Бурхан өршөө! Дарь-Эх өршөө!

2008-03-30,02:42
https://xvv.blogmn.net/12576/ - Энийг үзээгүй хүмүүс байвал дахиад зөвлөмөөр байна. Үзээрэй...
https://xvv.blogmn.net/11620/

Дээрх бичлэгүүд дээр ярилцаад,. бас зарим талаар бодол өөрчлөгдсөн болохоор дахин энэ талаар төрсөн бодлуудаа, болоод бусад зарим зүйлийг бичмээр санагдчихлаа...

Эртүүд Юкигийн блог дээр Нүгэл, уламжлалт дом зэргийн талаар ярилцаж байсан юм. Саяхан бас Тэмүүжингийн блог дээр Мухар сүсгийн талаар ярилцсан... (яг бичих гэсэн чинь найруулга, юунаас хаанаас эхлэх нь нэг л эмх цэгцэнд орж өгдөггүйээ... Жоохон нуршуу, сонин л болох шинжтэй... Гэхдээ таныг аль болох залхууралгүй уншаасай гэж хүсэж байна Very Happy)

За нэг нэгээр нь бичье:
1. Дом: "Уламжлалт дом засал" гэсэн шинжлэх ухааны судалгаа ч хүртэл байдаг сураг сонсогдоно. Сүүлийн үед эмч нар ч энэ талаар уян хатан байр суурьнаас хандах болсон. Хүний оюун ухаан, энэ "тархи" хэмээх нууцлаг жижигхэн ЭЭДЭМ чинь асар агуу зүйл юмаа. Олон жилийн турш хуримтлагдаж, ирсэн тэр мэдээлэл тэнд хаанаас ордог нь бас сонин...
Бас манай ард түмэн үнэхээр агуу ажигч гярхай, IQ өндөртэй хүмүүс байжээ гэж бодогдоод байгаа юм...

Хэдэн жишээ:
1. Хүүхдийн ам гэмтэхэд адууны 'халуун' амгай (шууд морьны амнаас) зуулгаж домнодог. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй, хоргүй зөөлөн хамгийн сайн эмчилгээ юм байна.
Хэвийн үед хүний аманд угаасаа байдаг нянгууд байдаг бөгөөд тэдний тэнцвэрт байдал алдагдаж мөөгөнцөр нь давамгайлснаар хүүхдийн амны салст бүрхэвчийг гэмтээдэг өвчнийг бид ам гэмтэх гэж нэрлэдэг.
Хивдэггүй, бэлчээр шилж иддэг адуу гэдэг амьтны амны хөндий, шүлсэнд агуулагддаг хэвийн бичил биетэн(микрофлор)-ий бүрэлдэхүүн нь хүнийхтэй их төстэй.
Тэгвэл адууны шүлсээр буюу тэр дарангуйлагдаад байхгүй болсон хэвийн нянг (ихэвчлэн антибиотик эм хэрэглэх үед хүний амны хэвийн нянг өвчний нянтай давхар устгачихдаг) нөхөж өгснөөр өөр ямар нэгэн эм хэрэглэлгүй эдгээдэг юм байна. Бусад домууд байдаг ч тэднийг нь сайн тайлбарлаж чадахгүй боловч үнэхээр үйлчилдэг бол, пракчигаар батлагдсан домуудыг ч гэсэн эмчилгээнийхээ хажуугаар хийгээд үзэхэд илүүдэх юу байхав дээ. Мэдээж их хүнд хүүхдийг ганц домоор эмчилнэ гээд ламд үзүүлчихээд, эмнэлэгт хандахгүй байна гэсэн үг бол биш шүү дээ. Хөнгөн өвчнүүдийг хоргүй зөөлөн аргаар, хоол ундаар нь эмчлэвэл ашигтай юм гэж хэлмээр байна. Гэхдээ энэ адууны амгааны дом бол мэдээж жаахан бүдүүлэгдүү л дээ. Хэрвээ адуу мал нь өөр өвчин эмгэгтэй байвал бас тусчих эрсдэлтэй. Гол нь гэхдээ өөр эм тариагүй тэр дээр үед Монголчууд ийм зүйлийг анзаараад, амьдралд нэвтрүүлсэн байдаг нь л хамгийн гайхалтай зүйл юм.

2. Хөхүүл эмэгтэй хүн горидохоор хөх нь хавддаг (бүүр аймар идээлчихдэг) ГОРИДОХ гэдэг нэгэн сонин өвчин дэлхий дээр зөвхөн Монголчуудад байдаг гэжугаа. Сонин юм шүү. хүнээс горьдоод л хөх нь өвдөөд халуурчихдаг. Харин горьдсон хүн нь дахиад горьдоочихоор бараг хэдхэн цагийн дараа зүгээр болчихдог...

3. Ширгэлэх. Уйлаад унтахгүй байгаа хүүхдийг ширгэлэх гэдэг дом. Энэ домыг бас л өөрөө туршиж үзсэн, өрөөлийн яриаг сонсож байсны хувьд ҮЙЛЧИЛДЭГ гэдгийг нь мэднэ. Уйлаад, халуураад байсан хүүхэд ширгэлэнгүүт л чимээгүй болоод унтчихдаг бас сонин...

4. Хар халзан туулай тэвэрсэн доголон дарь эх... Орой үдэш хүүхдийг гадуур авч явах бол хоёр нүднийх нь хооронд хамрыг нь хөөдөж Хар халзан туулай болгодог. Хар өнгө нь гэрлийн цацрагийг өөртөө татдаг. Цасан дунд явахдаа нүдээ тойруулаад хөөдчихвөл нүд өвддөггүйтэй адил хүүхэд шөнө элдэв юм харж айх, сөрөг энергид өртөхөөс сэргийлдэг гэдгийг эртнээс л мэддэг байсан байгаам даа манай ард түмэн... баярлах

5. Жирэмсэн эмэгтэй тойг мөлжих, шагай мөлжихөд хүүхэд нь хөөрхөн болдог гэж бас ярьдаг. Гэтэл тэр тойгонд бас хүн маш их хэрэгтэй бодис агуулагдаж байдаг байна. Ингэснээр нэгэнт хүн болох гээд янз бүрийн бодис хэрэгтэй эх тэдгээрийг мөлжиж хүлхэх нь тэр бодисуудыг гэдсэн дэхь хүүхэддээ өгч байна гэсэн үг юм. Тэгээд л эрүүл чийрэг, хөөрхөн хүүхэд гарч ирнэ шүү дээ ярзайтал инээх

За гэх мэт олон жишээ байна л даа... Таньд бас жишээнүүд байвал хэлж өгөөрэй. Домноод үнэхээр зүгээр болдог ч яг яагаад гэдгийг нь мэдэхгүй байсан ч домууд байвал танилцуулаарай!

Мухар сүсэг ХЭРЭГТЭЙ!

Бурхан өршөө
Бутын чинээ сахал урга (эмэгтэй хүүхдийг бол Буянтай айлын бэр болог...)

гээд л найтайлгахад хэлдэг энэ ерөөл Англи хэлээр ч бас God bless! гээд найтаахад хэлдэг гэж сонсож байсан (үнэн болов уу?) Зүгээр л хэвшчихсэн зүйл мэт, нөгөө талаар зүгээр л бурханд итгэсэн, домог ярианаас үүдэлтэй (Домог нь урт болохоор энд орхилоо..) мухар сүсэг л дээ.
Бас бүүр нөгөө талаар энэ нь эрүүл энх бойжоод сахалтай том залуу, айлын бэр болог гэсэн ерөөл байгаам... Үүний цаана харин сэтгэл зүйн нэлээд их хүч агуулагдаж байгаа ч байж мэдэх.
Сэжгээр өвдөж
Сүжгээр эдгэнэ гэдэг. Ер нь бол сэтгэл зүйн байдал нь хүний дархлаанд маш их нөлөөлдөг байх гэж боддог. Тийм судалгаанууд ч сүүлийн үед хийгдэж байгаа. Хажуу дахь хүнээ, ялангуяа хүүхэд найтахад ингэж ерөөж байгаарай хүмүүсээ. Автобусанд явж байсан ч, хаа хамаагүй гудамжны тэнэмэл хүүхэд, эсвэл бүүр дайсан чинь ч байсан хүн БУРХАН ӨРШӨӨ гэж хэлснээрээ та өөрийгөө хамгаалдаг байх магадлалтай. Бас эерэг хүчийг татсанаар тэр хүүхэд ч бас эрүүл байдаг байж магадгүй юм. Энэ нь тухайн хүний өөрийн тархиндаа юм бодож амжихаас сэргийлэхээс гадна эерэг, тэмүүлэлтэй сайн сэтгэл хөдлөлийг (фэнг шюүгээр бол эерэг энерги) үүсгэсэнээр хүний биеийн дархлал буюу өөрийгөө хамгаалах урвалыг өдөөж өгдөг ч байж мэднэ. Ер нь хүн найтахад бурхан өршөө гээд хэлчихсэн хүн бол тэр хүнээс ханиад авахгүй байх магадлалтай шүү!

Тэгээд дэмий юм сонсвол ум базар ваани хумпад гээд өөрөөсөө тойруулаад, нас барсан хүний шарил зэрэг зэвүүцэм юм харсан тохиолдолд Ум ма ни бад ми хум гээд 21 уншчихад муу юм халдах магадлал багасна.
Хүн мухар сүсэгтэй ямар нэгэн хүчинд итгэж, түүндээ залбирна гэдэг бол өөрийгөө стрессээс чөлөөлж, НУУЦ-ын татах хүчинд нөлөөлж муу энергээс хамгаалагдаж, сайн энергийг өөртөө татдаг байх. Тэгэхээр юмыг сайхан болно, сайн сайхан болно гэсэн итгэл сэтгэл дүүрэн байцгаая.

Зарим хүмүүс худлаа инээх дургүй, залхаж байна бла бла г.м-ээр ярьдаг л даа. Худлаа инээх нь ч гэсэн хүнийг залуужуулж, эерэг энергээр цэнэглэгдэж байдаг байна. Учир нь уруулын 2 өнцөг хөндлөн тэнхлэгээс дээшлэх үед хүний тархинд рефлексийн механизмаар нэгэн төрлийн гормон ялгарч, хүний бодисын солилцоо идэвхижиж эд эсүүд нөхөн солигдож эрүүлжиж байдаг болохыг тогтоосон судалгаа ч бас байдаг. Бүүр smile therapy гээд нэртэй инээд эмчилгээ гэж байдаг бөгөөд тэнэг галзуу юм шиг чангаар өдөрт 5 минут инээж байвал ямар ч өвнөөр өвдөхгүй, хавдартай хүнийг хүртэл энэ аргаар эмчилж болно гэж хүртэл ярьж байх юм... Яахав урьдчилан сэргийлэхээр энийг туршаад байхад лав нээх илүүдэх юм байхгүй. Жишээ нь Юкигийн урьдчилан сэргийлэх блог зэрэг байна хэлээ гаргах Бид нар чинь үнэгүйгээр хавдрын вакцин хийлгэж байгаа л гэсэн үг ярзайтал инээх Баярлалаа Юкээ манай хайраа
Бас хөөрхөн жоохон хүүхдүүдийн зураг, youtube-ээр өхөөрдөм амьтдын эгдүү хүргэм бичлэгүүдийг үзэж байхыг таньд зөвлөж байна. Бас ХАЙР ДУРЛАЛ болоод амьдрал, улс төр бүгдэд нь "армаанчиг" хандаж суръя гэж бодоод байгаа сүүлийн үед баярлах

Өвдөж зовсон хүнийг инээлгэж чадвал инээлгэж, ядаж туслаж чадахгүй бол өрөвдөхдөө ч өөртөө стресс хураахгүйн тулд дотроо маань уншаад сурчих хэрэгтэйм байна гэж бодож байна. Үнэхээр ч тэр өнгөрсөн хүнд буян болоод хэрэг болдог ч юм билүү... Би лав зарим бурханд итгэдэггүй гэж ярьдаг хүмүүст нээх итгэдэггүйм. Яг үхэх гээд хэвтэж байхдаа Ум ма ни бад ми хум... гэж хэлдэг байх гэж хардаад байдагийн ирмэх

...Хэтрүүлж туйлширчихгүй зөв мухар сүсэгтэй байж чадвал...

Манай аав, ээж хоёр бас ном энэ тэр нэлээн уншуулнаа,. ээж бол асар зурхайчин инээх эгч ах нар ч бас ямар нэг юм болвол ном уншуулна, муухай зүүд зүүдлэвэл уншуулна г.м Гол нь ямар нэгэн юманд тэр асуудлаа даатгаад тайвширна, дээр нь одоо тэр зүйл нь бүтэмжтэй сайхан болно гэж итгэснээр ТАТАХ ХҮЧ-ийг өөртөө татаж тухайн зүйлээ сайн сайхан болгодог байх...
Гэхдээ зурхай дээр болгоомжтой бай гэж уншвал тэрнийгээ мартах хэрэгтэй гэж зөвлөх байна. ирмэх Дэмий юмыг нааш нь татах хэрэггүй. Тэр байтугай л олон хүн зурхайгаа мэдэхгүй зүгээр л алхаж яваа. Харин сайн зүйл тохиолдоно гээд биччихсэн байвал итгэлтэй байж болно. Угаасаа тохиолдохоор нь ойлгоно доо... Эргэлзэж болохгүй шүү ;-)

Бурхан дээр туслах нь ирж байна гэнэ.
Туслах: -Оюутнуудын төгсөлтийн шалгалт 2 хоногийн дараа болно.
Бурхан: -За тэгээд тэд нар юу хийж байна даа?
Туслах: -Анагаахынхан уншицгааж байна, -МУИС-ынхан зарим нь уншаад зарим нь тэнцүүлж өгөхийг гуйж байна, -Харин ТИС-ийнхан бүгд хичээлээ анхнаасаа уншаагүй болохоор бүгд л мөргөж тэнцүүлж өгөхийг гуйж байна.
-Бурхан: -За тэгвэл хичээл хийж байгаа хүмүүс нь тэнцчих биз дээ, тэр гуйж байгаа хүмүүст нь тусал...


хаха за гэхдээ энэ онигоо шүү ирмэх 4-р сарын 1-ий мэнд инээх
төрөл: Бодрол | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 4250 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Баярлалаа сайхан сэтгэлтэй юмаа. Сурсан мэдсэн сайхан зүйлээ хүмүүст хэлж өгч байгаа чинь буян шүү дээ.Энэ тухай мэдэхгүй хүмүүс ч байгаа шүү дээ
Зочин хэзээ бичсэн: 14:18, 2016-03-17 | |
тэврэлт эргэлзэх миа баяртай байна улайх smug whew! ууртай санаа зовох чөтгөр rolling on the floor sick not talking dont tell anyone sleepy loser 8_8_10[1] smile-big-40 smilie030 smilie077 smilie005 smilie177 smile-big-11 smilie225 36_1_45[1] smile-big-10 36_1_31[1] smilie132 smilie206 smile-big-46 smilie068 36_22_20[1] smilie196 love sick 36_1_74[1] 36_1_63[1] smilie046 smilie171 smilie218 smile-big-55 smilie164 smile-big-52 smilie133 smile-big-59 smilie229 smilie072 smilie178 36_3_7[1] surprised smilie051 36_22_18[1] smilie161
Зочин хэзээ бичсэн: 19:50, 2010-08-21 | |
yag zuv yum bichsen bna
yag zuv yum bichsen bna, huleej avch chadah ni huleej avaad sain saikhan yavna, huleej avahgui ni muruuruu l saintai muutai yavna
zaya (зочин) хэзээ бичсэн: 14:32, 2009-03-24 | |
Guij baigaad ni tusal
neeree orsuud ch hun naitaahad "bud' zdorow" gedeg.
Arsun хэзээ бичсэн: 23:14, 2008-04-02 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)