Ухамсрын шанаа

2007-09-20,22:41
Өчигдөр 4 шил боргионд согтсым байлгүй тэр хавиар нэлээн далчганав. ;) Сүүлдээ бас хүмүүст хацраа өгөөд цохи энэ тэр гээд томроод байсан чинь бурхан гуай сонсчиж. Хариж явах замдаа ухамсрын шанаа хүртдэг байшд. Тэрэнд баярлаад л сууж байна. Бурхан намайг дандаа сонсож байдгийм байна гээд ;)Тэгээд миний хүсэлтийг биелүүлжээ гэж...
Тэгээд тэрнээс болсон уу юунаас болсон толгой өдөржин дүүрч өвдөөд дотор муухай оргиж явлаа. Орой зааланд тоглож байгаад нилээн хүчтэй мөргөлдөж нэмэрлэж хачирлаад, харьж ирэхдээ үхдэл шиг юм орж ирж унтаад босч ирсэн чинь эгч маань банштай цай чаначихаж. Хөлс баас урсаад алингаа алдлаашд.. Сая юкигийн блогийг уншиж баахан инээсэн чинь толгой овоо гайгүй болж юм бичмээр санагдаад...
Нээрээ Тунгаагийн хэлдгээр эхнэр авчуул бас арай гайгүй болохым болуу хэхэ Тэрнээс сүүлийн үед нээрвтээд машин тэрэг өшиглөөд л нэг л бишээ. ;)

Аа тийм хагас сайнд үдээс хойшдоо заал авы гэж ярьцгаасан. Боль боль тоглы тоглы гэж.. Олноороо бултаараа тоглоцгооё найзуудаа.
Маамуу нааш ир зааланд бүгдээрээ тоглы...




30, 40-өөдхөн л минутын зөрөө шүү дээ :((((((

Сая бас нэг аймар юм болсон. Манай нэлээн ойрын хамаатны нэг айл гэр бүлээрээ машины осолд ороод нас барчихлаа. Шөнө мянганы замаар явж байгаад зам хөндлөн чиргүүлтэй 30 зогсцон наана нь анхааруулах тэмдэг энэ тэр юу ч тавиагүй байсан гэнэ. Тэгээд л одоо байхгүй..
Одооноос шөнө гэрэлтүүлэггүй замд 40км/цагаас дээш хурдлахгүй, тэрнээс дээш хурдалдаг жолоочийн машинаас буугаад алхаж байя гэж боджийгоо. Эртүүдхэн бас нэг найзын аав нь шөнө яг тэгж яваад нүүрс мөргөөд зогссон гэсэн. Тэр нүүрс тавиагүй байсан бол тэгээл өнгөрөө гэж байсан. Нүүрс ачсан машин эвдрээд зогсохдоо найзын аавын, тэдний гэр бүлийнхний аз болоход машинаасаа 2м орчим зайд шуудайтай нүүрс тавьсан байсан юм байна. Тэгээд л тэрийг мөргөж машинд тултал яваад зогссон гэж байгаа аймшигтай... Аав нь тэгээд өнгөрцөн бол тэдний гэрийнхэн ямар байх байсан бэ гээл уйлах дөхөж байсан...

Амьдралаа би чамд ямар их хайртай вэ...

Харах дуртай хөөрхөн охидуудаа, тэдний инээмсгэлэхийг харж чадахгүй, ээжийнхээ, эгчийнхээ цайг уугаад, хоолыг идээд хөлсөө гоожуулж суухгүй бол ямар аймар вэ... тэгээд надад хайртай хүмүүстээ харагдахгүй алга болж тэдний зүрхэнд гуниг үлдээж одно...

Тиймээ би амьдармаар байна. Тийм болохоор ямбий төмрөнд амиа даатгахгүй ухаантай байж хэдхэн минутын төлөө яарч адгаж давхихгүй, тэгж эз нь татсан нөхрийн машинд суумааргүй байна дахиж... Хурдлаад ирэхээр бурхан нь буугаад явчдаг байх...
төрөл: Хувийн | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 815 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Сэтгэгдэл
нээрээ юч болоогүй байхад үхээд өгүүл мангар харамсалтай ш дээ, аймаарын
Tsoomii хэзээ бичсэн: 17:09, 2007-09-23 | |
Сэтгэгдэл
аан
эээ
тийм байдаг байжээ
g84 хэзээ бичсэн: 11:21, 2007-09-21 | |
Сэтгэгдэл
тийм үү ээ баларсын. цуг явъяаа гээд байхад чинь
300-н блог хэзээ бичсэн: 10:01, 2007-09-21 | |
Сэтгэгдэл
Ёооё, ямар аймар юм бэ? Нихх эрс тэс 2 мэдрэмж төрүүлэхээр зүйлийг нэг бичлэгт биччихдэг. Чи бас нээрээ...
yuki хэзээ бичсэн: 09:30, 2007-09-21 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)