Уртаас урт комээнт фор бодрол

2007-04-12,23:15
Хэхэхэ Бодрол руу орж нэг хэдэн комээнт унших гэж оролдсон чинь шууд Англи хэлтэй болоод гараад иркжийшд ;) За ийшээ орж уншсын

Хуучинсаг байхын юу нь муу гэж? Хуучинсаг гэж яг ямар утгаар хэлээд байгаа юм бэ? Хуучинсаг үзэл гэж яг юу вэ? Бүх юм л хуучин дээр тулгуурлаж, тэр хуучин дээр нэмэгдэж сайжирах нь сайжирч, муудах нь муудаж өөрчлөгддөг шүү дээ. Тэгвэл хуучин гэдэг, хуучинсаг байх гэдэг тийм муу зүйл үү?

Баахан хүмүүс, ядаж өөр хоорондоо ямар ч хамааралгүй, янз бүрийн бодолтой, боловсролтой, мэргэжилтэй, настай, архичин, тамхичин, бас хар тамхичин ч байж болох хүмүүс өөр өөрийнхөөрөө тал талаас нь нэг нэг бийрээр, нэг нэг өнгөөр, бодох нь бодож, бодохгүй нэг нь зүгээр хараад л энд нь ийм цэг тавичихвал гоё юм байна гээд зурсан зураг ямар харагдах бол? Альтернатив, гял цал, гоё ганган нэг тийм зүйл болно байх, харин тэр зурганд ямар нэг утга агуулагдаж, ямар нэгэн зүрх сэтгэл, түүх шингэх эсэх нь эргэлзээтэй л санагдаж байна.. Би лав Достоевскийн талд зогсоно..

Сэтгэгдэл дунд маргаанд бас хэдэн үг хэлмээр санагдаад хэл загатначихлаа...

Hey harin bi Globalchlal bol jam esni zyul ee’uuniig jadlan esyyrgyytsee hereggyee geed baiga yu l daa

АНУ Иракийг глобалчлах гээл, Орос Чичень, Афганыг, одоо хужаа нар Монгол хүүхнүүдийг боолчилж глобалчлагдаж байгаа дэлхийтэй та тэмцэх хэрэггүй, хэн дуртайтайгаа суугаад дуртай газраа амьдар, битгий хуучинсаг бай!, "хуучинсаг байх чинь муухай", энэ боолчлол, энэ хядлага чинь жам ёсны зүйл, зүрх сэтгэл хэрэггүй, хүн бол робот, дураа хүрсэн үед идэж уугаад, дураа хүрсэнтэй унтаж хэвтээд, ямар ч тэмүүлэл, хүндлэх дээдлэх зүйлгүй болох нь жам ёсны зүйл гэжүү?
Хэн тэрийг жам ёсны зүйл гэж томъёолоод хэн тэрэнд итгээд байна вэ? нэг удаа бодоод үзээрэй.
Хэн ер нь хүний адгууслаг зан алга болоод, хүн төрөлхтөн үнэхээр хөгжөөд, зөв зам руу явж байна гэж томъёолоод байгаа юм бэ?
Зарим нэг нь гадаадууд гэхээр л муу муухай гэж бас хэлжээ арай ч бас тэгж болохгүй байх л даа.
бахархах дээдлэх зүйлтэй, өөрснөөрөө, эцэг өвгөдөөрөө бахархаж, бусадтай өрсөлдөж байж л хөгжиж дээшилж сайн сайхан руу дөхөх юм бишүү? Зүгээр нэгний зайлшгүй гэдэгт итгээд л школадаар угжуулаад, боломжийн амар хялбар байдлыг хараад гадаадын нэг оронд амьдрах нь амиа бодсон зүгээр л нэг айлын нохой шиг санагдахгүй байна гэжүү? Адуу мал хүртэл нутаг усаа санаж, тэр байтугай дотроо хайрлан харамлаж байдаг гэж бодож явдаг даа.

MONGOLIN anhii immigrant bol ALTAN URGIIHAN shuuudee
Batkhaan udam, Hubilai khaani udamihan, Tsagaadai’ haaaniihan shuu deee
Tiem yum yum bol tednii udam M ONGOLIIG baiguulsan ezen CHINGISIIN jinhehen ur sad shuu
Yugaad butsaj ureeegyu yum be??????? A-an…
OILGOMJTOI YUM bish yyy..a-an… Batrurin, Tulleevii, Chaagadaaevi…
bolon yi olon ……….hazaruud geeed…odooo ene gadaad mongolchuudiig chi ergej irne jeg bodoj baina yy?

Монгол хаад хүний нутаг руу явсан гэжээ?? Хэхэхэ энэ чинь одоогийн гадаад явж байгаа бидэнтэй харьцуулаад бодоход арай өөр зүйл байхаа. хихихи Тэр хүмүүс тэр орон нутгийг эзэлж авч, энэ миний нутаг гээд өөрийнхөө улс орны хил хязгаарыг тогтоогоод явж байсан болохоор тэр хүмүүс өөрийнхөө Монголынхоо нутаг дээр байсан, тийм учраас Монголоос Монгол руу буцна гэсэн ойлголт байхгүй биз дээ ;) Харин одоо бид бол хүний нутаг руу би хилийн чинь дээсийг алхаад орж байна шүү гээд орж байгаа биз дээ? Эсвэл би танай улсыг өөрийн болгож байна гээд орж байгаамуу? мэдээж тэндээ үлдэх эсэх нь тэр хүний эрх л дээ.. гэхдээ л Монгол орны газар шороон дээр амьдарч амьсгалж, Монгол хүн гэж хүүхэд байхдаа энэ улс орны хөрөнгө мөнгийг идэж ууж, сурсны хувьд бас ч үгүй өртэй ч байх. "Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө" гэдэг... Гэхдээ чи өрөө төл гээд нэхээд байгаа юм биш л дээ. Яахав ядаж явлааа гэхэд ямаа биш хүн, тэр тусмаа удамтай судартай, өвөг дээдэстэй, бахархах юмтай бас тэр хэмжээнд өөрийгөө дайчилж бусдаас дээгүүр байх ёстой хүн гэдгээ аль болох бодож яваарай! Амжилт хүсье бүгдэд!

За тэгээд буруу ярьж байгаа бол хэлээрэй. эндээс олж уншиж чадалгүй өнгөрчихөж магадгүй боломжтой бол миний блогт санал сэтгэгдлээ бичээрэй. баярлалаа.  Монгол орон минь Монгол хэвээрээ үеийн үед орших болно. Магадгүй дэлхий бүгд глобалчлагдсан ч Монгол дангаараа байж л байх болов уу. Хэдий 1500 хүн нийлж ном бичээд Дюма, Достоевскийгээс илүү болж чадах уу?

Шинэчлэгдлээ гээд хуучинсгууд муу юу?  ACDSee 3.1-ээс ACDSee 7.0 үнэхээр илүү болсон уу? гэх мэт...

Жич: Би ACDSee 3.1 хэрэглэдэг учир нь програмын энэ хувилбар нь сүүлийн хувилбаруудтай харьцуулахад илүү хурдан ажиллагаатай, бас хэрэгтэй хэрэггүй олон юмгүй, зураг үзэхэд яг л тохиромжтой хувилбар. Нэг том програмд олон юм багтаж ажилладаг байснаас олон жижиг чадварлаг програмууд тусын тусын үйлдлийг сайн биелүүлдэг програмуудыг хэрэглэх дуртай... Тиймдээ ч маш олон програмуудын хуучин шалгарсан хувилбаруудыг хэрэглэдэг. Тиймээ би хоцрогдсон хуучинсаг хүн байх. Үүгээрээ ч бахархаж эцэг өвгөдийнхөө сүнс сүлднийм өмнө омог бардам өглөөд залбирдаг юм.
төрөл: Хувьсгалын | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 973 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Хэдэн бичлэгнүүдээ эргүүлж тойруулж харсан чинь аягүй олон бичлэгт хариу бичээгүй юм байнаа...

Би энэ бичлэгийг гол нь хуучныг магтаж шинийг муулах гэж биш, хуучныгаа муулаад ор тас хаяад шинийг сайхан гэсэн маркаар ярьдаг хүмүүст зориулсан юм. Одоо бараг бүх Монголчууд социализм гээч маш муу муухай зүйл байсан, тэр л улс орныг маань муу муухай болгочихсон юм шиг ярьдаг. Яг үнэндээ бол тэр нийгэмд сайн сайхан руу тэмүүлсэн сайхан зүйлс зөндөө байсан. Бидний алдаа бол социализм хэмээх өмнөх нийгэмд хуучин ёс заншил, Монголоо хагасыг нь алдаад, 90 оны хувьсгалын дараа социализм гээч зүйлийг, сайнтай муутай нь юутай хийтээ нь булшлаад, дээр нь хуучин ёс заншлаа мухар сүсэгтэй юутай хийтэй үгүйсгээд л...
Тоёотагийн үйлдвэрийг нураачихаад бүүр өөр гоё тоёота-г хийнэ гэж ярьж байгаа ч юм шиг... Туйлширмааргүй л байна даа... (өөртөө ч бас хэлэв...)
xvv хэзээ бичсэн: 15:17, 2008-03-20 | |
<i>Сэтгэгдэл</i>
Хуучинсаг үзэл юу нь муу байхав. Гэхдээ авахыгаа аваад хаяхыгаа хаяад өөрийнхөөрөө байх сайхан гэж боддож байна.

Зассан: gereltuya хэзээ: 2007-4-13 06:39
gereltuya хэзээ бичсэн: 14:38, 2007-04-13 | |
Сэтгэгдэл
Хуучинсаг үзэл нээх муу нь ч хаашаа ен, гэхдээ шинэ зүйлийг үгүйсгэлгүй уян хатан байх хэрэгтэйм биш үү. ACDSee программын хувьд бол 3 нь ч юу ийн, 6-г хэрэглэдийшдээ, лол...чамаас арай л бага хуучинсаг юм шиг байна.Би лав бөөрөнкий талдаа үзэлтэй шв, ямар ч үед хаашаа ч холбирч мэдэхSmile
Friska хэзээ бичсэн: 09:39, 2007-04-13 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)