Хуурай хууль социалист нийгэмд ч байгаагүй

2010-06-15,15:06
Америкт нэлээн дээр дээ миний санахаар лав аль өмнөх зуунд л юмдагав, тэрний өмнөх зуунд ч билүү "Хуурай хууль" гэдэг юм гараад тэрнээс болж тэр хойно Голливууд гэдэг газар баахан боевик кино хийж эдийн засгийг хөгжүүлэх үндэс суурь тавигдаж байсан байгаа юм. Үнэхээр алсын хараатай энэ тэр гээд хүн амьтан дуурайж нийтлэлч энэ тэр болчих гээд ёжилж ёгтлох нь яах вэ. Тэгж ярихым бол социалист нийгэм гээд бидний муулаад байдаг нийгэмд ч, Хойд Солонгос, урд Хятадад ч тийм хууль байгаагүй л санагдахын?

00 цаг хүртэл ууж болно, тэгээд ууж болохгүй ай? Яг үнэндээ бол угаасаа л хэдэн баян нөхдийн барыг хууль бусаар ажиллуулах санаа юм даг уу даа? Эсвэл бартай нөхдүүд мөнгө их олоод болохгүй болохоор нь улсаас торгож, эрхийг нь хурааж аваад буцаагаад нөгөө "тусгай зөвшөөрөл" гэгч үнэтэй зүйлээ улам үнэ хүргэн зарах зорилготой юм даг уу?

Хувьдаа бартай, худалдаж авахгүй 00 цагаас хойш уучихдаг дарга нарын хувьд ч зүгээр л байдаг байх л даа. Мань мэтийн жижиг гаруудын хувьд асуудал арай л биш, асар хүнд гэх нь хаашаа юм ямар байсан тусаад, дургүйцээд, эрхээ тэр ч байтугай зарим газар согтууруулах ундаанд тооцдог ч үгүй шингэн уух насанд хүрсэн ХҮНИЙ ЭРХЭЭ өөрийнхөө эх орондоо хаалгуулаад сууж байгаадаа гутармаар, гунигламаар, бүүр уумаар болж байх юм...

Ямар ч л байсан үүнээс болоод хуурай хөл бөмбөг маслогүй талх хайргүй секстэй адилхан гэдэг үг ч гарсан байж болох юм.

За за сайхан Социалист, Коммунист улсыг байгуулах нь л дээ. 00 цагаас уугаад болохгүй байгаа юм чинь заруулахыг больчихвол улс орон хөгжинө гэнэ үү? Үүнээс өөр хүний нийгмийн хамгийн чухал зүйл гээд байгаа нөгөө хүний эрх гээч зүйл хаашаа орчихов оо? Монголын ард түмэн уух идэхээ хуульчлаад заалгаад, захируулахыг хүссэн үү эсвэл арай өөр зүйлийг энэ дээр байгаа хүмүүсээс хүссэн үү?

За тэгээд ингээд биччихээр нээх хонон өнжин ууж иддэг нөхөр байна гэж бодов оо уг нь үгүй юм байгаан. ярзайтал инээх

Ямартай ч нэг санал байна. Тэр хууль журам гаргаад байгаа нөхдүүдийн жинхэнэ утасны дугаарыг олдвол мессенжер, нэт амаараа таньдаг мэддэг улсууддаа дамжуулаад эсэргүүцэж байгаагаа бүгд мессежээр утсыг нь эвдэртэл явуулъя. Утсаа соливол шинэ утсыг нь олж аваад. Мобикомд жоохон ашиг өгнө л биз. Гэхдээ хамгийн чухал нь Монголд их багаар ч болов хүний эрхийг ингэж "Хомроголон" зөрчихийг эсэргүүцэх хэрэгтэй. Найзуудтайгаа ярьж суугаад ганц тоглолт үзчихэж болохгүй яадаг хорвоо вэ?

Энэ олон утгагүй хуурай хуулиудыг болиулмаар юм. Дээр нь нэмж ийм элдэв шалдав авгай хүүхний ажил хийж байхын оронд улс оронд арай хэрэгтэй нэг ганц хоёр хууль журам гаргачихаасай даа.

төрөл: Хувьсгалын | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 645 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Удахгүү бээр ууж Герман Сербийн тоглолтыг үзнэ smug smug smug
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 16:45, 2010-06-15 | |
Уух эсэх нь тэр хүмүүсийн эрх шүү дээ. Гол нь цаг заасан заагаагүй хориглодог л хүний эрхийг зөрчөөд, хууль бус зүйлс дэлгэрэх үндсийг улам дэвэргэж өгөөд байгаа байна л гэх гээд байна. Архи уух асуудал бол тусдаа зүйл шүү дээ. Бас архи пиво 2 өөр хэлээ гаргах
xvv хэзээ бичсэн: 15:47, 2010-06-15 | |
өө тэгээд нээлт үзэх гээд нэг газар орсон биш архийг үзэн ядсаншд. хүмүүс бас арай л байлээ. зүгээр уух гэж тэнд байгаам шиг байлээшд.
dao хэзээ бичсэн: 15:36, 2010-06-15 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)