Өдрийн тэмдэглэл

2010-03-10, 18:30

1. Бүсгүйн тэмдэглэл

Хагас сайны орой би тэрний нэг л сонин байгааг мэдэрсэн. Бид тэр орой бааранд уулзаж хамт юм уухаар тохирсон байсан юм. Би өдөржин найз хүүхнүүдтэйгээ дэлгүүр хэсээд бага зэрэг хоцорч очсон. Тэр хүлээлгэсэнд сэтгэл дундуур байгаа бололтой, гэхдээ ямар нэг зүйл хэлсэнгүй.

Бид нэг их зүйл ярьсангүй. Би өөр ямар нэг тайван, дуу шуугиангүй газар очоод сайхан ярилцацгаая гэлээ. Тэр зөвшөөрсөн ч гэсэн чимээгүй хэвээрээ бас уйтгартайгаар ямар нэг зүйл бодлогшроод л байв. Би түүнээс ямар нэг онцгүй зүйл болоо юу гэж асуутал тэр юу ч болоогүй гэлээ. Би түүнд надаас бол...

Цас хаялсан үдэш

2010-03-06, 02:05
Лаг армаанчиг нэр өгсөн хэхэ Хэнд ч хэрэггүй л юм бичиж сууна. Сая найзуудтайгаа ярьж сууж байгаад гарч ирсэн чинь цас хялмаалаад гадаа гоё байлаа. Гэр рүүгээ юу ч бодохгүй алхаад л, тэнгэрээс бяцхан ширхэгүүд хацар дээр буугаад хайлаад л, чимчгэнэсэн... Жавартай, цастай, намуухан, чимээ анир багатай ийм үдэш ганцаараа байх хамгийн гоё ч юм шиг. Магадгүй би ийм зожиг зантай ч юм уу. Заримдаа маш их ганцаарддаг ч, яг ийм үед гав ганцаараа нэг ийм амар амгаланг мэдрээд, замаар сүлжилдэх машинуудыг, замын хажуугаар унтах мэт ярайх модод, ихэнх нь унтарсан, ганц нэг гэрэлтэй цонхтой байшингууд, за...

Зүүд

2010-02-17, 11:50
Найзуудтайгаа нэгэн жижиг гол руу гүүрэн дээрээс үсэрч тоглож байх юм. Гол зарим хэсэгтээ гүнзгий, зарим хэсэгтээ гүехэн. Үсрээд л инээлдээд л. Гэтэл нэг сахилгагүй охин доороос нь зүүгдээд найзуудаараа татуулаад гүүр руу шууд авирч байх юм. Би үсэрч гарч ирээд эрэг дээрээс хараад зогсож байлаа. Гэтэл нөгөө охиныг татаж байсан хоёр охин дийлэлгүй унагаад гүехэн хэсэг рүү нүүрээрээ ус руу унав. Эхэндээ ч бүгд шоолж инээгээд л. Гэтэл усан дотор цус...
Нөгөө охин эргэж дээшээ харж усан дотор суухад толгой нь аймар ярагдаад хагарчихсан, бид сандран гүйлдэж очоод түүнийг тэврэн эмнэлэг рүү гүйсэн. Х...

7000 хятад оруулах Засгийн газрын нууц тогтоол олдов

2010-02-10, 19:48
Арай үнэн юм биш биз дээ? Арай ч нэр усаа тавьж байгаад ингэж худлаа бичихгүй байлгүй дээ?
Эх сурвалж: dashrentsen.niitlelch.mn/content/1374.shtml

Хятадууд олшров гэнэт олшров гэж хаа сайгүй бухимдана. Хаа л бол хятадууд. Би чинь Эрээнд  явж байна уу, Улаанбаатарт явж байна уу зарим үед мэдэхээ бүр болив. Богд–Ар хороолол гэхэд Хятад оршин суугчид Монголоосоо  хоёр дахин олон. Дорнод, Баянхонгорын уудам талаар ч хятадууд, Налайх, Эмээлтээр ч дүүрэн хятадууд. Нэг үе “Монголд  Оросууд л хог шиг элбэг” гэдэг байв. Оросууд манайхыг эзэлж байх үедээ зөвхөн цэрэг нь манай хүн амтай тэнцэж байсан гэдэ...

Монгол малын махыг Арабын орнуудад экспортлоно

2010-02-10, 14:23
Бээжинд энэ сарын таванд гурван талт хэлэлцээр болсон билээ. Уг хэлэлцээрт Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, БНХАУ-д суугаа Арабын орнуудын Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцсон. Уулзалтаар монгол малын махыг Хятадын нутгаар дамжуулан гуравдагч оронд экспортлоход учирдаг хүндрэлийн талаар хэлэлцээд хэлэлцээний үр дүнд Арабын орны ...

Тэнгэрийн цаг

2010-02-06, 22:08
b телевиз гэнэ үү энэ нэг ТВ дээр нэг баахан хачин сонин бөө энэ тэр яриад л байх шиг байсан чинь бичхэн дүүгээ харж үлдэх хоорондоо санаандгүй ТВ харсан чинь харин үнэхээр сонирхолтой зүйлс ярьж байна. Нээрээ л бөө, удган нь олшрох тусмаа хэрэгтэй ч юм шиг.
Олон сонин сонин зүйлс ярьж байна. Миний бодож явдагтай үнэхээр нийцлээ. Хаа байсан харагдаж баригдаж сонсогддоггүй бурхан, эзэн энэ тэрээс арай л ойрхон л санагдлаа.
Хэдэн балай, дэмий т...

Их аварга Дагвадорж зодог тайлжээ

2010-02-04, 15:59
За өнөөдөр аварга маань зодог тайлж буйгаа Японы үндэсний NHK телевизээр мэдэгдэл хийжээ. "Тусалж дэмжиж байсанд баярлалаа. Зодог тайлж байна" гэсэн утгатай үгийг хэлжээ.
「いろいろお世話になりました。引退します」

Зарим Монгол залуус маань Япончууд дийлэхгүй болохоороо шахаж зодог тайлуулж байна гэсэн утгатай зүйлсийг мэдээллийн сайтуудын сэтгэгдэл дээр ихээр үлдээсэн байсан.
Миний бодлоор бол энэ тийм зүйл биш байх аа. Угаасаа сумо бөхийн дүрэм хатуу. Иймэрхүү ас...

The Invention of Lying (2009)

2010-01-18, 11:08
Энэ их хөөрхөн кино байна. Давгүй хөгжилтэй, бас юм бодогдуулахаар кино юм аа.


Нээрээ л бүх хүн яг бодож байгаа бүх зүйлээ үнэнээр нь яривал энэ кинон дээрх шиг л юм болох байх даа хэлээ гаргах Тийм болохоор хамгийн нандин гол зүйлсээ үнэн яриад, зарим зүйл дээр зүгээр л бусад хүнд таалагдах зүйлийг ярьж байх нь зөв санагдлаа. Ер нь ч бүх хүн л тэгдэг байх. Бодоод байсан чинь заримдаа их үнэнч хүн болох гээд тэнэг зүйлүүд хийдэг юм шиг... Аймар бүдүүн, ...