Монгол малын махыг Арабын орнуудад экспортлоно
2010-02-10,14:23
Бээжинд энэ сарын таванд гурван талт хэлэлцээр болсон билээ. Уг хэлэлцээрт Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, БНХАУ-д суугаа Арабын орнуудын Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцсон. Уулзалтаар монгол малын махыг Хятадын нутгаар дамжуулан гуравдагч оронд экспортлоход учирдаг хүндрэлийн талаар хэлэлцээд хэлэлцээний үр дүнд Арабын орны төлөөлөгчид манай улсад ирж холбогдох төрийн байгууллага, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж монгол малын махыг Арабын оронд экспортлох гарц хайхаар болжээ.
Эх сурвалж: www.mongolnews.mn
Эх сурвалж: www.mongolnews.mn
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
ххахаха.
dadido хэзээ бичсэн: 21:15, 2010-02-19 | |
Монгол мах сайн сайн
Монгол мах сайн шүү манай ангийн нэг охин харин адууны мах аягүй муухай үнэртэй ерөөсөө шингэдэггүй энэ тэр гээл нээх тансаг амьтан болж ярьж байж надад аман дундуураа үгээр алгадуулж байж билээ...
Зоригт ван хэзээ бичсэн: 23:00, 2010-02-18 | |
Монгол мах сайн сайн
Бэлчээрийн малын мах сайн байнуу гэхээс муусайн бордооны малын махнаас дутна ч гэж юу байхав зүгээр. Гадныхан угаасаа цамаан улс болхоор ихэвчлэн бага малын мах иддэг нь үнэн. Монгол адууны махыг Япончууд зүгээр шуураал авж байгаа биздээ... Япончууд бүүр нарийн судлаад Монгол адууны махны ач туёыг нь мэдчээд одоо бүр амтанд нь орчихсон...Монголоос өөр орны хонины мах нь аягүй муухай заар амттай байдаг гэсэн малаа засдаггүй болхоор...Монгол махыг гадны орнууд авах нь авна. Сүүлийн үед Оросын Буриадууд Монгол малыг маш ихээр хөлөөр нь гаргаж байгаа тэрийг нь би хойно байхдаа өөрийн нүдээр харж байсан юм. хэдхэн жилийн өмнө ямарч малгүй байсан газар одоо яг Монгол шиг 5н хошуу мал нь дүүрэн билчдэг болсон байналээ. Уг нь махаа гаргадаг болчихвол Монгол шиг мал аж ахуйн оронд хэрэгтэйл юмдаа...
Зоригт ван хэзээ бичсэн: 22:56, 2010-02-18 | |
гадаадад байдаг мөонголчуудын хэлдгээр бол мах нь өндөрөөс өндөр үнэтэй байдаг болохоор хоолондоо амтагдах төдий хийдийн гэсэн, тэр стандарт энээ тэрээд нь хүргэхийн тулд угаасаар угаасаар хамаг шим шүүсийг нь урсгаад хаячихдаг гэсэн. тийм мах яаж олигтой амттай шим тэжээлтэй байдын. тэгээд бас тарьдаг гэнэ үү. шал валайн
director хэзээ бичсэн: 10:48, 2010-02-11 | |
Японруу гарч болдгийм, гарагчдгийм. Ер нь хаашаа ч явж болдгийм. Ялангуяа оросруу манай мах ангийн хоол гээл 1 доллар, 28 центээр ч билүү гараад оросын ходоодонд ордым. Хятадруу голдуу адууны мах сонирхож байгаа. Лав миний мэдэхээр нэлээдгүй олон толгой адуу хөлөөрөө урагшаа гарсан. Бас ямааны мах авдагаа. Гэх мэтчилэн. Зүгээр бид одоо нойтон түүхийгээр нь гаргахаасаа илүүтэйгээр тэр хятадруу нь хатаагаад, оросруу нь лаазлаад гаргавал харин илүү дээр байх гэж боддгийм.
Заа тэгээд их олон юм ярьцгаадгиймдөө, дээгүүр доогуур яг нөхцөл байдал дээрээ эсрэгээрээ шахуу л даа.
тэр натураль энээ тэрээ гээд тэгж байгаа цөөхөн хэдэн бүлэг л хүмсүүд байгаа гэж бодож байна.
Заа тэгээд их олон юм ярьцгаадгиймдөө, дээгүүр доогуур яг нөхцөл байдал дээрээ эсрэгээрээ шахуу л даа.
тэр натураль энээ тэрээ гээд тэгж байгаа цөөхөн хэдэн бүлэг л хүмсүүд байгаа гэж бодож байна.
300 хэзээ бичсэн: 10:38, 2010-02-11 | |
Ерөнхийдөө хадгалалт, зөөвөрлөлтийн тал дээр л харьцуулж жишээ авсан юм. Хаа байсан далайн чанад дахь Австралиас хонины мах, Америкаас Япон руу үхрийн мах зөөдөг. Ямар ч байсан хор болгочихолгүй зөөгөөд байж болж байгаа юм чинь манайхаас ч гэсэн тэр хэмжээний зайд зөөчих боломж бол байдаг л байх...
Гэхдээ хааш нь гаргах вэ гэдэг дээр асуудал бий. Заавал өндөр шаардлага тавьдаг Япон, Европи руу гаргах алба байхгүй шүү дээ.
Бусад улсуудын тавьдаг шаардлагыг судалж үзэх хэрэгтэй биш үү?
Манайх шиг хүнсний импортын хяналт султай улсууд ч бас байгаа л байх...
Бас хэрвээ үнэхээр өндөр үнэтэй гаргаж болж л байвал тэр хэмжээгээр нь ялгаад бага хэмжээтэй, тэр шаардлагад нь дүйцэх нэгийг нь үнэтэй авдаг улс руу нь, арай гайгүйг нь арай доогуур шаардлага тавих бусад зарим улс руу гээд гаргахад болмоор юм биш үү? Зах зээлүүд боломжуудыг, дэлхийн хэмжээнд тэгж судалсан бэлэн зүйл мэдээж шууд олдохгүй л байх л даа гэхдээ өөрсдөө бусад улсын ерөнхий эдийн засгийн түвшинг хараад, тэндээсээ сонгоод судалгаа хийгээд үзэхэд буруудахгүй л болов уу. тэр импортод тавьдаг шаардлагыг тодорхойлдог хууль энэ тэрийг нь...
Гэхдээ дэлхий нийтээр сүүлийн үед яригдах болсон тэр элдэв тариаг хийлгээгүй, натураль, бэлчээрийн гэдэг тодотголтой малын махыг хилийг нь давуулчихаж чадвал PR хийгээд өндөр үнээр зарах боломжтой байх гэж бодох юм?
Амт, үнэр бол асуудал байхгүй. Угаадаггүй, натураль биенд сайн учир жинхэнэ махных нь үнэр үнэртдэг гээд л тайлбар бичээд наачихад болно.
Тийм болохоор тэр улсуудынх нь хүнсний импортын хуулийг судлах л хэрэгтэй байх.
Япон лав Хятадаас банш импортлодог юм билээ. Тэр нь хортой байж, хүмүүс хордоод нэг хэсэг хэвлэлээр шуугиад бөөн л юм болж байсан.
Бичиг цаас, хуулийг нь л давчихвал цаашдаа ямрыг оруулах нь бас тийм ч айхтар нарийн шалгагдаад байдаггүй юм байх даа гэж тэр үед бодож байсан...

xvv хэзээ бичсэн: 00:40, 2010-02-11 | |
///Австралиас лав Япон руу зөөдөг л юм билээ/// Австралийг манайхтай харицуулж болохгүй ээ. Австраль бол мах, малны үүх түүх гэж хачин сайхан юм бий. Манайхаас Япон солонгосруу бага хэмжээний мах байнга гарч байгаа. Тэднийг экспортолдог хэд хэдэн ч компани бий. Болдгийм уул нь. Гэхдээ тэр махыг цуглуулах гэж юу болдог гэж бодно ай. Хэцүү хэцүү... Монгол махаас адууны мах л хамгийн сайн мах гэдэг гэхдээ л Японруу гаргахад 2 сар гаран тордож, бөөцийлж, зогсоо зайгүй тарьжээж тийшээ гаргадаг байх жишээтэй. Удмын сан гэж нэг юм бий... Жишээ нь хятадаас ч байна уу хаанаас ч байна нэг сайн үүлдрийн бух оруулж ирээд Монгол үнээтэй эрлийзжүүллээ гэхэд л бас л мах тэнцэдгүйм. Гадны махны пасспорт гэсэн чинь энэ мах ийм ийм үүлдрийн, тийм тийм тэжээлээр бордогдож, ийм ийм вакцин тарлигад хамрагдсан, ийм тийм шинжилгээнүүд хийгдсэн төдөн настай малын тэр хэсгийн махаа гээл ороод ирнэ. Тэгэхээр үнэтэй байж таарнаадаа тээ
300 хэзээ бичсэн: 18:50, 2010-02-10 | |
хиам идхынсаан. гэснээс хүмүүс улс орны хөгжил дэвшил энтр ярьж байхад над шиг хиам миамхан ярьжээдэг хүн байдаг бол уу :р
dao хэзээ бичсэн: 18:13, 2010-02-10 | |
яг бодит ажил хэрэг болоогүй юм байна шүү дээ. Гэхдээ таатай мэдээ байна. Юу ч гэсэн энэ цагаан сараар эхний мэдээгээ оруулах бодолтой байгаа. Ер н манай УИХ гишүүд нэг их малчиддаа хайр зарлаж хоолой цахиртуулдаг болохоос яг хэрэгтэй юмыг нь хийчихээгүй л байна л даа. За тэгээд бичвэл бичнэ л дээ. Гэхдээ юу ч гэсэн манай ухаалаг залуучууд байхад болно биз дээ. Монгол хүний болно биз гэдэг зан нэг бодлын их хэрэгтэй ч юм шиг хэхэхэ.
dadido хэзээ бичсэн: 16:43, 2010-02-10 | |
Ер нь бэлчээрийн малын мах хатуу байдаг гэдэг үү? Ихэнхдээ бага малын мах экспортолдог байх.
Удмын сан энэ тэрийг яагаад заавал шинжилдэг болохыг ойлгохгүй байна? Энэ талаар яг нарийн мэдээлэл хаанаас олж уншиж болох вэ?
Уг нь лабораторийн шинжилгээ, бактериологийн шинжилгээ л байвал болох юм шиг? За ямартай ч бага боловч иймэрхүү зүйлүүд хийгдээд, дээгүүрх улсууд энд санаа тавьж байгаад баярлаж байна. Нэгэнт хувь хүмүүс, компаниуд хийж чадаагүй бол төр тодорхой хэмжээнд зарлага гаргаад ч болсон үүнийг хийх л хэрэгтэй байх. Удмын санг нь тогтоодогсон уу, фирмжүүлдэгсэн үү, лабораториуд барьдагсан уу, ямартай ч үүнийг шийдэж байж л малчдын амьдрал дээшилнэ, эдийн засагт ганц бодит үйлдвэрлэлийн салбараараа гадагш бизнес хийж чадвал тодорхой хэмжээнд хоолтой гэр бүлийн тоо нэмэгдэх нь гарцаагүй. Эхний удаад гаргах мөнгийг хоосон хүмүүсийн халааснаас биш тарааж байгаа 70 мянгын оронд тэр удмын сан тогтоодог лаб-ыг оруулаад ирээсэй..
Заавал хонь гэлтгүй бусдыг нь ч гаргаж болох байлгүй дээ? Австралиас лав Япон руу зөөдөг л юм билээ. Тэгэхээр Монголоос Араб руу болох л байлгүй дээ...

xvv хэзээ бичсэн: 15:21, 2010-02-10 | |
гэдэг л юм. Ер нь тэгээд манай мах тэр удмын сан, малын махыг шинжилчих нэг ч лабратори байдаггүйм л даа. Арабруу ерөнхийдөө хонины мах түлхүү сонирходог ч манай хонины мах тэнцдэггүй. Тэгээд ч хонины махыг хадгалах тусам хор болдог жамтай. Нэг хоёр удаа арабруу мах экспортолсон түүхтэй байдгиймаа. Гэхдээ тэр нь хурганы мах байсан санагдаж байна.
300 хэзээ бичсэн: 14:37, 2010-02-10 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)