Үнэн?
2008-05-17,01:56
Friska, Bayasum эд нартай жоохон пилсофидоод хэхэ. Bayasum-ын блог дээр үнэний талаар ярилцсан сонирхолтой санагдаад бодлоо бичсэн юм. Миний бодол бас ямар нэг хэмжээгээр намайг илэрхийлэх байх. Тэгээд бас дараа нь бас эргээд уншмаар санагдаж магадгүй учир блог руугаа хуулаад аваад ирлээ.
...Ер нь бол бүх юм харьцангуй л даа. Тэгсэн ч бидэнд ямар нэгэн үнэний хэмжүүр хэрэг болно. Жишээ нь юмны уртыг хэмжих нь урт гэхүү, богино гэх үү, тоогоор хэмжих үү гэсэн асуудал байна. Тэрнийг хүн төрөлхтөн см, м, км гэдэг юмаар хэмжчихсэн. Тэрэн шиг үнэн гэдгийг бас хэмжсэн нэг хэмжүүр хэрэгтэй байх.
Хүн бүр л өөрийнхөө үнэлэмжээр үнэнээ тогтооно. Тэгээд бас тэрийгээ үнэн гэдэгт өөрөө итгэж байгаа учир бусдыг ч бас тийм байлгахыг хүсдэг би ч бас тийм.
Ерөнхийдөө олонхийн хүлээн зөвшөөрсөн үнэн нь үнэн болно. Хүн нэгэнт бүрэлдэхүүний өчүүхэн хэсэг учир ганцаараа юуг ч үнэн гэж бодсон тэр хүний хувьд ганц үнэн байх нь хангалтгүй гэж боддог. Харин олонхи цөөнх гээд тодорхой хувиар хуваагдчихвал асуудал хэцүү болоод ирнэ. Бас дан ганц тоогоор нийт хүмүүсийн 90% нь үнэн гэж бодож байгаа юмыг туйлын үнэн гээд авчихъя гэхээр бас хэцүү. Тэгэхээр энд бас чанар, тоо гэсэн үзүүлэлтийг нэмэх хэрэгтэй болох нь. Жишээ нь үнэн гэж юу вэ гэж бодоод бясалгасан 10 нөхөр, ганц бодоогүй сонсчихсон 90 нөхрийг бас харицуулчихаж болохгүйнэ.
...Жишээ нь хэн нэгэн хүн алах нь нүгэл биш, бүгд хоосон, амьдрал утгагүй бүх юм зовлон гэж бодоод, тэрэндээ итгэлээ ч тэр хүн бүгдийг хоосон болгож чадахгүй байх, бусдын хувьд хоосон биш л байх болно. Тэр нөхөр тэгж бодож яваад нэг хүн цааш нь харуулчихлаа гэхэд тэр шоронд суух нь өөрт нь хамаагүй, үнэн бол тэр ганцхан оршин байгаа нь л үнэн шоронд байгаа нь түүнд мэдрэгдэж байгаа юм шиг боловч худлаа байж болно гэж бодлоо гэхэд олонхи "бодож үзээд" тэрнийг алуурчин гэдэгийг үнэн гэж зөвшөөрч байвал олонхи шийдэгдэх байх гэж бодож байна. Тэгэхээр огт би бусдаас хамааралгүй, дан ганц оршин байна, хүссэн бүхнээ хийж болно гэж бодох нь бас өрөөсгөл юм болов уу? Ерөнхийдөө дан бодол санаа, эсвэл дан материаллаг зүйл рүү алин руу нь ч туйлширахгүйгээр бодох хэрэгтэй юм болов уу.
За тэгээд би бол хоёулантай нь бас л санал нэг байна л даа. Энэ бол миний л хувьд үнэн хэхэ
Олон хүн надтай адил зүйлийг үнэн гэж бодож байгаа бол би ч бас л тэгнэ. Хүмүүс өөрөөр бодож байвал миний ч бас үнэний тухай ойлголт хазайж мэднэ. Тэгэхээр ер нь бол туйлын үнэн гээч байхгүй л гэж бодож байна даа.

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Бас бодоод байсан чинь өөрийн үнэн байсан ч олонхтой зохицохгүй бол нөгөө дэлхий бөөрөнхий гэж орилж байгаад шатаалгаж үхдэг нөхөр шиг юм болж магадгүй юм даа. Тэгэхээр үнэн байдаг ч дандаа ялдаггүй, бас олонхи дандаа үнэн байдаггүй...
xvv хэзээ бичсэн: 10:53, 2009-01-08 | |
...Хүн бүр л өөрийнхөө үнэлэмжээр үнэнээ тогтооно. Тэгээд бас тэрийгээ үнэн гэдэгт өөрөө итгэж байгаа учир бусдыг ч бас тийм байлгахыг хүсдэг би ч бас тийм... энэ л үнэн байх шүү...
Клаус (зочин) хэзээ бичсэн: 21:18, 2009-01-07 | |
Сэтгэгдэл
http://www.xanaduartgallery.org/blog/
Хүмүүсээ энэ хаяган дээр байдаг юм байшдээ. Хуучин bodrol.com-ын бүх бичлэгүүд энд байгаа юм шиг байна. Зочинд баярлалаа

xvv хэзээ бичсэн: 21:49, 2008-05-31 | |
xanadu artiin blog ru orood uzehed ng holboo barih yum oldoh blguide , jagie blogoo hutulj bgashde bayasum aa
Зочин хэзээ бичсэн: 20:13, 2008-05-31 | |
Өө баярлалаа. Харин хуучин бичлэгүүдийг нь сэргээх арга байна уу л гэж бодоод байгаа юм Тэгвэл тийш нэг зүглэе
xvv хэзээ бичсэн: 13:10, 2008-05-27 | |
ooooooo
hvv ahaa naad selemdeed baigaa nohduud chin duugiin maani ailgachihviidee
donika хэзээ бичсэн: 09:23, 2008-05-19 | |
ter galareid yu bolj baigaan?
uneen unen ingej bichsen hvv ahiin unen gej...
bi lav humuusiig oor shigee boduulah mair durtaishd

donika хэзээ бичсэн: 09:15, 2008-05-19 | |
ханаду арт галарей..
жич: Блогоо бичээсэй гэж олон бодролтонгууд хүсдэгийг дамжуулаарай..

bayasum хэзээ бичсэн: 11:48, 2008-05-18 | |
Урт цагааны тэнд байдаг галерейд очооч
Зочин хэзээ бичсэн: 11:28, 2008-05-18 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)