7000 хятад оруулах Засгийн газрын нууц тогтоол олдов

2010-02-10,19:48
Арай үнэн юм биш биз дээ? Арай ч нэр усаа тавьж байгаад ингэж худлаа бичихгүй байлгүй дээ?
Эх сурвалж: dashrentsen.niitlelch.mn/content/1374.shtml

Хятадууд олшров гэнэт олшров гэж хаа сайгүй бухимдана. Хаа л бол хятадууд. Би чинь Эрээнд  явж байна уу, Улаанбаатарт явж байна уу зарим үед мэдэхээ бүр болив. Богд–Ар хороолол гэхэд Хятад оршин суугчид Монголоосоо  хоёр дахин олон. Дорнод, Баянхонгорын уудам талаар ч хятадууд, Налайх, Эмээлтээр ч дүүрэн хятадууд. Нэг үе “Монголд  Оросууд л хог шиг элбэг” гэдэг байв. Оросууд манайхыг эзэлж байх үедээ зөвхөн цэрэг нь манай хүн амтай тэнцэж байсан гэдэг. Одоо бол” Хятадууд ёстой шороо шиг элбэг”  болж. Дэлхийн том хотуудад хятадуудын оршин суудаг газрыг нь тусад нь байгуулж түүнийгээ “Чайна таун” хятад хороолол гэж ялгадаг. Харин Монгол Улс бүхэлдээ “Чайна таун” болох нь ээ. 2008 оны сонгууль болж намууд нэр дэвшигчид ид мөнгө хэрэгтэй цагаар МАХН-ын дарга С.Баяр, Хөдөлмөрийн сайд /Одооны УИХ-ын дарга/ Д.Дэмбэрэл нар нэгэн тогтоол гаргажээ. Гэхдээ энэ тогтоолыг ихэд нууж байв. Хэрэв сонгуулын өмнө энэ тогтоол илэрч  баригдсан бол  Баяр, Дэмбэрэл нар будаа болохгүй юу. Сонгууль өнгөрч Хятадууд төвхнөж авав. Хятад нэг бүрээс  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр нугалж 216 мянган төгрөг авдаг татварын хуультай байсан юм. Гэтэл нэр бүхий компаниудад “Импортлох” Хятадуудын тоог зааж татвараас чөлөөлжээ. Үүнээс болж Монгол Улсын төсөвт орох ёстой 14,2 тэрбум төгрөг байхгүй болжээ. Харин 6500 хятад иргэн эрхмүүдийн урилгаар орж ирсэн. Д.Дэмбэрэл сонгуулийн дараа УИХ-ын дарга болсон, Нуусан баримт баригддагдаа баригддаг. Тогтоол олдлоо.   Бүрэн эхээр нь  хүлээн авна уу.Уншигчид минь танилцана уу.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр                                                 Улаанбаатар хот

Дугаар 158

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх “Голден Сий Петролиум” ХХК-ийн 519, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн 1800, Төмөр замын Ерөө өртөөнөөс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянголын төмрийн орд хүртэл 98 км төмөр замын суурь бүтэц барих “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн 150, “40.000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд барилгын ажил гүйцэтгэх “Цаст констракшн” ХХК-ийн 120, “Тэргүүн чансаа” ХХК-ийн 300, “Сүрэг агт” ХХК-ийн 200, “Лишин” ХХК-ийн 200, “Назу” ХХК-ийн 240, “Ганьт” ХХК-ийн 500, “Меритон” ХХК-ийн 380, “Дэлгэр ган” ХХК-ийн 150,   “Төгс гүрэн” ХХК-ийн 100, “Чантай” ХХК-ийн 120, “Барилга корпораци” ХК-ийн 220, “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн 100 инженер-техникийн болон мэргэжлийн ажилтанд 2008 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэлд даалгасугай.


“Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн 150, “Цаст констракшн” ХХК-ийн 120, “Сүрэг агт” ХХК-ийн 200, “Назу” ХХК-ийн 240, “Дэлгэр ган” ХХК-ийн 150, “Чантай” ХХК-ийн 120, “Барилга корпораци” ХК-ийн 220, “Хуанлу Хуантун” ХХК-ийн 200, “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн 100 ажилтныг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

 

Энэхүү тогтоолын дагуу авч ажиллуулах мэргэжлийн ажилтан, мэргэжилтнийг 2008 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэдээлэхийг холбогдох сайд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд             С.Баяр

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд              Д.Дэмбэрэл


төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 986 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
End ch neg hyatad tend ch neg hyatad end tendgui hyataduudin tuhai bichileg ene bloguudaar duuren baihiinmaa
odoo tegeed yaaltai ch bilee!
Lolya. (зочин) хэзээ бичсэн: 07:33, 2010-06-12 | |
Яана даа Хүү минь...
Энэ хятадууд нээрээ биднийг ёстой нэг дарлаж чадна байна шүү. Монгол улсыхаа төлөө зүтгэх ёстой эрхэм түшээд маань ийм болчихоор эгэл ард бид чинь иймэрхүү амьдрах нь аргагүйлдээ. Одоо бүр гэрт минь орж ирээд голомтруу минь шээх л үлдэж байх шивдээ наад хар хятадууд чинь...
Аль насандаа хийсэн үйлийн үрээр агуу түүхт улс үндэстэн минь арчаагаа алдаж ингэж яваа юм болдоо...Үхэх хүний нүд хурц гэдэг шиг хятадуудын цаг нь болчоол хэсэгхэн зуур бадамлаж байгаа байхаадаа. Дэндүү тэнгэрлэг Монголчуудыг хэн ч дээрэлхэж чадахгүй дээрэлхэх гэсэн улс үндэстэн өөрсдөө мөхдөг жамтай юм.
Зоригт ван хэзээ бичсэн: 22:13, 2010-02-18 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)