Үгс 2007

2007-09-23,00:13
Өчигдөр манай блогмн-ы гишүүн хуульч Х.Тэмүүжингийн “Үгс...” номын 2 дахь хэвлэлийн нээлтийн өдөрлөг Интер номын дэлгүүрт болов.

Номын нэгдүгээр хэвлэлийг Тэмүүжингээс өөрөөс нь бэлгэнд авч уншиж байсан. Анх блог дээрээс нь ч бас уншиж байсан ч номыг нь бариад уншихаар бас арай л өөр. Анх уншиж эхлээд нэг л жоохон хэцүү хэллэгтэй, урт урт өгүүлбэрүүдтэй, нуршуу ч юм шиг санагдаж байсан ч жижигхэн ном болохоор цааш нь уншсан. Харин блогийнхон маань хамтраад хандив цуглуулаад энэ номыг дахин хэвлүүлэхэд тусласан юм байна. Энэ ном надад нэлээд нөлөөлсөн, юм өгсөн гэж бодогддог. Номыг том жижгээр нь биш доторх агуулгаар нь үнэлнэ гэдэг. Хэдийгээр харахад жижигхэн ч гэсэн та энэ номноос магадгүй хайж явсан зүйлээ олох байх шүү. Номыг уншаад үзээрэй. Эрх чөлөө, хүн байхын хамгийн чухал нь юу болох, амьдралын үнэ цэнэ юунд байдаг, миний, таний, бусдын эрх чөлөө, өөрийгөө болоод бусдыг, тэдний “эрх чөлөөг” хүндлэх, хамгаалах зэрэг зүйлсийн талаар нэлээд өвөрмөц хэлбэрээр бичсэн ном байлээ. Хэдий над шиг дан уран зохиол уншдаг, улс төрийн мэдлэг тааруухан хүнд анх уншихад бага зэрэг хэцүү санагдаж байсан ч уншиж дуусаад амьдралыг, дэлхий ертөнцийг, өөрийгөө арай өөр өнцгөөс бас нэг удаа харах боломж олгосон юм шиг санагдаж байна. Хэдий уншиж дууссаны дараа ингэж бодоогүй ч, яг одоо бодоход энэ номыг уншсаны дараанаас миний бодол хэрхэн өөрчлөгдсөнийг өнөөдөр энэ өнцгөөс дахин хараад анзаарах шиг боллоо.

Та хэрвээ сонирхвол https://www.blogmn.net/temuujin хаягаар ороод номд бичигдсэн “үгс”-ийг уншиж, мөн зохиолчтой санал сэтгэгдэл солилцох ч боломжтой юм. Номыг худалдан авъя гэвэл Интер номын дэлгүүрт лав зарагдаж байгаа болов уу.

Тэмүүжиндээ амжилт хүсээд дараа дараагийн номнуудыг чинь хүлээж байгаа шүү. Их үйлсийг бүтээж чадна гэж итгэж байна шүү!

 

төрөл: Уншуулмаар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1216 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)