Зүүд
2010-02-17,11:50
Найзуудтайгаа нэгэн жижиг гол руу гүүрэн дээрээс үсэрч тоглож байх юм. Гол зарим хэсэгтээ гүнзгий, зарим хэсэгтээ гүехэн. Үсрээд л инээлдээд л. Гэтэл нэг сахилгагүй охин доороос нь зүүгдээд найзуудаараа татуулаад гүүр руу шууд авирч байх юм. Би үсэрч гарч ирээд эрэг дээрээс хараад зогсож байлаа. Гэтэл нөгөө охиныг татаж байсан хоёр охин дийлэлгүй унагаад гүехэн хэсэг рүү нүүрээрээ ус руу унав. Эхэндээ ч бүгд шоолж инээгээд л. Гэтэл усан дотор цус...
Нөгөө охин эргэж дээшээ харж усан дотор суухад толгой нь аймар ярагдаад хагарчихсан, бид сандран гүйлдэж очоод түүнийг тэврэн эмнэлэг рүү гүйсэн. Хоёр гар дээрээ тэврээд гүйгээд л... Тэр харин над руу наалдан инээмсэглээд л... Дэрэвгэр даашинзтай, туяхан жижигхэн биетэй, гайхамшигтай гоё нүдтэй юм гэдгийг нь тэр үед л анзаарч харав... Гэхдээ томоос том аймшигтай шархнаас огт цус гоожихгүй...
Нэг мэдсэн түүний толгойг боочихож эмнэлгээс гараад явж байгаа бололтой, би түүнийг хоёр гар дээрээ тэвэрсэн хэвээр тэр надад наалдан инээмсэглээд л...

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
хэхэ гоё зүүд байна.. армаанчиг ч юм шиг
Анахай хэзээ бичсэн: 14:20, 2010-02-21 | |
хэхэ ийм гэж ямар?
нэг их зүүдэлдэггүй болохоор энэ зүүд их сонин санагдаад, бас сонирхолтой, таатай санагдсан болохоор тэмдэглээд үлдээчихсэн юм аа
нэг их зүүдэлдэггүй болохоор энэ зүүд их сонин санагдаад, бас сонирхолтой, таатай санагдсан болохоор тэмдэглээд үлдээчихсэн юм аа
xvv хэзээ бичсэн: 19:33, 2010-02-20 | |
мэргэжлийн холбогдолтой зүүд үү
dadido хэзээ бичсэн: 21:26, 2010-02-18 | |
zuud n hurtel iim bhaar chi neeree
dao хэзээ бичсэн: 15:43, 2010-02-18 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)