2007-05-12,20:46
Нэгэн
ийм зохион бичлэгийн уралдаан болж байгаа юм байна. Бас ч үгүй шагналтай. Залуусаа хүчээ сориод үзээрэй. Би ч гэсэн орноо яадгийн. ;)
Эрхэм хүндэт оюутан залуусаа…
СМОХ/Солонгос дахь Монгол Оюутны холбоо/-ны зүгээс Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, суралцаж буй Монгол залуучуудынхаа дунд “Монгол улсын хөгжлийн төлөө Хилийн чанадад сурч буй миний хэлэх үг” гэсэн сэдвийн дор шилдэг Эссений уралдаан зарлаж байна. Уг Эссе бичлэгийн гол зорилго нь Гадаадад суралцагч нийт оюутан залуусынхаа Эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, эх ороныхоо хөгжлийн төлөө санаа тавьж буй тэдний дуу хоолойг олон нийтэд сонсгож Монголын хөгжилд хувь нэмэрээ оруулахад оршино.
Шилдэг Эссег шалгаруулах цэнзүүр:
1.Эссений агуулга нь зарласан сэдвийн хүрээнд байх
2.Бүтээлч, шинэлэг санаа гаргасан байдал
3.Бодит баримтаар баяжуулсан эсэх
4.Утга санаагаа зорилгодоо нийцүүлсэн ойлгомжтой, эмх цэгцтэй гаргасан эсэх
5.Эссений заасан хугацаа, хэмжээ, үсгийн фонд зэрэг бусад шалгуурт нийцсэн эсэх
Та бүхэн Эссегээ Microsoft Word программ дээр бичсэн байх бөгөөд үсгийн хэмжээ 11, А4 хэмжээний 2 нүүр байна.
Зохион бичлэгийг хүлээн авах хугацаа: 2007*04*01-2007*06*01 нийхооронд
Уралдааны дүн гарах огноо: 2007-06-19 Мягмар гараг /Уншиж шалгаруулахад хугацаа/
Та зохион бичлэгээ доорхи хаягаар ирүүлнэ үү...
info.cmox@gmail.com
Уралдаанд шалгарсан эхний 3 байрт мөнгөн шагнал болон СМОХ-ын нэрэмжит дурсамж бичиг гардуулах болно. /1$-960вон/
1. I- байр нэг хүн. 300,000вон. Дурсгалын бичиг (312$)
2. II-байр нэг хүн. 200,000вон Дурсгалын бичиг (208$)
3. III-байр нэг хүн. 100,000вон Дурсгалын бичиг. (104$)
Ивээн тэтгэгч байгууллага: KOMEX
Уг зохион бичлэгийг www.cmox.org болон www.tsahimurtuu.mn аар цахим хуудсууд болон цувралаар Монголын сонингуудаар нийтлэхээр төлөвлөж байгаа.
Оюутан залуус та бүхнийг уралдаандаа идэвхитэй оролцож өөрсдийн дуу хоолойгоо бусадтай үзэл бодлоо уралдуулна гэдэгт итгэж байна.
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)