Хаврын баяр 2007 амжилттай болж өнгөрчээ.
2007-05-04,00:23

Сая энэ баярын талаар зарим нэгэн Япон хүмүүсийн бичсэн блогийг уншиж сонирхохсон сонирхолтой байлаа :) Нэг Япон охины блог дээр Монгол хувцсаа өмссөн Монгол залуучуудыг харахаар яагаад ч юм бүгд "икэмен" харагдаад байлаа гэсэн байна лээ ;) икэмен гэдэг нь маш их тийм дур булаам, охидуудыг татдаг гэсэн утгатай үг юмуу даа :)
Tүрүү жил Эзэн Чингисийн мэндэлсний 800 жил, Япон дахь Монголын жил гэдэг утгаараа Хаврын баяр илүү сайн болсон байх, дээр нь хаврын баяр 2006-г зохион явуулсан оюутнууд нь маш идэвхтэй, эрч хүчтэй, нийлж ажиллаж чаддаг, эвсэг мундаг залуус байснаас ч тэр үү их сайн болсон. Харин энэ жилийнхийг зарим нэгэн хүн түрүү жилийнхээсээ бага зэрэг тааруу болжээ гэж бичсэн байна л даа. Гэхдээ л олон олон сайхан зүйлс байсан, маш сонирхолтой байсан гэх мэтээр бичжээ. Магадгүй Япончуудын зан боловч таалагдаагүй бол цагаа үрээд тэнд блог бичээд суухгүй байх л даа. Ямартай ч нэлээд хэдэн Япон хүнд Монгол улсынхаа талаар бага ч болов ойлголт, зөв мэдээлэл өгч, одоогийн экологийн байдал, NPO энэ тэрийн талаар мэдээлэл өгчээ. За тэгээд ихэнх бичлэгийн гол сэдэв Сумо, Морин хуур+Хөөмий, Монгол хоолны талаар бараг бүгд магтсан бичлэгүүд байв.
Хэрэв дараа жил хаврын баярыг зохион байгуулах хүмүүсээс хэн нэг нь уншвал: майхан хөлсөлж хоол хийж зарах хүмүүст ямар нэгэн байдлаар тухайн хоол, цайндаа юу юу орсон, яаж хийдгийг ярьж чадах, эсвэл бичээд тавих хэрэгтэй юм болов уу гэж нэг санаа төрсөн. Бас хөтлөгч, тайлбарлагч хийж байгаа залуусаа Япон хэл сайтай хүмүүсээс сонгоорой. Япончуудад улсаа сурталчилж байгаа баяр учраас. За тэгээд энэ баярыг зохион явуулсан, оролцсон дэмжсэн бүх хүмүүстээ баяр хүргэе. Их гоё болсон гэж сонссон.
Бусад орнуудад ч гэсэн иймэрхүү зүйл зохион байгуулж болох байх. Ингэж хамтарч ажилласанаар бас гадаадад сурдаг залуус маань маань хоорондоо танилцаж нөхөрлөдөг юм билээ. Бас энэ өдөр Япон дахь Монголчуудын маань уулзаж баярладаг нэг том баярын өдөр болдог юмаа.
Аа тийм Номин Талст хамтлаг очиж тоглосон гэсэн. Үзсэн хүн байвал сонин сайхан ярьж өгөөрэй.
Энд дараад зураг үзээрэй.
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:


Сэтгэгдэл
гоё юмаа. сайн сурталчлаад, дэмжээд, өрган хүрээг хамарч явагддаг бололтой. тэгтэл манай эндхийн элчин этэр бол байхгуй шүү. Бангкокт Монголийн өдөрлөг болсон гэдгийг оллоо дээрээс л мэдлээ шд. Хэдэн оюутануудаа цуглуулчих ч сэтгэл бдаггүй юмуу, эсвэл тусгай хүмүүсээ л цуглуулдаг юм болов уу. жаахан тиймхэн.

xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)