Уулын оройг харж, урдах газраа хараад л тайван өгсвөл...

2007-05-09,01:17
"...Гэтэл бид бүхэл хүн төрөлхтөний түүхийн турш амьдрах юм шиг аяглаад л, өөрийн амьдралын тэрхэн секундийн зүү шиг гялс хийх мөчид л амьдрана шүү дээ. Би хүртэл нэг л их ирээдүйн амьдралд бэлтгэсэн хүн. Гэтэл энэ чинь амьдрал үргэлжилж л байна шүү дээ секундийн зүүнүүд (хүмүүс) минь" гэсэн бичлэг уншаад... та ч бас орж уншаарай. их сонирхолтой санагдлаа. Тэгээд нэг иймэрхүү сэтгэгдэл таталгав...

Харин тэр уулын оройд гарах зорилгыг тавьж амьдарснаар л амьдрал сонирхолтой шүү дээ. Нэгэнт л уруугаа харагдаж байгаа юмыг хараад л таваргах юм бол өнөөдөр үхчихсэн ч ямар ялгаатай юм бэ? харин ч ядаж үхэхдээ ямар нэг өндөрлөгөөс эргээд амьдралаа харвал сайхан байх гэж боддог.. эсвэл нэг л замаар гэлдэрсээр үхэх болсон байвал ёстой л харамсмаар юм даа...
Эйнштэйн харьцангуйн онолоо, Мендлеев үелэх хүснэгтээ, Нобель тэсрэх бөмбөгийг, Бенц машинаа, Билл Гейтс Windows-ийг нээсэн тэр нэг секунд хүн төрөлхтний 1000 жилийн тэр олон хугацаанаас илүүтэйгээр хүн төрөлхтөнд, аз завшаан, гай түйтгэр болоогүй гэж үү? Харин тэр секундыг хэн бүтээх ёстой вэ?
xvv: -Би хэн бэ?
Тахиа: Чи хүү л байна.
хүү: -Үгүйээ би ер нь яг юу юм бэ? яах гэж амьдраад байнаа? Би хаана байнаа? би акваруманд амьдарч байгаа нэг муу загас юм гэж үү?
Тахиа: Мэдэхгүй юм даа. Ямар ч гэсэн чи өөрийгөө акваруман дахь загас гэж бодож байгаа бол заавал тэнд тэгээд л байгаад байх хэрэг юу байгаам бэ? Тэртээ тэргүй чиний маргаашууд үхэх хүртэл чинь адилхан л үргэлжлэх болно шүү дээ. Тэгснээс ядаж үсрээд шалан дээр унаад үзээч. Би бол тэгэх л байсан. Тиймдээ ч би энэ уулын цаана юу байгаа бол гээл мацаж явна.
хүү: Чи мацаж байгаа юмуу? байрандаа л байгаа харагдаад байхын ;)
Тахиа: харин тиймээ санаа байвч сачий жоохон дутаад л байна. Тэхдээ зүгээрээ ямар ч байсан мм мм-ээр урагшлаад л байгаа. Заримдаа ч дунд нь ядраад зөндөө удаан амарчдын...

За уучлаарай манай эфирийн цаг дууслаа. Энэ 2 ер нь уулзаж ярихаараа дуусдаггүймаа яриад л байдаг нөхдүүд байгаа юм...
төрөл: Бодрол | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 917 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
uzegchid ni hen bsanig medehgui yum uneheer boditoi humuusuu eswel yag harahad muulj bgaa met bolowch
bayasaa хэзээ бичсэн: 14:32, 2010-07-13 | |
Сэтгэгдэл
нэг ийм өгүүлэг санаанд орчлоо. хүн бүр л өөрийнхөөрөө ойлгох байхаа



Нэгэн өдөр мэлхийнүүдтэмцээн явуулжээ. Маш ендөр цамхагийн оройд гарах зорилготой ажээ. Маш олон мэлхий болон найз нөхөд нь цуглажээ. Ингээд уралдаан эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд хэн нэг нь цамхагийн оройд гарч чадна гэж үнэхээр бодохгүй байлаа. Иймд тэд "Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй" гэцгээж байв. Уралдаанд оролцож буй мэлхийнүүд дээр нь гарч чадахгүй нь гэсээр нэг нэгээрээ бууж эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд "Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй нь дээ" гэж хашгирцгааж байв. Эцэст нь ганц мэлхийнээс бусад нь бууж өгчээ. Харин хамгийн сүүлд үлдсэн мэлхий цамхагийн оройд гарч чаджээ. Бусад нь түүнийг яаж ингэж чадсаныг нь гайхав. Нэг нь тэр мэлхийнд ойртон "Чи яаж амжилтад хүрэв ээ?" гэж асуужээ. Гэтэл нөгөө цамхаг дээр гарч чадсан мэлхий таг дүлий байжээ.
300-н блог хэзээ бичсэн: 13:58, 2007-05-19 | |
Сэтгэгдэл
Уулчны тухай нэг үг надад их таалагддаг юм.
Уулчин өндөр оргил өөд заагаад "би үүнд авирна" гэхэд хүмүүс түүнийг хоосон мөрөөдөгч гэж нэрлэдэг.
Уулчин авирч эхлэхэд, хүмүүс түүнийг галзуу, тэнэгээр нь дууддаг.
Уулчин авираад оргилд нь гарсан хойно, хүмүүс түүний гайхамшигтай аугаа, мундагыг нь шагшин шуугицгаадаг.

Уулчин уулчнаараа л байсан, харин хүмүүс хэн байцгаасан бэ.

Tji хэзээ бичсэн: 14:12, 2007-05-10 | |
Сэтгэгдэл
Баярлалаа. тиймээ. яахав ядаж зогсож байснаас жоохон далий ч болсон мацах л хэрэгтэй байх гэж боддын.. яахав заримдаа зогсож, амарч алсын бараа хараад байдаг нөхөр байгаам хэхэхэ зогсохгүйг л хичээнэ дээ.
xvv хэзээ бичсэн: 13:41, 2007-05-10 | |
Сэтгэгдэл
matsaad l baih heregtei
zogsoj bolohgui shuu
harin zuv zugruugee matsaj baigaa esehee l olood harchihdag bol boloo sh dee.
Зочин хэзээ бичсэн: 12:34, 2007-05-10 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)