Windows XP дээр Apache зарим тохиргоо
localhost дээрээ зарим тохиргоог өнөөдөр л хийж сурлаа. амар юм байна.
.htaccess file ашиглан RewriteEngine тохируулах даа localhost Apache дээрээ идэвхижүүлж өгөх ёстой юм байна. Тэрийг нь өнөөдөр л мэдлээ. Ингэхдээ:- Apache-н тохиргооны httpd.conf файлыг олж notepad юмуу өөрийн дуртай текст засварлагчаар нээгээрэй. (ихэвчлэн Apache-ийн conf, config гэсэн хавтсан дотор байдаг)
- httpd.conf file дотроос LoadModule rewrite_module modules/mod_rewrite.so гэсэн мөрийг олоод мөрний хамгийн урд талын # чагтыг арилгана.
- Дараа нь AddModule mod_rewrite.c гэснийг хайж олоод мөн адил #-ийг арилгана.
- Файлаа хадгалаад гараад Apache-аа унтрааж асаана. Restart
За одоо ажиллаж байгаа эсэхийг шалгая.
.htaccess гэсэн нэртэй текст файл үүсгэнэ. урдаа цэгтэй гэдгийг анхаараарай. Windows дээр ийм цэгээр эхлэсэн файл үүсэхгүй байвал хаа нэгтэйгээс хайж олоод хуулж авч болно. Эсвэл миний хэрэглэдэг арга веб сервер рүүгээ нэг текст файл хуулаад нэрийг нь сольчихоод буцаагаад хуулаад авчихдаг ;) За тэгээд.htaccess файл дотроо дараах кодыг хуулаад тавьчих.
Options +FollowSymLinks
RewriteEngine On
Энийгээ өөрийн локал сервер дээрх дурын хавтсанд хуулаад тэр хавтсаа дуудаад үз дээ.
- Хэрвээ RewriteEngine суусан бол алдаа гарахгүй.
- Хэрэв 500 гэсэн алдаа заагаад байвал суугаагүй байна гэсэн үг. Үйлдлээ дахиад шалгаарай. Файлаа хадгалсан уу? Аpache-аар Restart хийсэн үү?
Windows XP дээр олон localhost тохируулж Apache сервертэй холбох.
======
1. Аpache config file 'http.conf' -оо нээнэ
2. Хамгийн доод хэсэгт байгаа байх NameVirtualHost гэснийг хайж олоод урд чагтыг арилгаж, одны доорх байдлаар бичиж өгөөрэй. dusal гэсний оронд өөрийн шинэ хостыг тохируулна.
NameVirtualHost 127.0.0.1:80
DocumentRoot "C:/www/"
ServerName localhost
DocumentRoot "C:/www/
dusal
"
ServerName
dusal
за энийг ингээд хадгалаад хаана. Адилхан хэдэн ч хост тохируулж болно.
Одоо Windows тохиргоогоо хийе
=======
'hosts' -ийг c:/windows/system32/drivers/etc хавтсан дотроос олж нээнэ.
төгсгөл хэсэгт нь дараах байдлаар нэмж оруулж өгнө:
127.0.0.1 localhost
127.0.0.1 dusal
хадгалаад хаана.
Apache-аа дахин ажиллууд одоо хөтчийнхөө хаягийн тавцанд http://dusal гээд бичээд үз дээ ;)
Installing and configuring Apache on Windows XP