхоор зарим нэгэн хорхой шавьж шиг болохгүйн төлөө л хүн болж төрснийхөө утга учрыг гаргаж насаа дуусгах хэрэгтэй байх даа. yho;winking
shine хэзээ бичсэн: 14:08, 2007-12-05 | |
Сэтгэгдэл
өт хорхойтой дурлалцаж байжээ, өт хорхойг хайрлаж байжээ, өт хорхойгоор хайрлуулж байжээ. өт хорхой гэдгийг нь мэдсэн хойноо ч бие махбодийг нь хүсээд байна. би бас "адгуус"? "өт хорхой"?
зочин хэзээ бичсэн: 10:45, 2007-12-05 | |
Сэтгэгдэл
зиак юу байна? ойрд хүмүүсийн блогоор тэнэх ч сөхөө алга дөө, юу байна? сонин ихтэй л биз дэ? хайртай охинтой болсым шиг байнаа да? юутай ч юм бүхэн д нь амжилт хүсье
bilgee28 хэзээ бичсэн: 10:34, 2007-12-05 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)