Firefox - Галт үнэг

2007-04-15,20:43
Хэрэглэгдэх үгс:
интернет хөтөч - internet browser
нэмэлтүүд - add-ons (extension)
загвар - themes
гаргах - export
оруулах - import
хавчуурга - bookmark

За одоо ч Firefox гэж мэдэхгүй хүнгүй болоо биз дээ. Энэ бол сүүлийн үед хэрэглэгчдийг байлдан дагуулж, Internet Explorer-оос нь салгаж буй нэлээд сайн интернет хөтөч програм юм. Интернет хөтөч гэдэг нь интернет дэхь веб хуудсуудыг үзэхэд зориулсан програм юм. Internet Explorer (IE)-той адил төрлийн програм гэсэн үг юм. Харин IE-ээс юугаараа илүү вэ гэхээр:




1. Хамгийн гол нь хамаагүй илүү хурдан.
2. Хамгаалалт илүү сайтай.
3. Нэмэлт хэрэглүүрүүд суулгаж хэрэглэх боломжтой.
4. Үнэгүй.
5. Монгол хэл дээрх хувилбартай. . .
6. IE, Оperа зэрэг веб хөтчүүдээс давуу тал нь крилл болон бусад үсгүүдийг харуулах уникодыг бүрэн дэмжиж, javascript, java, flash зэрэг бусад технологиудтай хамгийн сайн зохицож ажилладаг. IE дээр Монгол ө ү үсгүүд дөрвөлжин дүрс болж харагдах нь элбэг, харин тийн хуудсыг Firefox-оор нээгээд үзээрэй.

7. Oлон үйлдлий системд ажиллах боломжтой. (Windows, MacOS, Linux)
За тэгээд алдарт Firefox хөтчийг энд дарж ороод хэлээ сонгон татаж аваарай.

+++Аdd-ons буюу Firefox-ын нэмэлтүүд.

Энэ нь Firefox хөтчид өөрт нь нэмэлт үйлдлүүд нэмэх юм. Жишээ нь та мэйл шалгагч, FTP програм, RSS feed уншигч, гарын драйвер, толь бичиг гээд маш олон нэмэлтүүдийг эндээс авч суулгаж болно.
За би өөрийн дуртай хэдэн нэмэлтийг танилцуулъя:
1. FlashGot - та энэ нэмэлтийг ашигласнаар шууд броузерээр татуулах, хурдасгагч програмаар татах, тухай цонхон дахь бүх холбоосыг татах гээд л маш олон амар хялбар функцуудыг ашиглах боломжтой болно.
2. Gspace - gmail мэйлтэй юу? байхгүй бол яг одоо нээгээрэй. Энэ нэмэлтийг ашиглана та өөрийн gmail -ын зайг ашиглан 2gb хүртэл файлуудаа хадгалах боломжтой. Хэрэгтэй гэсэн програмуудаа хуулаад орхичиход ер нь хэрэгтэй шүү.
3. PhishTank SiteChecker - таний орж буй сайтууд дээр фиш буюу тагнуул, таний нууц мэдээллийг тагнуулдагч мөн эсэхийг нь шалгагч бяцхан нэмэлт юм. Бас WOT гэж бас байдаг.
4. Sage - RSS уншигч. их олон юмгүй амар байдгийн.


+++themes буюу загваруудыг мөн нэмж суулгаж болно.

Export and Import bookmarks
Өөрийнхөө хавчуургатаа хадгалсан сайтуудаа яаж хадгалж үлдэх вэ. Firefox анх суулгах үед нь IE-ээс бас хавчуургуудаа firefox руу оруулж болно.
Харин компьютерээ засах, форматлах зэрэг тохиолдолд хэрхэн хавчуургуудаа хадгалж үлдэх вэ?

Bookmarks цэснээс Organize bookmarks... гэж хавчуурга зохицуулагчийг нээнэ. Тэгээд File цэснээс export... гээд html файлаар хадгалж авна. Мөн адил Import... гэж html файлаас оруулна.
төрөл: Мэдлэгт дусал нэмэр | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1723 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
hi
PC -gee yag zuv formatlah ve.Ene talaar bichvel mash ich bayarlanaa.
bold_amar хэзээ бичсэн: 09:40, 2007-04-16 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)