Цас хаялсан үдэш
2010-03-06,02:05
Лаг армаанчиг нэр өгсөн хэхэ Хэнд ч хэрэггүй л юм бичиж сууна. Сая найзуудтайгаа ярьж сууж байгаад гарч ирсэн чинь цас хялмаалаад гадаа гоё байлаа. Гэр рүүгээ юу ч бодохгүй алхаад л, тэнгэрээс бяцхан ширхэгүүд хацар дээр буугаад хайлаад л, чимчгэнэсэн... Жавартай, цастай, намуухан, чимээ анир багатай ийм үдэш ганцаараа байх хамгийн гоё ч юм шиг. Магадгүй би ийм зожиг зантай ч юм уу. Заримдаа маш их ганцаарддаг ч, яг ийм үед гав ганцаараа нэг ийм амар амгаланг мэдрээд, замаар сүлжилдэх машинуудыг, замын хажуугаар унтах мэт ярайх модод, ихэнх нь унтарсан, ганц нэг гэрэлтэй цонхтой байшингууд, замын гэрэлд гялалзан бужигнах цасан ширхэгүүдийн бүжихийг ажин алхаж явах нь жаргал гэгч нь юм болов уу ч гэж бодох шиг...
Их хотын үймээн шуугиант амьдралын дунд ийм үдшүүд нэг л амралт болж, амар тайвныг мэдрүүлдэг. Өнгөрсөн зүйлс, нэгэнт ирэхгүй болохоор ч тэр юм уу урьд нь хуучин байранд яг ийм өдөр цонхоороо чив чимээгүй дүнсийх, хааяа машин өнгөрөх гэрэлт зам, эсрэг талын байрнуудад ганц нэгхэн асаалттай байх цонхнуудыг хараад л суух сайхан байдаг байсан нь үгүйлэгдэх ч шиг. Цас буух тусмаа цайран бүх зүйл өнгө ороод л, гэрлүүд улам тод болох мэт санагддаг. Одоо дөнгөж 2 давхарт болохоор яг тийм үзэмж нэг их харагдахгүй. Ер нь сайхан зүйлс, нүдээр харахад гоё үзэмжинд хүмүүс яагаад ингэтлээ догдолж, ийм зүйлсээс таашаал авдаг юм бол... Яагаад авдаг байх нь ч надад ч ямар ч хамаа байх вэ дээ уг нь... Мэдрэмжийг л мэдэрч чадаж, амжиж байвал л... Яг үнэнийг хэлэхэд ердөөсөө төвлөрч чадахгүй л байна. Блогтоо л гаргаад тавичихаар дотор онгойх ч шиг болдог болохоор, хэзээ нэгэн өдөр өөрийнхөө энэ бичсэнийг уншаад шоолж инээх байх даа. Бас өнөөдрийн энэ мэдрэмж дараа нь үгүйлэгдэх ч юм билүү, эндээ бичээд орхино оо...
За ямартай ч уйтгартай ч юм шиг бас сайхан ч юм шиг, эсвэл хэтэрхий аз жаргалтай ч байгаа юм шиг ийм нэгэн шөнө хоёр цаг болтол суугаад дэмий юм бичиж байна. Зөв зуршилтай болж чадахгүй л байна даа Гэхдээ л би лаг тээ

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Харин тийм ээ, тэр өдөр зураг аваагүй болохоор энэ зургийг зүгээр л нэтээс авч тависан юм аа. Гэхдээ л миний мэдрэмжтэй адилхан зураг
xvv хэзээ бичсэн: 11:12, 2010-03-09 | |
Цас хялмаалаад гэж хэлж байсныг нь санаж байна. Тэгж ярьж байхыг үмнү нь сонсож байгаагүй болохоор гадаад үг сонссон шиг сонин санагдаж байсан. Гэхдээ тэр орой ийм их нэвсийтэл цас ороогүй шиг? Зөөлөн цас, гоё үдэш..
Зочин хэзээ бичсэн: 11:04, 2010-03-09 | |
Нэг зураг олж ирээд наачлаа
My All өчигдөр шөнө гоё байсан шүү тээ.
My All өчигдөр шөнө гоё байсан шүү тээ.
xvv хэзээ бичсэн: 12:26, 2010-03-06 | |
Чамд төрсөн тэр сэтгэгдлийг би ч бас өчигдөр мэдэрсэн. нэг л тайван. би тийм мөчид дуртай. за ямартай ч гоё болжээ.
My All хэзээ бичсэн: 12:14, 2010-03-06 | |
гэрэл зургаар баталгаажуулсан бол бүр лаг гэж хэлийда
хундага хэзээ бичсэн: 12:07, 2010-03-06 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)