тэвчээрэн тулгуур

2009-02-04,23:14
Үргэлжлэл...
Итгэл
бичлэгийг уншсан найз маань "хайргүйгээр итгэл дээр л амьдрал тогтож, итгэлцээд л амьдарч болно гэж үү" гэсэн зурвас үлдээжээ.
Би тэгж бодогдохоор биччихсэн байж магадгүй юм. Bayasum андын хэлж байснаар амьдрал үнэхээр олон зүйл дээр тогтдог байх...

Амьдрал гэж яриад байгаа маань мэдээж зүгээр нэг өдөр хоногийг өнгөрөөхийг хэлээгүй гэдгийг ойлгож байгаа байхаа. Тэгэхээр амьдрал юу, юу, юун дээр тогтож байж унахгүй, хазайхгүй тогтдог юм бол? Ер нь физикийн онолоор бол хамгийн багадаа 3 тулгууртай байхад хамгийн тогтвортой гэдэг... хэт олон болчихвол бас л нүсэр хүнд болно. За тэгвэл аз жаргалтай амьдрал юун дээр ямар тулгуур дээр тогтож байдаг вэ?

1. Хайр
2. Итгэл
3. ?

Магадгүй миний одоо ярих зүйлийг эмэгтэйчүүд ойлгохгүй ч байж магадгүй. Эрчүүдийн магадгүй зарим нь ойлгох байх...

Би нэгэн бүсгүйд дурлаад*, өөр бусад зүйлийг бодож ч чадахгүй, зөвхөн түүнийг ... ... ... гэж байлаа.
Гэтэл урьд нь бас дурлаж байсан, одоог хүртэл зүрхний маань нэгэн хэсгийг "нууцаар" эзлээд л байж байсан бүсгүйтэй зүгээр л чатлаад ... ... ... өөрийнхөө сэтгэлийн ямар хэврэг, шалиг болохоо дахиад л харлаа...

Эхнэртэй болоод хайртай болоод, гэрлээд амьдрал зохиогоод явлаа гэхэд миний зүрх зөвхөн ганцхан хүнийг хайрлаад явж чадах уу? ...итгэхгүй байна өөртөө. Магадгүй харахыг, тэврэхийг, үнсэхийг, түүнээс илүүг ч хүсэх л биз... Тэгээд хүссэнээ хийчихвэл юу болох вэ? Эсвэл тэр ганц удаагийн сэтгэлийн хөдлөлөө ил гаргавал ямар вэ? Эхнэрийнхээ "итгэл"-ийг алдана. Итгэл байхгүй болчихвол хайр ч бас ганхана.

Тэгэхээр итгэлийг алдахгүйн тулд "тэвчээр" гэдэг зүйлээр амьдралыг тулчихвал ганхахгүй тогтоод явчихмаар юм шиг санагдаж байна. Ганц нэг удаагийн сэтгэл хөдлөлийг тэвчээд өнгөрч чадахгүй бол, ганцхан гэж, бүхнээс илүү хайрлана гээд гэрлэж суусан л юм бол тэр хайраа ганхуулснаар бүгдийг нураах л болно...

Ер нь нэгэнт 3 тулгууртай зүйлийн аль нэг нь л унах бол нөгөө хоёроо заавал татаж унагадаг. Хайргүй бол тэвчихгүй, тэвчихгүй бол итгэлийг алдана. Тэвчихгүй бол итгэлийг алдана, итгэл алдарвал хайр замхрана. Итгэл үгүй бол хайр ч, тэвчээр ч хэврэгхэн зүйлс болж хувирна...

Аа харин хайр, итгэл, тэвчээр гурвуулаа байж байвал амьдрал энэ гурав дээр тогтоод явчихаж чадах болов уу? Магадгүй Bayasum андын хэлснээр хайр дээрээс нь дүүжлээд байж байдаг ч байж магадгүй. Ямартай ч итгэл, тэвчээр хоёр бол хайрын салшгүй хэсэг байх л даа. Магадгүй хайрын өлгөж байгаа өлгүүр, эсвэл дүүжилж байгаа уяаг нь энэ хоёр бүрдүүлж байдаг болов уу...

Үзэл бодлын зөрчлөөс болоод салах дээрээ тулж, сайхан хайраа золиосолно гэж байгаа бол тэр хайр бас л дутуу л юм болов уу даа. Хэдий нэгэн үед маш чухал мэт санагдах зүйлс ч өөр нэгэн өдөр ямархан хэврэг, худлаа зүйл байсныг хэзээ хойно олж харах нь ч цөөнгүй л байдаг шүү дээ. Тийм болохоор зарим зүйлийг тэвчээд зохицоод явчихсан нь дээр мэт.

Тэвчээр гэсэн зүйлийг өөртөө нааж чадахгүй бол эр л амьтан болсон юм хойно ганц эмэгтэйг насан туршдаа бодно гэдэг нь угаасаа л худлаа зүйл байх. Магадгүй эвольюцын үлдэгдэл, сармагчин байх үеэс ч хүний генд үлдсэн байж магадгүй. Амьтдын хувьд ихэнхдээ сүрэглэн амьдарч нэг эрэгчин хэд хэдэн эмэгчинтэй байдаг нь түгээмэл. Уг нь хүмүүс хун ч юм уу, шувуунаас үүссэн бол өөр л байх байсан л даа. Харамсалтай бид чинь сармагчингаас үүссэн юм болохоор түүний үлдэгдэл байдаг уу, юу нь байдаг уу бүх эрчүүдэд л хэн нэгэн өөр эмэгтэйд сэтгэл алдрах явдал тохиолддог юм шиг байгаа юм. Магадгүй эмэгтэйчүүдэд ч бас... Харин аз жаргалтай сайхан амьдралаа тогтоон авч үлдэхийг хүсвэл хормын төдий жаргалыг дэвэргэж бодолгүй, хайраа үргэлж усалж тордож, тэвчээртэй, бие биедээ итгэж бай гээд л энд тэндгүй бичих юм билээ...

Үргэлжлэл байж ч магадгүй...

Эхнэртэй болсон хойноо эргээд унших, өөртөө сануулах зорилгоор үүнийг энд бичиж үлдээв. Хэрэг болох нэгэнд нь ч бас хэрэг болох ч юм билүү.

*(Хайр бас дурлал гэж яаг юу гэдгийг нь нэгэнт мэдэхгүй болохоор өөрийнхөө хайр, дурлал гэж боддог зүйлсээ л хэлж байгаа шүү.)

Бонус: Эхлэл ба төгсгөл (шүлэг)

Бонус:

WITH MONEY YOU CAN BUY A HOUSE, BUT NOT A HOME.
WITH MONEY YOU CAN BUY A CLOCK, BUT NOT TIME.
WITH MONEY YOU CAN BUY A BED, BUT NOT SLEEP.
WITH MONEY YOU CAN BUY A BOOK, BUT NOT KNOWLEDGE.
WITH MONEY YOU CAN SEE A DOCTOR, BUT NOT GOOD HEALTH.
WITH MONEY YOU CAN BUY A POSITION, BUT NOT RESPECT.
WITH MONEY YOU CAN BUY BLOOD, BUT NOT LIFE.
WITH MONEY YOU CAN BUY SEX, BUT NOT LOVE.

Бонус:
Ямарваа нэгэн зүйлд хүрье гэвэл доорх 3 зарчмыг баримталбал юунд ч хүрч болно:
1. Тэвчээр     2. Тэвчээр     3. Тэвчээр winking
төрөл: Бодрол | (17) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 764 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
> Харин харьцуулашгүй тэр зүйлсээ харьцуулж байж л олж авна даа..

Харьцуулсан чинь тэнцүү байвал яах уу. Сарнайн үнэр, баасны үнэр хоёр чинь бас угтаан бол тэнцүү юм гээ биз дээ.. хэхэ

> хувь хүн бүрийн дахин давтагдашгүй индивидуаль чанараас хамаарах байх..

Тэвчээрийн хязгаар нэг хүнд ч бас их тогтмол биш хувьсагч хэмжүүр байх. Хайр, итгэл хоёртой пропорциональ хамааралтай гэсэн шүү. big grin Ер нь бол Хайрын хувьсагчийг 2.47-оор үржүүлэхэд итгэлтэй тэнцүү. 2.57-оор үржүүлэхэд тэвчээртэй тэнцүү гэжүгаа winking tongue
xvv хэзээ бичсэн: 23:53, 2009-02-12 | |
Хэн нэгэнд итгэж чадаж байна гэдэг гайхамшиг. Харин итгэлийг нь даана гэдэг тэрнээс ч илүү гайхалтай зүйл гэж би боддог.

Харин тэвчээрт бол хязгаар бий. Хязгаарт хүрэх оронзай нь хэр хэмжээтэй вэ гэдэг нь хувь хүн бүрийн дахин давтагдашгүй индивидуаль чанараас хамаарах байх даа. Итгэл ч тэр тэвчээр ч тэр идеаль ертөнцийг амьд болгох гүүр юм биш үү дээ. Згр л миний бодол лдоо tongue
БОРОО (зочин) хэзээ бичсэн: 16:11, 2009-02-12 | |
Маш чухаг сэдэв шүү.. жаргалтай гэр бүл гэдэг..
тэрний минь зөвлөснөөр бол сэтгэл, дурсамжинд байгаа бүхэнтэйгээ шууд очоод уулз л гэдийн. тэрний минь хаана ч хүрэхгүй гэдгийг хангалттай ойлгож мэдэртлээ.. хэрэв тийм биш бол очиж уулзсантайгаа үлдсэн нь хавьгүй дээрээ гэж..

урьд нь бичиж байсанчлан:
... Тэхээр эрхэм нандин, хувиршгүй байх тэр л зүйлсээ "харьцуулашгүй" өндөрт нандигнах хэрэгтэй гэж зөвлөх байна. Харин харьцуулашгүй тэр зүйлсээ харьцуулж байж л олж авна даа..
url: http://erhem.blogspot.com/2008/03/blog-post.html
bayasum хэзээ бичсэн: 14:51, 2009-02-12 | |
altain mountains> Уг нь ч хүнд хэрэгтэй юм биш болохоор нь тэгдэг юмаа. Бас хувийн чанартай юмнуудаа... blogmn-д бүртгүүлчихвэл найз болгочихъё winking

hundaga> төгс төгөлдөр рүү дөхөж очиж болох байх гэж найдаад л байна. Ядаж дөхөж очихыг тэмүүлэхгүй бол амьдралд утга учир гэж байхгүй ч юм шиг.
Уг нь ч easy бодоод easy амьдарчий гээл хааяа бодох л юм.. Гэсэн ч хүн өөрөө өөрөөсөө зугтаж чаддаггүй юм шиг байна. За яадын өөрийнхөөрөө л байя..
xvv хэзээ бичсэн: 14:46, 2009-02-10 | |
ккк.. төгс төгөлдөр юм гэж хэзээ ч үгүй. харьцангуйгаар бодвол богино хугацаанд байж магад.

иизи бод Хүү минь, нэгэнтээ чамтай яг ижил ингэж бодолтой байсны хувьд зөвлөхөд.
хундага хэзээ бичсэн: 10:39, 2009-02-08 | |
xvv danda bichlegee nuuxiin...happy
altai mountains (зочин) хэзээ бичсэн: 04:11, 2009-02-08 | |
Гайхалтай сайхан бичжээ. Гуравхан зүйл гэхээр их л тулгамдах юм даа, тиймээ. Чамд хэрэгтэй зүйлийн нэг бол туйлбартай, тууштай байдал юм болов уу. Энэ л хүнийг би хайрлан жаргаана гэсэн тийм бодолтой бол элдэв юманд сатаарахгүй болов уу. Мэдээж, харж шохоорхолгүй л яахав, гэхдээ жинхэнэ хайртдаа гомдсон ч юмуу түүнэээсээ хол байх тохиолдолд кинон дээр гардаг шиг санамсаргүй тэнэглэл тохиолдвол яах вэ, тийм эрсдлээс л айж бичлээ. Миний бодлоор хүн өөрөө бүрэн шийдвэр гаргаж байж дээрх тулгуурууд бүгд бүрдэнэ: хайр, итгэл, найдвар, хөдөлмөр, хүндлэл,ухаан...
Melody хэзээ бичсэн: 11:17, 2009-02-07 | |
Нээрээ ухаан гэчихвэл Амараагийн хэлснийг ч бас багтаагаад, яг хэлмээр байсныг минь хэлчихэж байна. Ухаан тулгуур болгоё big hug
xvv хэзээ бичсэн: 11:15, 2009-02-06 | |
chinii bodol..yumiig oilgox gej xicheej bichsen uxaalag bichleguud ix taalagddag....baga ch gesen yum bodogduulaad gargadagt chini bayarladag shuu.

Ene sedeviig minii bodloor..xun torolxton xezee ch buren oilgoxgui bx..happy

Xair setgel tsag xugatsaatai xamt oorchlogdoj bdag gedegt sanal niildeg..tiim bolood l zarim ni udax tusam ulam iluu xairlaad..zarim ni salj sarnidag biz dee..

1. xair
2. itgel
3. uxaan
altai mountains (зочин) хэзээ бичсэн: 03:36, 2009-02-06 | |
Амараа> Гоё сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа big hug Би ч бас тэр хүн мичнээс үүсээгүй гэдэгт итгэдэг. Юунаас ч үүссэн байлаа гэсэн эрчүүд, (ер нь эмэгтэйчүүд ч бас) хэдий ухамсартай, ухаантай байсан ч сэтгэл зүрх нь хөдөлж ханилж сууснаасаа өөр рүү тэмүүлэх, татагдах тохиолдол цөөнгүй байдаг юм шиг санагддаг. Гол нь тийм үед амьтдаас ялгарах ганц зүйл болох тархиараа шийдвэр гаргаж "тэвчих" хэрэгтэй юм уу даа.

Обод> Хүндлэхгүйгээр хайрлана гэж үү? Хайрын нэлээд чухал эд анги нь хүндлэл байх л даа... Сэтгэгдэл бичсэнд баярлалаа.
xvv хэзээ бичсэн: 20:18, 2009-02-05 | |
1. Хайр
2. Итгэл
3. Hyndlel

..... Obdoo ni bailaa gej
Obdoo хэзээ бичсэн: 17:17, 2009-02-05 | |
Saihan bichleg bnash big hug
ihenh hund neg iim dutagdal bdag yumaa yag er amitan uchiraas ene ter geed l eheldeg bhgui yu,hehe, zugeer l ooriigoo zovtgoh arga bhgui yu,
yag unendee bol bi huniig amitantai adiltgah, amitan yum chin aldaj bas boliishdee gej boddoggui, bi bol hun, hunees iluu hun, tegeheer shal oor chuham ooriinhooroo l baih yostoi gej boddog. amitand yos surtahuun gej bhgui, harin hund bna, amitand hair gej bhgui harin hund bna, teheer bid tegj oorsdiigoo doosh ni hiigeed yahav aain, hun michnees uuseeguiee geed neg hun yarial yavdiin bi lav itgedeg.
Tevch itge hulee geed neg ug bdagshdee:)
Hairtai l yum bol Tevch itge hulee happy gemeer yum.
Bolor-n helsen Tevchij hulee, itgej hairla gej goyo ug bna.
Amaraa хэзээ бичсэн: 17:07, 2009-02-05 | |
Итгэлийг хайр дээр хавсаргачих гэхээр хардалт, үл итгэх байдал орхигдох гээд байх юм. Маш их хайртай боловч итгэж чадахгүй, хартай хүмүүс байдаг. Харамлаад л... Ийм хүмүүс тэвчээргүй бол... Нээрээ ийм төрлийн тэвчээрийн талаар бас оруулах хэрэгтэй байж шүү. winking Хардахгүй итгэж тэвчих тэвчээрийг нэмж орууллаа big grin

Хөдөлмөр ч бас нээрээ амьдралын бас нэгэн тулгуур болох юм байна. 4 тулгууртай боллоо. Ширээ шиг big grin  Гэхдээ яг миний бичээд байгаа сэдэвт бүрэн хамаарч байна уу. Гайхаад л байна tongue

Найдварыг итгэлдээ оруулаад ойлгочихвол бас болох мэт? Ирээдүйдээ итгэх итгэлийг "найдвар" гэж үзвэл болж байна.

Сэтгэгдэл үлдээж байгаа бүгдэд баярлалаа big hug
xvv хэзээ бичсэн: 16:06, 2009-02-05 | |
goy bichsen baina. hvv ah uhaantai shuu. winking
donika хэзээ бичсэн: 15:24, 2009-02-05 | |
сайхан бичжээ.
Миний бодлоор хайр, итгэл нэмээд НАЙДВАР юм болов уу гэж бодож байна. найдвар нь үргэлж ирээдүйг төлөөлж байдаг. Ирээдүй, ирээдүй ирээдүй ирээдүй ирээдүй
Эсэргүү хэзээ бичсэн: 14:31, 2009-02-05 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)