Хөөрхөн зурхай

2007-05-08,10:13
За зурхай харсан чинь ийм юм байна :) Би бол аймар тасархай харь гаригийн хүн шиг л болж таарлаа. Бусдыг нь уншаагүй болохоор мэдkүй байна. Ер нь их кайфтай байнөө :) Тэгээд бас таараад байгаа юм шиг санагдаад.. хэхэхэ ялангуяа тэр залхуу гэдэг нь  ;) Энд одоо яг тиймэрхүү юм болоод байна :) За тэгээд шийдвэр гаргахгүй бол орцны үүдэнд зогсож хатгаа тусах нь байна даа.. орох уу? гарах уу? хэхэ


Ээж намайг шөнө үүрээр 5-6 цагийн үед төрсөн гэнээ. Тэгэхээр цагаараа бол бүүр гажигтай тасархай.

Хэрвээ та 4.00 - 6.00 цагт төрсөн бол
Таныг Ангараг гараг удирдаж байна. Та өөрийн гэсэн өнгө төрхтэй, хурц тод бие хүн бөгөөд амьдралын эрч хүчээр дүүрэн байдаг. Амьдралын чинь хамгийн энгийн үйл явдал ч адал явдалт роман шиг харагдана. Тиймээс танд зөвхөн эрх тэгш хамтрагч биш, бас сайн сонсогч хань хэрэгтэй. Гэхдээ та голдуу ганцаараа байдаг. Учир нь үнэхээр ганцхан танд л заяасан хүнийг олсон цагт л аз жаргалтай амьдарна. Гэхдээ тантай амьдралаа холбохоор шийдсэн хүнд яг “Зөрүүд эрийг номхруулсан нь” гэдэг кинонд гардаг шиг таныг номхруулж авах хэрэгтэй болох тул эхэндээ шаггүй хэцүү байх болно. Гэхдээ та өөртөө би үнэхээр ийм л хүнийг бүх амьдралынхаа турш мөрөөдөж байжээ гэж ойлгоно. Таны хүндлэл, бишрэлийг хүлээж чадахуйц хүчтэй, ухаантай хүн л тантай хамт байх ёстой.


ЖИНЛҮҮР
Нийтлэг зан чанар:
Царай зүс сайтай, эвлэгхэн хоолойтой бөгөөд уурласан үедээ ч дуугаа өндөрсгөх нь ховор. Тэр бүдүүлэг зан гаргадаггүй, ихэнхдээ сэтгэл сайхантай ч хүнд захирагдах дургүй. “Жинлүүрүүд” оюунлаг төрсөн хүмүүс. Тэд налгар биш боловч аливаад яарч ухаан жолоогүй довтолгох бас дургүй.
Жинлүүрийн ордын нэр нь бүрэн тэнцвэрт байдлыг бэлгэдэх боловч тэдний хувьд тэнцвэрээ олох тийм ч амаргүй.
Нэгэн агшинд тайван, тогтвортой, сайхан сэтгэлтэй, тэр ч байтугай сэтгэл булаам сайхан хүн санагдах боловч дараагийн агшинд яншаа, хэрүүлч, зөрүүд амьтан мэт байдаг.
Энэ ордыг бас “Залхуу жинлүүр” гэж нэрлэх нь бий бөгөөд энэ нь 24/IX-23/X-ны хооронд төрсөн хүмүүсийн зан төлөв тууштай биш байдагтай олон талаар холбоотой.
“Жинлүүртэн” олон хоног, тэр ч байтугай сараар амрах, сатаархыг умартан хоёр нарны хооронд зүтгэн ажиллаж байснаа гэнэт “чадал барагдлаа” гээд ойчоод өгвөл түүнийг босгох ямар ч арга байхгүй. Чадал тэнхээгээ бүрэн сэргэсний дараа бол дахиад л ажилдаа хоёр дахин “их эрчимтэй” орж явчихна. Нэг бодгалийн дотор хоёр өөр хүн байгаа лугаа адил. “Жинлүүртнийг” сэргэлэн байх үед нь харсан хүн залхуу гэж хэлэхийн аргагүй атал залхуу нь хүрсэн үед харсан хүн түүнийг ажилсаг гэж хэрхэвч санахгүй.
Жинлүүрийн ордод төрсөн хүмүүс биеийнхээ тэнцвэрт байдлыг нөхөн сэргээхэд идэвхтэй үйл ажиллагааг сайн амралттай хослуулахын чухлыг зөн билгээрээ мэдэрдэг, ингэж ч чаддаг хүмүүс. Харин сэтгэл санааны зохирлыг олох нь тэдэнд амаргүй. Нэгэн агшинд тэд уяран хайлж, уйлж орилж ч мэднэ, нөгөө агшинд нь хорлонтой үгээр егөөдөж ч мэднэ. Эсвэл хайлсан тугалга шиг байж ч мэднэ. Хэт их ядарчихгүй л бол өвчин тусах нь ховор. Хэрэв өвчин тусч гэмээнэ дээд зэргийн анхаарал халамж шаардана.
“Жинлүүртнүүд” маргахдаа дуртай, гэхдээ үнэн шударгыг эрхэмлэнэ. “Болох”, “болохгүй” хоёрыг жингийн тавган дээр тавьж хэмжсээр байгаад заримдаа өөрөө ч учраа олохоо болих нь бий. Олонх нь дуу хөгжим, өнгө, хэлбэрийн сайханд бахаддаг. Тэд бас гүн ухаан, хууль, анагаах ухаан, хэвлэл нийтлэлийн талын авьяастай.
“Жинлүүртнүүд” удирдах ажилтан бол өөрийнхөө үзэл бодлыг хамт олондоо итгүүлж чаддаг маргагч, уран илтгэгч байдаг. Харин шийдвэр гаргахаасаа өмнө дэндүү удаан боддог нь бүхний ундууцлыг хөдөлгөж мэднэ.

Хэрэв эрэгтэй бол...

“Жинлүүр”-ийн эрчүүл сэтгэл булаам хүмүүс бөгөөд тууштай, овсгоотой, бүсгүй хүний сэтгэлийг даруй эзэмдэж чадна. Харин түүнийхээ дараа хэрхэхээ бодно. Сэтгэлийг нь эзэмдсэн завшаанаа ашиглаад өнгөрөх үү, эсвэл гэрлэх үү гэж удаан бодож сэтгэлийн хямралд орох бөгөөд эмэгтэй нь санаачлагыг гартаа эс авбаас аль ч үгүй өнгөрч мэднэ.
Иймд “Жинлүүртэн”-д сэтгэлээ өгсөн бүсгүйчүүдэд зөвлөхөд: “Өөрсдөө л ямар нэгэн арга сүвэгчил, эс тэгвээс та хоёр орцны үүдэнд бороонд норж зогссоор байгаад хатгалга тустлаа нэг тийш болж чадахгүйд хүрнэ”. Жинлүүртэн эрчүүд голдуу насан өөд болтлоо хүүхэнд дуртай хэвээр байдаг бөгөөд ярвигтай байдалд байн байн ордог. “Жинлүүртэн” хэн нэгнийг гомдоох юм уу шударга бус зан гаргахаасаа ямагт эмзэглэдэг. Харин өөрөө сэтгэлийн шархтай үлдэх нь ховор, үлдлээ ч тэр нь удалгүй илааршиж анина. (энд л жоохон тиймэрхүү байгаан... миний хувьд бол илааршиж аних нь удаан, харин нэг мартчихвал харин нөгөө хүнээ хараад би одоо энэний юунд болсым болоо? гэж бодогддын...)
Тэрбээр гэр бүл болоод өрх гэрээ аж төрлийн их шуурган дундах нам гүм арал байлгахыг хүсдэг. Тэд голдуу л сайн эцэг болдог бөгөөд нэр хүндээрээ сахилга батыг чандлан барьж ах эгч нь дүү нараа бусдад шоглох гоочлохыг хэрхэвч гаргуулахгүй. Хэрэв хэн нэгийг нь шийтгэх болж гэмээнэ сайтар тайлбарлаж өгдөг учраас хүүхэд түүнд гомдол өвөрлөхгүй. Жинлүүртэн эрчүүд эхнэрээ хүүхдүүдээсээ илүү үзнэ.

Хүүхэд ахуй цагтаа…
Бяцхан “Жинлүүртэн” нойрондоо хөнжлөө хэзээ ч тийчлэхгүй, зутангаас нүүр буруулахгүй. Харин хоолоо өөрөө бариад иддэг болсон үед нь хоёр янзын идэх юм өмнө нь тавьчихвал алинд нь ч хүрч чадахгүй суугааг нь та ажиглана. Учир юу гэвэл тэр хоолны аль алинд дуртай боловч хаанаас нь эхлэхээ мэдэхгүй суугаа нь тэр.
Иймд хоолыг нэг нэгээр цувуулж өгөх нь зүйтэй. Эндээс нэгэн дүгнэлт хийх буйзаа. 24/IX-23/X-ны хооронд төрсөн хүүхэд аливаа юмыг шилж сонгохдоо дургүй. Нэгэн жишээ хэлье. Бяцхан жаал өөрөө хувцсаа өмсөж сурч байгаадаа их л хөөртэй байна. Та цамц, өмд, богино оймс, гутлыг нь дөхүүлж өглөө. Цамц өмдөө бол дор нь өмсчихнө, харин оймсон дээрээ очоод….
Алийг нь эхэлж өмсөх вэ, баруунаа юу, зүүнээ юү? гэж бодоод өрөөсөн оймсоо бариад суучихна даа. Таныг дөхөж очоод эелдэгхэн боловч шийдвэртэйгээр, “Алив энэ оймсоо баруун хөлдөө өмсчих” гэж хэлтэл суусаар л байх болно. Харин түүнийг зандарч хэрхэвч болохгүй, тэгвээс аминдаа л их чухал шийдвэр гаргах гэж суусан үед нь түүний сэтгэлийг шархлуулж мэднэ. Ийм хүүхэд, хүмүүсийн боддог шиг зөрүүд биш. “Жинлүүрийн” ордод төрсөн болохоороо аливааг шийдэхээсээ өмнө “зөв”, “буруу” хоёрыг жигнэн бодож байгаа нь тэр.
Ийм хүүхдийг хүмүүжүүлэхэд “залхуу” гэж ойлгодог нэг гэм бий. Гэхдээ тэд залхуу биш, нэг юмаар тоглоод, эсвэл оролдоод хэдэн цаг ч болж болно, харин дараа нь аль болох удаан амраахыг бодох хэрэгтэй.
Зөв хүмүүжүүлбэл тэд багш нартаа төвөг бага учруулна. Тэд өөрсдийнхөө өрөөг цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгана. Охид нь өрөө тасалгаагаа юухан хээхнээр чимэх дуртай, хүүхдүүд нь их юм уншдаг. Ийм хүүхдийн хөгжим, уран зургийн авьяас эрт тодордог тул хайран авьяасыг талаар өнгөрүүлэхгүй байхыг бодох нь зүй.
Ер нь “Жинлүүртэн”-үүд их сайхан хүүхдүүд, өсч том болоод аз жаргалтай сайхан айл болцгооно.

Зурхайг хөөрхөн.мн-ээс авав.

За бас нэг Япон зурхай дээр ингэсэн байгаам. Бас муулсан юм нэг ч алгаа :lol: Дандаа үнэн лаг гээ биччиж :

1981年10月5日生まれの人はズバリ
「水星人の陰(ー)」です




性 格[財運抜群、だがクールな利己主義者]

水星人は、非常に利己的でクールな性格の持ち主です。ある意味で、人生をつねに醒めた目で見ているところがあります。それでいて、生まれつき華やかでソフトなムードをそなえていますから、男女ともに、とても強烈な個性の持ち主が多いと言えましょう。

他人は他人、自分は自分と、割り切って行動しますから、他人からは、自分勝手で独善的な人間と思われやすい傾向がありますが、なんと思われようと、それを 意に介さないのも水星人の大きな特徴の一つです。それは、裏を返せば、意思が強く、つねに自分を見失わないで冷静に行動するということでもあります。

事実、水星人には、一時の情熱に身を任せて、自らを破滅させてしまうようなことはめったになく、怜悧(れいり)とも思えるくらい、確実に自分の人生の目的を実現していくタイプが多いのです。






恋愛・セックス[主導権を握って「攻め」に徹する]

他人は他人、自分は自分という水星人の生き方がもっともはっきり出るのは、異性との交際においてです。昔から水星人はセックスが好きで、たいていの場合、とても強いのです。その好きさ、強さは、一晩に一度ではあきたらず、二度も三度も求めるところにあらわれます。

ただし、自分が受身になって、相手にもてあそばれるというのは水星人のもっとも好まないところですから、男女とも、ベッド上の主導権を自分が握って、相手 を攻めるときにその真価を発揮することが多いでしょう。体位も、男性では、背後位など、女性を「攻める」スタイルのもの、女性では騎乗位などを好みます。 また、テクニックも上手で、積極的かつ効果的に駆使します。要するに”遊び”であれば、かなりきわどいセックスでも抵抗感を持たずにできるのです。






結婚・家庭[家庭に恵まれぬ孤独者]

水星人に与えられているのは、そもそも「孤独な世界」なのです。このことは、幸せとが不幸という次元の問題ではなく、そういう運気のもとにうまれたのだ、ということなのです。

ですから孤独とは正反対の「安息の世界」である家庭に安らぎを求めようとしても、本質的には、それは水星人にはかなわぬ望みなのです。水星人には孤独な人 が多いし、ことに晩年は、淋しい人生を送ることになりがちです。しかし、孤独な世界に生きてこそ、成功する可能性も非常に高いということです。






才能・進路・適正[芸能界、事業主で成功する]

華やかさと自己中心的な面を持つ水星人には、芸能界のような職業はうってつけです。また、財運の強さは、六星中ピカ一ですから、事業家としても成功できます。

女性の場合は、同じく芸能界のほか、各種デザイナー、ブティック経営、美容院経営、スタイリスト、コピーライター、さらに水商売も含めたサービス業種、PR業種が向いています。

Энд сайт нь байна.
төрөл: | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1097 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Сэтгэгдэл
миний бодлоор ийм зүйлд сайн бодох хэрэгтэй байхаа.гэхдээ сонирхолтой байхыг үгүйсгэхгүй.
Ganna хэзээ бичсэн: 16:49, 2007-05-23 | |
Сэтгэгдэл
өө холбоосоор нь ороод л уншчих л даа.. Эмэгтэй нь ч бас аймар мундаг гэж байна лээ Wink Нөхрийгөө бол зүгээр л дор нь долоо найм эргэлдүүлээд араас нь амбаардаж урдаас нь үнсээд сэгсийтэл нь хөөргөчдөг аймар айхтар хүүхнүүд байдаг гэсэн байлээ. Ер нь жинлүүрүүд лаг юмаа тээ Wink
Миний бас энэ Япон зурхай минийх хамгийн лаг бүр бусад 5 одныхноосоо хол тасархай энэ тэр гэж ирээд л магтсан байгаам даа...
xvv хэзээ бичсэн: 17:33, 2007-05-09 | |
Сэтгэгдэл
ямар ялгавар үзэлтэй юм бэ би эмэгтэй ш дээ эмэгтэйг нь хаяцан байна ш дээ. 2ла адилхан ш дээ гээд орж ирсэн чинь эмэгтэйг нь хаяцан байна ш дээ болии болии тооцкү
tungaamaa хэзээ бичсэн: 16:54, 2007-05-09 | |
Сэтгэгдэл
хэ хэ зурхай унших ч гоё шүү. өөрийгөө шүтэн бишрэх нь халаг л болдог юм ха ха. тэрүүгээр болдог бол мань бас аль цагийн тэнгэрт нисэж байхгүй юу хэ хэ
lazulum хэзээ бичсэн: 12:15, 2007-05-09 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)