Сэтгэгдэлд бичсэн сэтгэгдэл
2007-05-09,01:39
Гэсэн Ганбаатарын нэгэн бичлэгт бичсэн Confidence of Youth said... сэтгэгдлийг уншаад сая нэг сэтгэгдэл бичмээр санагдаад...
Юу гэх гэсэн бэ гэхээр... Би дандаа л хэлдэг ;) гэсэн хэхэ
Манайхан өөрийгөө засаж боловсруулчихаад, мөнгөтэй хөрөнгөтэй болчихоод дараа нь улс орны хөгжил, дэлхий дахины асуудалд санаа зов гэх мэтээр... Бүүр аймар мундаг үг болчихсон (Зүйрлээд цэцэрхсэн үг ч юмуу мэдкүйм...) Биеээ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж...
Үнэн хэрэгтэй энэ үг одоо ёстой хоцрогдоод бидэнд хэрэггүй болчихсон, феодалын нийгмийн хүмүүсийг дарж байх гэж гаргасан үг шүү дээ. Та нарт нэг мундаг мөнгөтэй, ухаантай, том машин унасан нөхөр чи муу дуугай бай, жоохон томорчийж олон юм яриарай! гэж байгаа юм шиг сонсогдохгүй байна гэж үү?
Хүн мэдкүй, чадкүй, мөнгөгүй байж болно. Харин сэтгэлтэй байх хэрэгтэй байхаа. Бүдүүлэг бол биеэ засах хэрэгтэй, мөнгөтэй болох хэрэгтэй, тэгж байж илүү мундаг үйл хэргийг бүтээж чадах байх. Гэхдээ л хүн өөрийгөө мундаг болчихлоо, мөнгөтэй болчихлоо одоо төрөө засъя гэж боддог юм болов уу даа? Хүн мэдэх тусмаа мэдэхгүйгээ мэддэг гэдэг үг ч байдаг... Хүн унших мэдэх тусмаа л өөрийн өчүүхэн жоохон зүйл мэт санагдаж, асар их зүйлээс хумсын төдийг мэдэрч, мэдэж байгаагаа ухаж байдаг гэдэг... тэгвэл тэр хүн хэзээ эх орон, экологи гээд явах вэ? Манай залуусыг гадаад дотоодод боловсорч сурч явах хооронд нь Монголд хэдэн гол горхи ширгэж, хэдэн га газар цөлжиж, хөрс нь үхэж байна вэ???
Тэр өөрийгөө хөгжүүлэх гэдэг чинь гудамжинд шүлсээ хаяхаа болихоос, хогоо хаяхаа болихоос, улаан гэрлээр гарахаа болих, нэг нэгнээ, эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээ хүндэлдэг болох, архи тамхиа зөв хэрэглэдэг болох зэргээс л эхлэх байхаа. Тэрнээс хэдэн мянган Кэнбриж, Харвард дүүргээд, хэдэн сая сайн ном сонин уншиж, эсвэл хичнээн зуун саяаар нь мөнгө төгрөг олж өөрийгөө хөгжүүлж гэрээ засах гэсэн үг биш байхаа.
Тэгээд ч бас өөрийгөө хөгжүүлчихээд, мундаг болчихоод хийх биш хийж оролдож байж мундаг болж ч бас болохгүй гэж үү?
Бас өөрийгөө хөгжүүлэхийн хажуугаар бусаддаа ч гэсэн нөлөөлж л байх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Бас улс төр ярьж, Хужаа нараас, Солонгосуудаас эх орноо, элгэн саднаа хамгаалж, хөөрч байхыгаа ч биеэ засчихаад хийнэ гэж хүлээж суулгүй хамтад нь л бүгдийг нь амжуулж явах хэрэгтэй байхаа...
Хэн нэгнийг энэ хүмүүжилгүй мангар, мулгуу гэж хэлэхийнхээ өмнө энийг яавал хүмүүжүүлж, яавал ухаантай болгож болох бол гэдгийг бас л бодож байх хэрэгтэй болов уу?
Минийхээр бол хүн бүр л дор бүрнээ хажуудхыгаа ухуулж, хэн нэг хүнийг ч гэсэн шантралгүй ойлгуулж, ярьж чадах чинээгээрээ нэг нэгнийгээ хөгжүүлж байх хэрэгтэй байхаа. Бүдүүлгээ мэдэхгүй хүнд чи бүдүүлэг байна гэх биш ингэвэл дээр, ингэ тэг гээд заагаад хэлээд өгөх юмсан даа...
Мань мэт нийтээрээ ядаж замын хөдөлгөөний дүрэм баримталдаг хүн байхгүй байжийж ер нь бусад юманд бараг заримдаа шүүмжилсэн юм бичихээс ч бараг дэмий юм шиг санагдах юм даа...
Бүгд тийм хэмжээнд хүртлээ доройтолд орчихсон байна шүү дээ. Гадаадуудаас ичнэ... муугаа үзүүлэхгүй гэж дандаа л ярьцгаадаг... Тэгвэл ямар их эрх чөлөөтэйгөө гайхуулж байгаа хэрэг үү? ингэж байхаар нэг мөсөн энэ гэрлэн дохионуудаас явган хүнд зориулныг нь аваад хаячихвал таарах юм дөө, ер нь бүгдийг нь аваад хаячихсан ч яадгийн :( Цахилгааны гарз... Ийм юманд нөгөө муу татвар нь урсаж байна гэж бодохоор өөрөө хараахан төлж эхлээгүй ч хайран санагдаад байхым...
За далийцан явж байна... Тэгж байгаад нэг бүүр том далийх санаа яваад байгаа...

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
ай хөөрхий ярьсаар л явна.. аль дивангалавын бичлэг байна.. Том том юм ярьсаар л явна.. Баабар ах, Фриска 2-н зөв ч байсым болов уу
xvv хэзээ бичсэн: 21:23, 2009-05-02 | |
i feel the same way
enka хэзээ бичсэн: 20:52, 2009-05-02 | |
Сэтгэгдэл
юки харин тиймээ. Тиймэрхүү санаанууд байгаа юм. Эхлээд нэг санаа байна. Ингий гэж бодоод байгаа юмаа. Зураг эд нар авч ирж байгаад нэг бичлэг хийе гэж бодоод байгаа. Эх нялхсыг тойрсон улаан шороон дээр мод тарих нэг тийм төсөл маягийн төлөвлөгөө хийгээд тэрийгээ барьж яваад энд тэндээс хандив гуйгаад нэг юм хамтраад хийвэл ямар вэ гэж... Ер нь юм чинь жижкэн зүйлээс эхэлж өөрчлөх хэрэгтэй гэдэг зөв. Тэгээд ч хог хаяхгүй цэвэрхэн гоё болоод эхлэвэл хүмүүс аяндаа шүлсээ, хогоо хаяхаа больдог гэсэн. Аймар их гэмт хэрэг гардаг байсан хорооллыг цэвэрлээд, гоё болгочихсон чинь гэмт хэрэг нь эрс багассан энэ тэр гээд бас сонсож байсан. Тэрэн шиг Улаанбаатар маань цэвэрхэн, мод бутаар дүүрэн, машин явган хүн нь дүрмээрээ явдаг болчихвол одоо байгаа, ирээдүйд төрөх хүмүүсийн сэтгэхүйд бас л дусал ч болов хувь нэмэр болох байх гэж бодох юм...
xvv хэзээ бичсэн: 11:24, 2007-06-04 | |
Сэтгэгдэл
Ингүүл яасийн нөхдөө:
Энэ Айвенхау майнз, Бороо гоулд, Алтан Дорнод гээд л том том компаниудад бид сайхан төсөл бичиж өгий. Яг тэдний үйлдвэрийн байрлаж байгаа бүс нутгийг хөгжүүлэх, хүүхдийн боловсролд нэмэр болох төслүүдийг бичээд өгий. Тэгээд хэрэгжүүлэх мөнгө бол тэдний хувьд маш бага зүйл байна. Харин ч тэр компаниудын нэр хүнд асссаааррр дээшилнэшд. Байгаль орчин, ард иргэдэд хэрэгтэй байхыг нь төсөл бичигч бид хариуцна.

yuki хэзээ бичсэн: 08:54, 2007-06-04 | |
Сэтгэгдэл
Xvv: Манай залуусыг гадаад дотоодод боловсорч сурч явах хооронд нь Монголд хэдэн гол горхи ширгэж, хэдэн га газар цөлжиж, хөрс нь үхэж байна вэ???
Gol gorhi shirgeed baigaa ni surj baigaa mani metees ni bish biyee zasaagui humuus ni gol gorhi ruugaa hog tsaas hayaad baigaagaas iluu bolj baigaa bolvuu.

Miracle хэзээ бичсэн: 05:14, 2007-06-04 | |
Сэтгэгдэл
Biyee zasaad geree zas gedeg chin bi ehleed bayjchii daraa ni geree zasay gesen ug bish l bolvuu. Zasna gedeg chin aldaa, sul taliig heleed baigaan bishuu?? (ter gudamjind shulsee hayah hogoo hayah, arhi uuj agsan sogtuu tavih eter bugd orno)
Yum gedeg jijgees eheldeg. Buh hun ard ni yadaj naad zahiin haritsaanii soyoltoi bolchihvol bayarlalaa, uuchlaaraigaas iluu tom yum yarihad ter soyol bas hereg bolnoo doo.
Bi l lav ingej l oilgood baidgiin.
Friskagiin zov. Yos surtahuun, bolovsrol 2 tusdaa zuils. Ene ugend yos surtahuuniig yariad baigaa gej bodjiin.

Miracle хэзээ бичсэн: 04:00, 2007-06-04 | |
yu l daa
Баабарын тэр нийтлэлийг анх уншаад надад бас хүүтэй адил бодол төрж байсан юм байна. Хальт гүйлгээл харж байсан болохоор энд бичихээс өмнө дахиад нэг харчих юмсан гээд хайгаад олсонгүй. Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг боловсролтой, соёлтой ухаалаг байх шаардлага дээр мэдээж хэн ч санал зөрөхгүй, бүгд хүлээн зөвшөөрнө. Харин Баабар оймс чинь цоорхой бол озоны давхаргын тухай санаа зовоод хэрэггүй гэхийн оронд - озоны давхаргад санаа зовоод байгаа бол одоо чамд Билл Гейтс шиг зарлагадах хөрөнгө чинээ байхгүй ч гэлээ аливаа өөрчлөлтийг жижиг гэлтгүй өөрөөсөө эхэлдгийн, тэхээр гэр орондоо энерги хэмнэ, хүүгийн хэлдгээр бут сөөг тарь ч гэдийм үү, бага гэлтгүй дор дороо хичээх хэрэгтэй гэж хэлсэн бол арай өөр, арай дэвшилттэй байх байлаа. Тэхгүй аа миний мэдлэг бага, аа миний оймс цоорхой, халаасанд мөнгө алга - мөнгөтэй чадалтай, нийгэмд тодорхой байр суурьтай болжийж дараа нь тэр нийгэм улс төр байгал орчны асуудалд санаа зовох минь гээд яваад байвал естой нөгөө довоо борлуулж голоо шарлуулна гэдэг болох байх. Ардчилалын загалмайлсан эцэг гээд байдаг талийгаач Зориг болон түүний нөхөд хэмээх хэдэн шалдан банди нар цоорхой оймстой гүйж байгаад л нийгмийг өөрчилсөн биш үү?
dusal хэзээ бичсэн: 03:30, 2007-06-04 | |
Сэтгэгдэл
huuyee,
ter nogoon gerleer garna geed bgaa chiny yavgan huniig heleed bgaam uu, joloochiig heleed bgaam uu?

Tumee хэзээ бичсэн: 16:17, 2007-05-10 | |
Сэтгэгдэл
Чадалгүй яахав дээ. Сэтгэл байвал болно. хумсын төдийг ч гэсэн нэмж болно шүү дээ. Жишээ нь чи нэг модны мөчир шилтэй усанд хийгээд тавиад үз хэдхэн хоноход л тэр чинь үндэслээд сагсайгаад шинэ төрж байгаа хүүхэд шиг л болоод ирнэ. Тэгэхээр нь нэг томхон сав олоод шороонд суулгачихаад тагтан дээрээ тавьчих, удахгүй нэлээн том болоод ирнэ, тэгэхээр гаргаад хаа нэгтээ шороонд булчих. Тэгээд усламаар байвал хааяа өглөө эртглэн босоод савтай ус барьж очоод услачихаад байж болно. Тэгээд л чи өдөр бүр озоны давхаргад багахан болсон ч нөхөөс хийдэг болж чадаж байгаа юм. Оймсны нөхөөс яахав дээ нээх гай болкүй бол уранхай байвал байж л байг... хэхэхэ (үнэндээ надад ч гэсэн тийм сэтгэл алга. Харин одоо төрж байна.. маргааш орж ирэхдээ нэг жижиг мөчир олж ирнээ
Тэгээд бүүр цаашлаад явбал хүмүүстэй хамтраад озоны давхаргад муугаар нөлөөлж байгаа зүйлстэй тэмцэж болно, жишээ нь газар ухаж, гол усыг ширгээж байгаа алт олборлогчид, мод тайрагчидтай ТББ байгуулаад бид тэмцэж болно шүү дээ. Тэрнийг нөхөхийн тулд мод тарьж болно. Хэрвээ иймэрхүү зүйл хийгээд болоод цаашлаад явбал энд тэндхийн Eco бусад NGO байгууллагуудаас, хүмүүсээс тусламж хүссэн ч болохгүй гэх газаргүй... Онгорхой оймстойгоор озоныг нөхье гээд зүтгэвэл болноо. Харин чугчагаар Япон машин засуулж ерөөсөө болкүй байгаамаа Гэхдээ л чугча засах гэж чулуу авч шил рүү нь цохихгүй. тэр чинь онигоон дээр л гардаг зүйл...
Харин чукча засах юмсан гээд бодсон бол засахын төлөө өөрт дутагдаж байгаа юмаа сурч мэдэхээс өөр аргагүй болно, тэр зүгээр нэг ном шагайгаад тэрнийг шууд засчихгүй тэгэхээр номоо уншингаа машиныг очиж барьж үзэж, долоож, өшиглөж, дугуй руу нь шээж байж л учрыг нь олох байх За би бас их далийж байна шөө... хэхэхэ

xvv хэзээ бичсэн: 13:51, 2007-05-10 | |
Сэтгэгдэл
Хи хи, би ч бас яг юу хэлэх гээд байгааг чинь сайн ойлгоогүй яваад байсын, оймсоо нөхжөөхдөө озоны давхаргын талаар бодий л гээд байгаан байна тийм үү, бас буруу ойлгоцон уу. Тэр нэг үр дүнгийн талаар бичсэн байсан шд, тэрүүн дээрх шиг л озоны давхаргын талаар бодоод ямар ч үр дүнгүй, тэртэй тэргүй нөлөөлж чадахгүй, үр дүн гарахгүй зүйлсийн талаар дэмий боджоохоор, жишээ нь тэр озоны талаар боджоохоор оймсоо яаж сайн нөхөх эсвэл дараагийн оймсоо бэлдэх талаар бодох хэрэгтэйм биш өө, би далийцан уу
Friska хэзээ бичсэн: 11:18, 2007-05-10 | |
Миний яг хэлэх гээд байгаа гол юмыг ойлгохгүй байнаа.. би ойлгомжгүй муу бичсэн байна..
Баабар ингэж хэлсэн гэж Confi хэлсэн байсан:
"...Солих оймсгүй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гүйгээд байх хэрэггүй. Оймсоо нөхчих, дараа нь санхүүгийн хувьд эцэг эхээсээ хамааралгүй болчих, дараа нь тэднийхээ ачийг нь хариулж тэжээчих чадалтай бол. Ингээд системтэй явсаар байгаад нэг мэдэхэд чи Билл Гэйтс шиг баян болсон хойноо тэр озоноо янзал. Тийш нь мөнгө төгрөг өг, сансарт пуужин нисгэ, тийм үү. Төр засаг болохоо больчихлоо гээд тэрнээс болж сургуулиа хаяж, гутарсандаа болж архи ууж, догдолсондоо болж шүлэг бичээд хэрэггүй. Түүнээс өмнө нийгэм дэхь өөрийн байраа олох нь чиний тэргүүн зорилт шүү. Би ийм л юм хэлдэг, тэрийгээ л хэлье."
Тэхдээ энд бичсэн Баабар гуайн бичлэгт их учир байгаа юмаа.
би яг юу гэх гээд байна вэ гэхээр битгий сурч боловсор , хэрэггүй гэж яриагүй харин ч соёлтой бол, мэдлэг боловсорлоо ч дээшлүүлцгээе гэж Монголоор нэг хашгармаар байна. Би энэ бичлэгтэй юугаараа санаа нийлэхгүй байна вэ гэхээр заавал урдахаа хаяад гүйнэ гэж туйлшруулж болохгүй урдахаа хийж өөрийгөө хөгжүүлэнгээ тэр озоны цоорлын талаар ч санаа зовоод ярих хэрэгтэй, юм юмыг л чадах ядахаараа амжуулж хамтад нь хийх хэрэгтэй гэж хэлээд байгаа юмаа.
Бас нэг зүйл Монголд хэрвээ үнэхээр чадлаараа хичээж ажиллаад залуу хүн мөнгө олоод, боломжийн компани энэ тэртэй болоод хөл дээрээ зогсох боломж үнэхээр байна гэж итгээд ингэж бичсэн юм уу? эсвэл АНУ-д байхдаа энийгээ бичсэн юм болов уу...
Бас нэг зүйл хүн бүр байтугай Билл Гэйтс гэдэг хүн дэлхийд ганц, дэлхийн хэдэн мянган жилийн түүхэнд ганц л байсан. Тэр тийм их юм уншиж мэдсэн агуу, мэдлэгтэй мундаг хүн байсан уу? гэвэл бас тийм ч биш л юм шиг байгаам.. мэдкүй юм даа. Ямар ч гэсэн
Төр засаг болохоо больчихлоо гээд тэрнээс болж сургуулиа хаяж, гутарсандаа болж архи ууж, догдолсондоо болж шүлэг бичээд хэрэггүй.
үнэндээ ингэж бодож сургуулиа хаяж, ингэж гутраад архи уудаг хүн та нар дунд байдаг уу.? миний эргэн тойронд лав байхгүй. Зүгээр л нөгөө хэн нь хэлсэн байлаа найзаа батлах гэж ууна, ажлаа бүтээх гэж ууна, зүгээр л уумаар байна л гээд ууцгаадагшд... за энэ ч яахав үг бүр дээр анализ хийгээд угаасаа өөчлөх юм гараад л байх байх л даа..
За тэгээд Баабар гуайтай санал нэг байгаа нэг зүйл бол нийгэмд байр сууриа эзлэхийн төлөө чармайх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. 2 гараа зэрэг өргөөд, хажуудхынхаа кнопыг нууцаар дараад саналаа өгчий

xvv хэзээ бичсэн: 23:10, 2007-05-09 | |
Сэтгэгдэл
тэхдээ яг боловсрол гэдгээ яаж тодорхойлох вэ??? би ч мэдлэг дулимагийн улмаас мэдкү л юм бна. тэхдээ нээх хооронд нь салгаж ойлгомооргүй л санагдаад байгаам. заавал их олон дээд сургууль төгссөнөөрөө боловсролтой болдог ч юмуу үгүй ч юмуу
lazulum хэзээ бичсэн: 19:18, 2007-05-09 | |
Сэтгэгдэл
Ер нь ёс суртахуун болосврол 2 чинь тусдаа биз юм биш өө, заавал боловсролтой хүн ёс суртахуунтай байх ёстой гэж ойлгоод яахав, тэр хүн гадаа шүлсээ хаялаа ч үнэхээр боловсрол өндөртэй, Монголд хэрэг болохоор, хэрэг болж ч чаддаг хүн байвал яах юм...сэтгэгдэл уг нь их байнаа, бичкээд тэхээр тал тал тийшээ тарж бутраад хэцүү байна
Friska хэзээ бичсэн: 18:26, 2007-05-09 | |
Сэтгэгдэл
гол асуудал маань хамгийн энгийн ногоон гэрлээр гарахаас эхлэх бишүү. хамгийн энгийн гэгдэх ногоон гэрлээр гарах, гудамжинд хог хаяхгүй байх гэх мэтийн асуудалуудийг авч хэлэлцэхгүй байгаа хүмүүс яаж хөгжил гэж ярих вэ дээ. гэснээс ногоон гэрлээр цуг зам гарах хань гудамжнаас бараг олдкү ээ. харин найзууд, найз залуу, аав ээж, дүү гэх мэт хүнүүс л нэгддэгийн.
lazulum хэзээ бичсэн: 18:25, 2007-05-09 | |
Сэтгэгдэл
kuaa ho tsaa buganaas oor teevriin heregsel medehgui, taigiin orshin suugchiig yapoon mashaan zasaadah gevel yah bol? tegsen nogooh ni buganaas oor yum uzeegui baijeej yadaj huuchin oros mashintai notsoldoj uzsen hunii omnoos nadad zasna gesen setgel bna geh meteer olon yum yarih geed bguul yah boloo ho? nogoo oros mashaanii zasvarchin ni yapoon mashiniih ni evdreliig odoo medehgui, hurvel bur evdchine gedgee medeed yapoon mashinii hudulguuriin tuhai nom unshih geed bhad shuu. bur tegeed zugeer baihgui, gazraas tom chuluu atsraad nuguu mashiniig chini ingej zasdgiim geed tsohiod bval yahuu (nuguu aihtar hudulguunii zaluus hyatad solongosuudiig hucheer deerelhej baigaa shig)?
deer ni neg yum nemehed mani hoyor, hunii heleer l yaria blgui. ter nogoon gerleer garch surah chini hunii heleer yarij bgaa shig zugeer l naad zahiin asuudal yum daa ho.

mmbbb хэзээ бичсэн: 18:16, 2007-05-09 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)