Нүд

2007-09-23,00:14
Тунгалаг нэг тийм гүн уусаад орчихмоор, хязгааргүй гүн, цаанаа гунигтай ч юм шиг... Амьдралдаа анх удаа тийм гоё нүдийг харсан ч юм шиг... тув тунгалаг.. гялалзсан, дулаахан харцтай... Гэвч...

... ... ...

...Нээрээ тийм муухай эмэгтэй хүн, эх хүн байх ч гэж... арай ч дээ... адгууснаас л адгуус төрдөг байх л даа...

... ... ...

...Тэр зэрлэгийн оронд байхын төлөө, тийм нүдийг харж байхын төлөө магадгүй би лав юугаа ч өгөхөөс буцахгүй байсан ч байж магад...  Тийм адгууснууд... Яах ёстойм болоо... үнэхээр зүрх өвдмөөр... арай ч дээ.. бурхаан чи!!! Үнэхээр хэлэх үг олдохгүй, бачимдмаар байх юмаа... Үгүйээ нээрээ яаж чаддаг байнаа... Ямар ч байсан эрүүл лав биш...

Үнэндээ арай л дэндүү... тиймэрхүү новшнуудыг хэн нэг нь заавал хариуг нь өгч, шийтгэх ёстой баймаар... Бурхан чи үнэхээр байдаг юм бол тийм адгууснуудыг хүн болгоод өгч болдоггүй юмуу? Эсвэл шийтгээд, өгч болдоггүй юм гэж үү?

 

...Тэр гоё нүднээс нулимс унахыг үнэхээр харж тэвчмээргүй... Үнэхээр мэдэхгүй юмаа...

 

Тунгалаг хүрэн тэр нүдний харцанд уусаад орчихсон

Туулсан зовлон шингэсэн гуниг нь зүрхийг базсан

Дэндүү сайхан тийм нүдэнд нулимс цийлэгнэхийг

Тэвчиж харж тэсмээргүй баймаар хэн ч гэсэн

Тэрийг мэдрэхгүй зүрхгүй юм бол

Тийш чиглэж харах ч эрхгүй юм биш гэж үү

Хараад ханашгүй тэр нүдэнд уусахын төлөө

Хаанаас боол хүртэл мянга мянган залуу

Хамаг бүхнээ зориулж зүрхээ сугалахад ч бэлэн байх...

 

Гараа гаргаад бурхны бүтээсэн

Ганган биш ч гайхамшигтай сайхан тэр нүдэнд

Гашуун нулимс цийлэгнүүлбэл хариуд нь

Галд шатаж тамд унах ёстой бишүү

Гавал тархитай хүн болоод төрчихсөн байж

Гахай нохойноос долоон доор байж болно гэжүү...

төрөл: Хувьсгалын | (9) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 796 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Сэтгэгдэл
зүрх сэтгэл чинь нүд шигээ тунгалаг байсан бол
зүүдний минь ханхүү болох л байсан чи... Батрэгзэдмаа...
sirus хэзээ бичсэн: 16:43, 2007-09-29 | |
Сэтгэгдэл
олон юмнаас хоцорчиж.
хундага хэзээ бичсэн: 14:40, 2007-09-29 | |
Сэтгэгдэл
мэдлээ
tsoom (зочин) хэзээ бичсэн: 21:36, 2007-09-23 | |
Сэтгэгдэл
дэхххх batting eyelashes
unenug хэзээ бичсэн: 21:20, 2007-09-23 | |
Сэтгэгдэл
хүү нүдэнд дурлаа юу love struck
Tsoomii хэзээ бичсэн: 21:12, 2007-09-23 | |
Сэтгэгдэл
харамсмаарын бэ =(
Tsoomii хэзээ бичсэн: 21:11, 2007-09-23 | |
Сэтгэгдэл
тэр өдөр чи яваагүйсэн бол мэдэх байлаа Цоом минь ээ winking энэ хүүгийн яриад байгаа нүдний тухай batting eyelashes
unenug хэзээ бичсэн: 21:07, 2007-09-23 | |
Сэтгэгдэл
юун тухайн бэ
Tsoomii хэзээ бичсэн: 20:57, 2007-09-23 | |
Сэтгэгдэл
Тэр ер бусын гоё нүд, дараад нь сонссон жигшим явдалыг санаж байна. Чамтай санал нийлжээн. Тэр муу залуу, муухай авгай 2-ыг хэзээ нэгэн цагт хэн нэгэн цээрлүүлэх байх гэж найдаж байна.
yuki хэзээ бичсэн: 20:23, 2007-09-23 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)